Урьд шөнө би маш жаргалтай нойрслоо
Ухаангүй дурласан хонгор чамайгаа зүүдэлж хонолоо
Бүгдээс онцгой чамайгаа хөтлөөд
Бүх л өдөржин хамт зугаалж байх юм
Тэнгэрт байгаа наран хүртэл бидэнд атаархах шиг
Тэр хавьд явж буй хүмүүсийн нүд бидэн дээр л тусах шиг
Энэ хорвоогийн хамгийн сайхан хос бид юм шиг санагдлаа
Ингээд бодохоор чи минь улам ч үзэсгэлэнтэй болох шиг
Энхрийхэн чамдаа хайртай гэдгээ ээрч хэлэхэд
Ингэхийг нь мэдсэн юм шиг чи инээмсэглэн намайг тэвэрлээ
Сандарч тэвдсэн миний хацар дээр зөөлөн уруулаараа үнсэхэд чмнь
Сая л нэг тайвширч чамайгаа чангаас чанга тэвэрлээ
Хайрт чамтайгаа зүүдэндээ учрахдаа би жаргалтай байлаа
Харин энэ зүүд өглөө болоход дуусах нь харамсалтай
Даан ч чамаасаа хол учир уулзаж чадахгүй ч
Дахиад чамтайгаа зүүдэндээ учрах мөчийг тэсэн ядан хүлээе