Бичлэгийн тоо 15,500

Шударга байцгаахын тулд...

Өнгөрсөн арван жилд улсаас нийтдээ 3 тэрбум доллар буюу 3 000 000 000 000 төгрөг үүнийг (монголоор гурван их наяд гэж уншинa) зувчуулсан гэсэн тооцоо гарчээ. Улс жилдээ одоогийн байдлаар 2 их наяд төгрөг зарцуулдаг. 10 жилийн өмнө нэг их наяд төгрөг зарцуулдаг байж. Дундажлаад аваад үзэх аваас өнгөрсөн 10 жилд нийтдээ 15 их наяд төгрөг улсаас ард түмэнд зориулж гаргажээ. Үнэндээ бол бүх иргэдээс татварын байдлаар хурааж аваад эргүүлээд зарцуулсан гэсэн үг. Ингэхээр энэ мөнгөний 20 хувь нь хулгайн замаар орсон болж таарлаа.

Аль зэрэг их мөнгө вэ? Дэлхийн хэмжээгээр үзвэл нэг их биш л байх. Манай дэлхийд жилд эргэлддэг мөнгөний тоо 30 их наяд доллар аж. Ингэхээр дэлхийн бүх мөнгөний арван мянга хуваасны нэгийг манай сайн гарууд арван жилийн дотор тууж орхижээ. Монголын утгаар бол энэ нь сансрын тоо. Үүгээр шуугиан болоод байгаа Таван толгойн ордыг ашиглаж болно. Эсвэл энэ мөнгөөр Баян-Өлгийгөөс Дорнод хүртэл төмөр зам тавьж болно. Монголын18-аас доош насны хүүхдүүдэд 30 жил тэтгэмж олгож болно. Барууны орны дээд зэргийн сургуулиудад 100 мянган залуусыг сургаж болно.

Хэн ингэж хулгай хийгээд байгаа хэрэг вэ?? Нэг их олон хүн биш. Монголд улсын хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй 40 мянга орчим хүн байгаа байх. Цэцэрлэгийн эрхлэгч, багийн даргыг оруулаад. Арай 40 мянгуулаа хулгай хийдэггүй биз. За яахав өндөр тоогоор бодоход дөрөвний нэг нь хулууж амьдардаг гэж бодъё. Ингэхээр 10 мянган хулгайч гарч ирж байна. Үүний 90 хувь нь жижиг гарын шамшигдуулагчид. Яагаад гэвэл тэдний захиран зарцуулж байгаа мөнгөний хэмжээ бага. Сургуулийн засвараас жилдээ ганц сая төгрөг илүүчилдэг захирал, хүүхдийн хоолны мөнгөнөөс мөн хэмжээнийхийг далд хийдэг байцаагч, татвар дундаас зувчуулдаг гаалийн шалгагч гээд явъя л даа. Эд бүгдээрээ нийлээд алга болсон мөнгөний лавтай 30 хувийг туугаа биз. Ингэхээр цаана нь үлдэх нэг мянга орчим сайн гарууд өнгөрсөн 10 жилд хоёр ихнаяд төгрөг хусжээ.

Яаж хулгайлдаг вэ? Бидний уламжлалт ойлголтоор харуй бүрийгээр сейфэнд нь түлхүүр тааруулаад уутанд мөнгийг нь хийгээд сэм гарч одох асуудлыг энд яриагүй байна. Ингэж хулгайлсан хүмүүс ихэнх тохиолдол баригддаг, тэгээд шийтгэгддэг. Дээрх 3 их наяд төгрөг ийм замаар алга болоогүй. Төрийн нэрээр төрийн шугамаар, төрийн албан хаагч болон төрийн эрх мэдэлтнээр дамжин гаднаас нь харахад өөлөх аргагүй цэвэр аргаар алга болсон юм. Дансны аргаар алга болсон бол түүнийг шамшигдуулал гэдэг. Энэ нь бас л цэвэр шамшигдуулал арай биш. Үүнийг Авилга гэж нэрлэдэг. Нэг талаас харахад авилга нь хэн нэг нь нөгөөгөө хэдэн цаасаар гар цайруулж байгаа юм шиг харагдавч үүний цаана маш ноцтой гэмт хэрэг бий. Төрийн нэрээр ард түмний баялгийг хэдүүлээ эрх мэдлээ ашиглан хулуух бүхэл бүтэн том процесс. Энэ нь явсаар байгаад бүхэл бүтэн тогтолцоо, сүлжээ болжээ. Авилгачид өлсөж байгаа хүүхдийн сүүлчийн зүсэм талхыг, өвдөж байгаа настны эцсийн эм тариаг шүүрэн авч зувчуулдаг учраас хамгийн аюултай үзэгдэл. Авилгад идэгдсэн ямар ч нийгэм хэзээ ч өөдөлдөггүй. Авилга гэдэг нь эрх мэдэлтэй нь бусдыгаа тонож амьдардаг тогтолцоо. Ийм нийгэмд шудрага хөдөлмөрөөр хэн ч олигтой амжилтад хүрдэггүй, төрийн нэрээр л хэдэн тэрбумтан буй болдог. Тэд улс оронд эргэлдэж байгаа мөнгөний урсгалыг хянаж, нөгөө талаас төрийн эрх мэдлийг хамтран хэдүүлхнээ эзэмшдэг. Үүнийг олигарх гээд байгаа юм. Бид олигархдаа идүүлж, дарлуулж, эзлүүлж, боомилогджээ.

