Бичлэгийн тоо 15,558

Сайн байцгаана уу.Юуны өмнө та бүгдэд энэ өдрийн мэндийг хүргээд та бүхний хүүхдийн төлөө ЗА гэж хэлэн олон сайхан буянт үйлүүдийг хийж явдагт гүнээ талархаж байгаа билээ.Та бүгдийн эхлүүлсэн энэхүү буянт үйлс ирээдүйн олон сайхан сэхээтэн залуусд гэрэл гэгээ болж байгаа билээ.Тэдгээр бяцхан хүүхдүүд мөн л өсөж том болон та бүхний эхлүүлсэн энэхүү үйлсийн төлөө бүгд л дахин нэгэн бяцхан үрийн төлөө чадах чинээгээрээ тэмцэх болно гэдэгт би итгэж байна.Тийм болхоор энэхүү ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА ГЭЖ ХЭЛЪЕ үйл хэрэг хэзээд үүрд үргэлжлэнэ гэдэгт найдаж байна.

   Та бүхэнд ажил бүтээлийн өндөр амжилт хүсээд бас нэгэн монгол хүүхдийн төлөө ЗА гэж хэлээч ээ гэж хүсэж байна.

   Хүү маань 2006-4-8 нд төрсөн ба төрөөд 1 сар 23 хоногтой доо буюу олон хүүхдүүд баяраа хийж хөгжилдөн цэнгэдэг 6 р сарын 1 нд тархиндаа 2 цус харвасан гэсэн оноштой Сүхбаатар дүүргийн 2 р нэгдсэн эмнэлэгт очсон юм.Тэр үед бидэнд ямар хэцүү байсан нь одоо ч нүдэнд тодхон харагдаж байна.Тэр үед хэн гэдэг эмч байсаныг нь сайн санахгүй байгаа ч эмчийн хэлж байсан ТАНАЙ ХҮҮХЭД ОДОО ХҮН БОЛОХООСОО ӨНГӨРЛӨӨ,ТА НАР ОРЖ САЛАХ ЁСОО ХИЙ , ХҮН БОЛСОН Ч ТАХИР ДУТУУ ХҮН БОЛНО ТЭГЖ БАЙСАНААС ОДОО БАРАГ ИНГЭЭД САЛЦГАА, гэсэн үг одоо ч сонсогдсоор байдаг юм.Харин бидэнд азаар одоо 1 дүгээр эмнэлэгт ажиллаж байгаа Оюунбилэг гэдэг эмч таарч хүүг маань аван Эх Нялхасын Сэхээн Амидруулах Тасагт аваачин ачтай эмч сувилагч нарын хүчээр хүүд маань нэн яаралтай цус хийх шаардлагатай нь тогтоогдон цаг алдалгүй цус хийлгэсэнээр хүү маань 3 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж өнгөрүүлсэн билээ.Хүү маань хэнээс ч дутахгүй цовоо сэргэлэн өсөж торинож байгаа ч 21 хоногтоо 1 удаа эмнэлэгт хэвтэн 150 ml цус хийлгэдэг билээ.Анх Монголд байхад нь өвчинийх нь онош тогтоогдохгүй зөвхөн цусаа л хийлгэхээс өөр арга байгаагүй учир 5 сартайд нь БНХАУ ын эмнэлэгт очиж шинжилгээ өгтөл мөн л онош нь тогтоогдолгүй ирсэн билээ.Тэгээд 7 сартайд нь БНСУ д очин шинжилгээ өгтөл  хүний цус төлжүүлж байдаг чөмөгний ясан дотор байдаг  эс нь гэмтэлтэй түүнийг нь солиж байж л эрүүл болно гэсэн Aplastic anemia (Апластическая Анемия) буюу “Цусны хорт хурц гүн багадалт” онош гарсан билээ.Гэвч харамсалтай нь яг хоорондоо таардаг  эсийг нь олох магадлал  40% байдаг юм байна.Бүүр төрсөн аав ээжийх нь ч таардаггүй юм байсан.