Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
zun bolod bdag garnii usee yaj arilgahaa meddegguiee
buur dahij urguuldaggui arga bval helj ogooch
veet geed tosoor abah bolobch udaagui urgachih ym
yahaa meddegguiee tus boloch
buur dahij urguuldaggui arga bval helj ogooch
veet geed tosoor abah bolobch udaagui urgachih ym
yahaa meddegguiee tus boloch
Гоо Сайхан - Үс | |
Гоо сайхандаа анхаардаг эмэгтэйчүүдийн санааг зовоодог нэг нь зүйл хөл,
гар дээрх илүүдэл үс юм. Энэ үсийг арилган хөл, гараа цэвэрхэн
харагдуулах гэж эмэгтэйчүүд бүр хоёр мянга гаруй жилийн тэртээгээс
элдэв арга сэдэж эхэлжээ. Түүхчдийн нотолж буйгаар манай тооллын өмнөх
1-р зуун Египетийн домогт хатан хаан Клеопатра нь хөлийнхөө үсийг
арилгах гэж лав түрхэдэг байсан аж.
Үсийг дан ганц механик аргаар зулгаах буюу депиляц хийхэд хэсэг
хугацааны дараа дахин ургадаг. Харин шинжлэх ухаан хөгжихийн хэрээр
депиляцын оронд эпиляц гэсэн шинэ арга гарч ирсэн байна. Энэ арга нь
үсний уутанцарыг эргэж сэргээгдэх боломжгүйгээр арилгахад чигэлдэг.
Ингэж арилгагдсан уутанцрын оронд шинэ уутанцар үүсэхгүй, тиймээс үс ч
ургахгүй.
төрөл зүйл
Депиляц
Депиляци буюу биеийн үсийг механик аргаар арилгахад лав, давирхай,
сахлын хутга, тусгай тос, цахилгаан үс зулгагач зэрэг олон аргыг
ашигладаг. Сахлын хутганаас бусад бүх аргыг нь удаан хэрэглэсэн
тохиолдолд үсний ургалт саарч, ширхэг нь нарийсан, анзаарагдахгүй
болдог. Энэ бүх аргыг гэрийн нөхцөлд ашиглаж болдог. Сахалын хутга
хэрэглэхэд 2-3 хоногтоо, бусад аргыг хэрэглэхэд 2 долоо хоног хүртэл
хөл, гарын үсэнд санаа зовохгүй байж болно. Гэхдээ үс арилгадаг тугай
тос нь харшил өгөх магадлалтай.
Шугаринг / английн” sugar” чихэр/ нэртэй депиляци хийх бас нэг арга
байдаг. Энэ нь чихрийн өтгөн уусмал /нимбэгийн шүүс, ховор тохиолдолд
зөгийн бал, эсвэл лааны тос хольсон/ -ын тусламжтайгаар хэрэггүй үснээс
салах арга юм. Лав, давирхай, шуугарингийн үед бэлдмэлийг арьсанд
түрхээд хатсаных нь дараа наалдсан үснүүдийг хамт зулгааж авдаг. Энэ нь
мэдээж их зовиурутай ажиллагаа байна. Шугаринг нь бэлэг эрхтний орчим,
гуя, суга, нүүр зэрэг эмзэг газруудын үсийг авахад тохиромжгүй арга.
Эпиляц
Эпиляци буюу үсний уутанцрыг эргэж сэргэх боломжгүйгээр арилгахын тулд лазер ба фото эпиляц гэсэн гэрлэн импульсийн эпиляц, цахилгаан эпиляцын аргуудыг ашигладаг. Эдгээрээс хамгийн үр дүнтэй бөгөөд эрэлт ихтэй нь
лазер эпиляац, фото эпиляц хоёр. Гэхдээ арьсны архаг өвчтэй, судас
тэлэх өвчтэй, хавдрын өвчтэй, хүнд хүнд эмэгтэйчүүдэд хэрэглэх хориотой
байдаг.
Сүүлийн үед үр дүнгээрээ дээрх хоёр аргаас илүү үр дүнтэй энзимийн
эпиляцийн арга гарч ирсэн. Гэвч энэ арг нь мөн л зүрх судас болон
хавдрын хүнд өвчтэй, хөл хүнд, ханиадтай, үрэвсэлтэй, хүмүүс хэрэглэх
хориотой.
|