Бичлэгийн тоо 5,522
Хаана байна тэр диваажин
Харийн энэ оронд уу
Аль эсвэл сэтгэлийн цэнгэл орших
Ард түмэн, эх оронд минь уу
Хөл дор чулуу
Хөнхөр хотгор бартаагүй
Хаврын шуурга, өвлийн тэсгэмгүй ч
Харийн нутаг бүгдэд хаалттай
Хаалттай бүхнийг сэтлэх
Хөгжлийн зуун ирж буй
Хадтай дэлхийг номхруулах
Хүний хүсэл ойртож буй
Од саргүй
Орчлонгийн шөнө шиг
Орой үдэшгүй
Он цагуудыг туулахдаа
Өрөөлийн орны ядуучуудад
Аяга хоолыг нь зөөж
Өөрийн амьдралын ядууг
Өргөх гэж явнаа, би
Хүний нутгийн баячуулд
Хүссэн хоолыг нь зөөж
Худал үнэний хооронд
Диваажинд хүрэх гэж тэмүүлнэ би
Сэтгэлд хүрэх заяагаа
Хайж явна, би
Цэнгэл эдлэх жаргалаа
Эрж явна, би
Үүлэн сүүдэр бүрхэх
Үргэлжийн бороон дундуур
Үлгэр шиг сайхныг хүсч
Үсчүүлэн давхиж явна
Өнгөтэй наран шарсан
Өдрийн халуунд урсаж
Үзүүр нь гандсан өвс шиг
Үснээсээ бууралтаж явна
Хулгайн мөртэй цагаач би
Хувилгаан байлаа ч гэмтэн
Хуулийг нь зөрчсөн хэн ч
Хулганы эрх эдлэх хэрэгтээн
Хөвөн зөөлөн хөнжилд нь
Хөлбөрч байсан ч би цагаач
Хөнхөр борхон дух минь
Хөлөрч байсан ч би цагаач
Нөхөд ёолжНоход боорлосон
Өнөөдрийн эх орныхоо
Өрөвдөлт тавилангаас зугатаж
Хүссэнээр би диваажинд ирсэн үү
Хальтарч тэр тамд нь унав уу
Хүслийн дээд энэ нутгийн
Халуунд нь халж, хүйтэнд нь хөрч явна
Газар дэлхийн өнгө
Ганган америкийг үзлээ
Газар сайгүй явж
Гадаад далайг харлаа
Ил далд амьдралынх нь
Нууцыг олж харлаа
Индэр дээрээс буудаггүй
Зангиатнуудын үзээгүйг үзлээ
Ихэр барилгаар сүндэрлэсэн
Их хотуудыг харлаа
Ижил хүйстнүүд гэрлэсэн
Эрх чөлөөг нь үзлээ
Төмөр хүлгүүд сүлжилдсэн
Эрин зууныг үзлээ
Төгрөг гэдгийг шалчийлгасан
Эрхэм долларыг барьлаа
Далайн уснаа загас шиг
Сэлж байж босгосон
Давхар хоёрхон тулгуурт
Алтан гүүрийг нь үзлээ
Уулыг нүхэлж
Усыг хааж байж барьсан
Ухааныг сийлж
Ур бярыг гайхуулж байж босгосон
Түмэн олон хүний
Амьдралын утасыг холбосон
Төгөлдөр уран хийцэт
Авто замаар нь давхилаа
Аяны майхан шиг жижиг
Амины сууцыг ч үзлээ
Авраг уул шиг өндөр
Албан өрөөдөөр нь ч зорчлоо
Цэв цэнхэрхэн тэнгэр дор
Цэцэгс талаар нь давхилаа
Цэнгэл баясал дүүрэн
Цэцэрлэгт хүрээлэнгүүдээр нь зугааллаа
Харанхуй шөнөөр гүйлдэх
Хар хархнуудаас нь цочлоо
Хов живээр хооллох
Хоноцуудын авирыг ч таньлаа
Хаан шиг амьдрах ноход
Хатан шиг шилгээх муурнууд
Харш өргөөн дотроо