Нийгэм маань тэр аяараа илжирч новш болоогүй. Үүнийг эсэргүүцдэг, урдаас нь зориг гарган тэмцдэг үй олон хүн бий. Тэмцэгчийг ард түмэн дэмжиж байж бид үр дүнд хүрнэ. Элбэгдорж хоёр удаа Ерөнхий сайд болсон, авилга, хулгай шамшигдуулал, олигархтай хоёр удаа тэмцэж, хоёр удаа огцорсон. Ерөнхий сайдыг УИХ томилдог. Томилдог болохоороо огцруулах эрхтэй байдаг. Хууль тогтоох байгууллагад олигархууд дүүрчхээд байна. Ерөнхийлөгчийг ард түмэн сонгодог. Иймээс олигархууд огцруулж чадахгүй. Энэ муу муухайтай тэмцэх гэж байгаа түүнд ард түмэн туслах хэрэгтэй санагдана. Бурхан гурав гэсэн тоонд дуртай. Гурав дахь удаагаа оролдвол тэр биднийг энэхүү хулгайч нарын дарангуйллаас салгаж өгөх байх. Шударга байцгаая гэж хүн болгон хэлдэг. Тэр шударгыг чинь оройлж тогтоох хэн нэг хүн хэрэгтэй байна шүү дээ!

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1655033/52e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
3380 Их сургуульд оюутан элсүүлж авна яаралтай daskaa 2009-05-10 857
3379 Амжилттай суралцах 10 нөхцөл seda 2009-05-09 1519
3378 хямд зардлаар Солонгос улсад сурцгаая [1] goolingo 2009-05-09 1311
3377 Найдвартай goolingo 2009-05-09 737
3376 ajild orno shu jodi 2009-05-08 530
3375 BOOTSOOT SAGSAN BOMBOGIIN TEMTSEEN uyanga_6266 2009-05-07 717
3374 9915-9915 Solongos ulsad suraltsuulna... newlink 2009-05-07 589
3373 BYATSHAN TARHI ZARNA [1] MR.BAMBINO 2009-05-07 2106
3372 meddeg oyutan bval helj ugch tuslaach [1] tuul_0724 2009-05-07 858
3371 so helnii surah bichig yongsei ih surguuliin nom 3 4 5 r botuud zarna shine bold12 2009-05-07 963
3370 bair haij bna forum&tb 2009-05-06 617
3369 Оюутан та бүхэнд [1] sarang 2009-05-06 1237
3368 Kyunghee University helnii beltgel [2] minga 2009-05-06 754
» Шударга байцгаахын тулд...(Baabar) Munkh-munkh 2009-05-06 2365
3366 Yaraltai banknii batalgaa garguulna zarimdaa 2009-05-06 609
3365 Оюутан та бүхэнд sarang 2009-05-06 788
3364 СОЛОНГОС ХЭЛНИЙ "TOPIK" 한국어능력시험준비 MaKeRPeAcE 2009-05-05 1292
3363 so helnii surah bichig yongsei ih surguuliin nom 3 4 5 r botuud zarna shine bold12 2009-05-05 881
3362 notebook zarna bold12 2009-05-05 633
3361 HAMGIIN HYMD SURGALTIIN TULBUR jack1 2009-05-04 848
3360 helnii beltgel bolon ih deede surguuliudad zuuchilna tseluun 2009-05-04 634
3359 9915-9915 Solongos ulsad suraltsuulna... newlink 2009-05-04 581
3358 Kyunghee University havriin elselt buh turliin mergejleer minga 2009-05-04 652
3357 Бид гадаадад суралцагч монгол оюутнууд (өртөөлөх бичиг) Munkh-munkh 2009-05-04 2169
3356 5-16нд ажил хийх оюутан хайж байна 20092009 2009-05-04 707
3355 Надад туслана уу ах эгч нараа 20092009 2009-05-03 625
3354 batlan daalt Sagi_ttarius 2009-05-02 1466
3353 naidvartai hunter™ 2009-05-02 537
3352 english hel zaalgay [1] enhtuwshin 2009-05-02 811
3351 cool_2001 cool_2001 2009-05-01 586
배너신청
자생병원

배너신청