Ингээд аргагүйн эрхэнд цусаа л хийлгээд л явахаас өөр ямар ч аргагүй байдалд хүрсэн билээ.Гэтэл цус байнга хийлгэдэг болхоор хүүгий маань биеийн эсэргүүцэл бараг байхгүй болж,өвчлөх нь улам ихсэж муу хамрын ханиад хүрхэд л босож чадахгүйгээр халуурдаг болж эхлэсэн.Эмч нар яаралтай таарах эсийг нь олж хурдан хагалгаанд оруулах шаардлагатай гэсэн ч таарах эс тэр болгон олдохгүй байв.Ингээд Билгүүдэйгийн дүү нь байвал таарах магдлал аав ээжээс нь арай илүү хувьтай байсан болохоор нь бид 2 ярилцаад дүүг нь гаргасан юм.Дүүгийх нь эхэсийг ч мөн хадгалуулах зорилгоор БНСУ д охиноо гаргасан билээ.ЖИЧ Хүн төрөхөд гардаг эхэс гээд манайханы шууд хаядаг зүйл дотор хүнд хэрэг болох их зүйлс агуулагдаж байдаг юм байна лээ.Бид үүнийг даанч хожуу мэдэрсэн.Хэрэв хүүгийн маань тэр эхэс нь байсан бол хүү маань ингэж удаанаар өвдөхгүй л байсан байхдаа.Гэвч харамсалтай нь дүүгийх нь шинжилгээний хариу бас ахтайгаа таараагүй билээ.Ингээд л бас л цус хийлгэсээр л байж байтал харин саяхан цагаан сарын өмнөхөн нэгэн солонгос хүний эс манай хүүгийнхтэй таарч байгаа нь батлагдан хүү маань энэ оны 6 сард хагалгаанд орох болсон билээ.Харин тэр хүний эснээс авч хүүд маань шилжүүлэн суулгах мэс засал нь маш хүнд хийсэний дараа 1 ээс 2 жил эмчийн хяналтанд байх шаардлагатай юм.Мөн энэ мэс засал асар өндөр үнээр хийгддэг учир бидний нэгэн гэр бүлд та бүхнийг энэрэлийн гараа сунгаач гэж гуйж байна.Эхнэр маань тэнд хүү охинтойгоо цугтаа нэг Солонгос айлд амьдарч байгаа юм.Тэр айлын залуус бол одоо 35 хүрж байгаа залуухан гэр бүл билээ.Жирийн л нэг хэвийн амьдралтай айл.Гэсэн хэдий ч бид 4 т маш их тус дэм болж байгаа.Та бүхэн мэдэж байгаа байх.БНСУ д 4 монгол залуу солонгос хүний амийг авархад шууд л виз өгч тэнд хууль бусаар биш сэтгэл амар амьдрах эрхээр шагнаж ажилаар ч ханган яг л солонгос хүнтэй ижил эрх эдлүүлхээр болгож байсаныг.Миний бодлоор энэ 2 солонгос залуу бас л нэгэн монгол хүүгийн амь насыг аврахаар зүтгэж хичээж байгаа биздээ.Миний бодлоор болдогсон бол энэ 2 тоо Улаанбаатар хотын хүндэт иргэн болгочих юмсан.За үүнийг уншаад бидэнд сэтгэлийн дэм хайрлавал энэ нь л миний хүүд та бүхний гаргасан халуун сэтгэл ЗА болог.Хэрэв ямар нэгэн юм лавлах хэрэг гарвал tsengel1234@yahoo.com ariun_0408@yahoo.com хаягаар захиа бичвэл манай хүүгийн эмчлүүлж буйг батлах бүх бичиг баримт надад байгаа шүү.Та бүхнээс хариу тэсэн ядан хүлээж суух болно.  

 

