Бичлэгийн тоо 5,522
ЗҮҮД
Өдөржин ажилж, хаяа хайртайгаа утсаар ярьсан шиг
Өдөр өнгөрч шөнө болдогоороо болох шив дээ.
Огторгуйд ортой тэрний зүүд миний амьдрал
Одоо энэ миний зүүд түүний амьдрал юм гэсэн.
Бид хоёрын энэ нэгэн зүүд шиг амьдралын эхлэл төгсгөл
Бас л нэг гуравдахь БИ сэрсэнээр дуусах юм гэсэн.
Ингээд эхлэх шив дээ зүүд, би унтлаа
Тэр үнэхээр сонин зүүд зүүдэлжээ өнөөдөр
Тэнгэрт байдаг юм шиг байгаа юм тэр.
Тулаа хийдэг юм бид хоёр, нар сар шиг арай бишээ
Тэнгэрт тэр хоёр зэрэг харагдаад байдаг юм, хаая.
Би эндээ эвшээгээд, нүд анилдаад л унтах нь ээ
Би эндээ сэрвэлзээд, хэвтэр ханаад сэрэх нь ээ.
Бид хоёр юм уу эсвэл би бас дахин би хоёр юм уу?
Бурхад ингээд зохиосон, захиласан, бүтээсэнг бүү мэд.
Хайрттайгаа өдөржин нэг хөнжилд жаргаж нэг зүүдлэхээс
Хайрттайгаа өдөржин нэг хөнжилд жаргаж нэг өнжөхөөс.
Халзан хангүг цалин өгөхгүй уржигдар зовоосон
Харин тэгэхэд тэрэнд би сая доллор хонжворт олж өгсөн.
За даа би барьцаагүй ээ,одоо энэ бичиж байгааг минь
Зүгээрээ тэр зүүдэндээ л хийж байгаа юм үүнийг.
ТАКСН-4 кино үзээд унтах гэж байна, хэ хэ хэ
Тэр ч өнөөдөр амарахгүй ээ, гэхдээ гоё.
Би харин энд тэнд юм зүүдэлдэггүй юм
Буканд байна гээд Хангүгд 6 жил болсоноор зүүдэлчихдэг юм.
Сайхан нойрсоорой, зүүд чины мэргэн байг
Сайхан өдрийг өнгөрөөгөөрэй...
М-М
