залуу насны босгонд учирч анх ханилаад
зах хязгааргүй амьдралд хөтөлж л яваа хань минь
заяа буян оршисон хүний сайхан хорвоод  
зан ааль ижилсээд өтөлж л яваа хань минь 
бүргэдийн жигүүр хүчтэй ч уулаа л дагаж амьдардаг
бүсгүй сэтгэл хөнгөн ч ханийхаа нөмөрт жаргадаг
эрээн цэцэг хагдаравч үндсэн дороо өвөлждөг
эрийн бодол уужуу ч ханийхаа нөмөрт жаргадаг

 үнэнч ариун хайраараа учирч анх ханилаад
үзүүр хязгааргүй амьдаралд хөтөлж л яваа хань минь
үр ач минь тоглосон хүний сайхан хорвоод
үг хүртэл ижилсээд өтөлж л яваа хань минь

 бүргэдийн жигүүр хүчтэй ч уулаа л дагаж амьдардаг
бүсгүй сэтгэл хөнгөн ч ханийхаа нөмөрт жаргадаг
эрээн цэцэг хагдаравч үндсэн дороо өвөлждөг
эрийн бодол уужуу ч ханийхаа нөмөрт жаргадаг

зүггүй залуу насандаа учирч анх ханилаад
зүг чиггүй амьдаралд хөтөлж л яваа хань минь
зөн билэг оршисон хүний сайхан хорвоод
зүүд хүртэл ижилжээд өтөлж л яваа хань минь


бүргэдийн жигүүр хүчтэй ч уулаа л дагаж амьдардаг
бүсгүй сэтгэл хөнгөн ч ханийхаа нөмөрт жаргадаг
эрээн цэцэг хагдаравч үндсэн дороо өвөлждөг
эрийн бодол уужуу ч ханийхаа нөмөрт жаргадаг
profile
Өөдгүй зантай хүний өөлсөн үгэнд  гомдовч
Өнгө мөнгө дутаж өөрчилж солимоор санагдавч
Өөдрөг эхэлсэн ажлаа үргэлжилүүлж заавал дуусга
Өөрөө өөрийхөө мөрөөдөлөөс урваж битгий амьдар