                                             Билгүүдэй хүүгийн аав Баярцэнгэл                                            

                                                              Ээж Ариунцэцэг                  

                                                              Дүү Ануудай нараас    

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1653504/163/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал СОЛОНГОС ДАХь МОНГОЛ НИЙГЭМЛЭГ file [37] Korea News 2012-05-14 107927
Зарлал CARGO GUANZ , utasnii list [49] Levi`s 2009-06-23 247572
Зарлал Ажил хайж байгаа хүмүүсийн анхааралд! [111] TLG13 2008-12-21 311449
Зарлал Таны хайж байгаа зүйлийг хамтдаа хайлцъя^^ [149] [5] admin 2008-06-27 330446
4668 DISKO.BARTAI.XOOLNII.GAZAR.MASH.XYMD.ZARNA.01098220422 onlyone 2009-05-14 862
4667 bair haij bn gan... 2009-05-14 542
4666 ХАНА БАНК МОНГОЛЧУУДАД ВОНЫ ДАНС НЭЭЖ, CHECK КАРТ ОЛГОНО. [1] payone 2009-05-14 3665
4665 sould bair haij bn gan... 2009-05-14 845
4664 helj uguuch madch 2009-05-13 663
4663 "САНХҮҮГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД ХҮРЭХ НЬ" logy 2009-05-13 887
4662 TUSALAACH [1] boliidoo 2009-05-13 954
4661 A Job Vacancy for Fluent English Speaker stxsuki 2009-05-13 1203
4660 mototsikl awna xx-women 2009-05-12 757
4659 naiz gal-urnux uu xolboo barina uu pambak 2009-05-12 737
4658 immargation -ii utas [3] natural.mn 2009-05-12 992
4657 motor avna chingvv 2009-05-12 767
4656 3 дахь өдөр гарах контеинерт бүх төрлийн машин 30% ийн хямдралтай ачилт хийх тул яаралтай холбоо бариарай. 010-2232-6878, 010-3977-2878. chi bi 2009-05-11 1022
4655 Zarna amirlan1 2009-05-11 30195
4654 한양대 학교 orangefanta 2009-05-11 623
4653 mototsikl avna natsagaa 2009-05-11 649
4652 고성-nd usan ongots buddag uildvert 2006 ond ajillaj baisan hun bnu? rataabnag 2009-05-10 949
4651 DISKO.BARTAI.XOOLNII.GAZAR.MASH.XYMD.ZARNA.01098220422 onlyone 2009-05-10 624
4650 ZAR. onlyone 2009-05-10 617
4649 14kmaniadan torol byrin eemeg hosloluud 30%-40%sele [1] 10a 2009-05-10 1374
4648 Zarna amirlan1 2009-05-09 12064
4647 biz sunguulna yaraltai tsooxor 2009-05-09 693
4646 !!!^^~CoMPuTeR: “Дуудлагаар компьютер засварлаж, бүх төрлийн програм суулгана”~^^!!! tuuguu22 2009-05-09 940
4645 Үнэгүй шоунд очиж азтан болооорой 20092009 2009-05-09 620
4644 Zarna amirlan1 2009-05-09 12168
4643 haij baina moogii_8822 2009-05-08 764
4642 Sonata 2 mashin yaraltai zarnaa. zarimdaa 2009-05-08 818
4641 SHINDAND ZOOGIIN GAZAR ZARNA MONGOL TAUNTAI OIRKHON ssass 2009-05-08 762
4640 ta buhnii tuslamj heregtei bna sormuusmaa 2009-05-08 461
4639 mongol butsaana emegtei huuuuue 2009-05-08 659
4638 Nike-Foamposite Oderhes 2009-05-07 820
4637 yongin-d ajil olgodog gazar haana bdgi bol???? miro9 2009-05-07 837
4636 Zarna amirlan1 2009-05-07 12789
4635 Seould Mongol undesnii ayalguu hogjimtei CD zarj baigaa gazar baina uu? Hiro 2009-05-07 983
4634 TURSUN AHKIIGAA HAIJ BNA. mgl5646 2009-05-06 669
4633 emegtei tsunh gutal hyamdhan boonddog gazriig helj ogch tuslaachee lyahnua 2009-05-06 1333
4632 DISKO.BARTAI.XOOLNII.GAZAR.ZARNA.MASH.XYMD.01098220422 onlyone 2009-05-06 661
4631 Yaraltai banknii batalgaa garguulna zarimdaa 2009-05-06 662
4630 захиалгаар хурдан шуурхай нийлүүлнэ. tiptop 2009-05-06 1001
» Хүүд маань амьдрал хэрэгтэйболоод байна tsengel1234 2009-05-06 1496
4628 asuun yum baina 1220 2009-05-05 639
4627 barimchilgaa~` naam 2009-05-05 938
4626 KTF IIN KARTNII UTASIIG YAJ TSENEGLEH BE MONGO YAJ MEDEH BE [1] dehui 2009-05-05 954
4625 tulgaa bna purevjargaliig haij bna nisehiin HOOROHNOO 2009-05-05 528
4624 харьцангуй хямд үнээр захиалга авч нийлүүлнэ. tiptop 2009-05-05 758
배너신청
자생병원

배너신청