Хайртууд шиг нөхөрлөхийг нь үзлээ
Цоорхой болгоноор урсах
Тэнгэрийн хур хоржигноно
Цоройж хөөрсөн болгоны
Сэтгэлийн хур оргилно
Гарын дор хотуудыг
Байгуулж өгсөн байна
Гавлын дор амьдралыг
Бий болгосон байна
Хөл тавих газрыг нь
Засч тэгшилсэн байна
Хүсч амьдрах орчинг
Бүрдүүлж өгсөн байна
Толгойг удирдаад зүтгэвэл
Томорч болох эхлэл байна
Дорой сэтгээд суувал
Доошоо там ойрхон байна
Жинс гэдэг таарыг
Өгзгөн доогуураа татаж
Дэлхий гэдэг ноёнг
Өлмий дороо гишгэлсэн
Авгалдайн чинээ уруул
Үхэр буу шиг онгойлгож
Авиа гэдэг сумаар
Үгийн зөрүүгүй галласан
Хоёр хөлний хоорондоос
Өөр ажил мэдэхгүй
Хар арьстан залуусын
Хоолыг зөөж үзлээ
Цайны мөнгөндөө царай алдаж
Татдаг тамхиндаа гар татаагүй
Ихэс шиг ярвайж
Илжирсэн оймс шиг ялзарсан
Бохир заваан тэдний
Бор амьдралыг нь үзлээ
Бодсон санасанаас ч хэцүү
Бөөлжсөн оромжноос нь зугатлаа
Харц гэдэг
Халгай шиг
Хамаг амьдрал нь
Там шигҮнэр гэдэг нь
Үхдэл шиг
Үүрэн оромж нь
Хөеө шиг
Баахаас өөр зовлонгүй
Идэхээс илүү эрдэмгүй
Бүтэн хагасын ялгаагүй
Ийм л ёроолыг үзлээ
Эмтэрхий шаазан шиг эрх чөлөө нь
Ам зүсэм иртэй юм
Эгэл бүсгүйн инээмсэглэл нь
Амь тавим тачаангуй юм
Ая тал зассан
Бялдууч инээд биш
Амьдралын өнгө зассан
Гэрэлт инээдийг үзлээ
Харьцах ааш нь
Хайлсан тугалга шиг
Харш гэдэг нь
Диваажин шиг
Том том хашаагаар
Тойруулж хүрээлсэн ордууд
Толгод уул талаар нь
Тогтоож өгсөн эдлэнгүүд
Үе үеэрээ дамжуулан
Үргэлжлүүлэн залгасан хөрөнгөтнүүд
Үхэл мөхөлд ч нурахгүй
Үүрдийн орд харшууд
Мөнгөтэй тэдний гар дээр
Мунгинаж байж очлоо
Манантай бороотой шуурганаар
Мацаж байж хүрлээ
Саятны амьдралд
Тухыг нэмж
Саар амьдралдаа
Мөнгийг нэмж
Духны атираа шигзамаар
Дурдан тэрлэг шиг намирч
Дураар олдоогүй хувиар
Дунд чөмөг шиг жиргэлээ
Од одны дээр
Хүүхдүүд гэрэлтэж байна
Орон гэр дотор
Амьтад бүүвэйлэгдэж байна
Бүсгүйн шулуун хөл шиг
Босоо баганууд эгнэсэн
Бадриун булчин шөрмөс шиг
Бүрхүүлт гэрлүүд туссан
Өнгө үзэмжит гудамнууд нь
Өдөржин шөнөжин хөлтэй
Өвгөн залуу ялгалгүй
Үүрдийн амьдрал буцлаастай
Заяа байгаад энд төрвөл
Диваажин гэдэг энэ л байна
Зүг заагч орчлонгийн
Алтан гадас мөн л байна
Тэнгэрт тулж өндөрсч
Тэлж тийчилсэн хөгжлөөр
Даян дэлхийд туг нь болж
Даяаршилд дагуулсан гүрэн
Хүссэн бүхэнд зүүд болж
Хараа татсан Америк
Хүрэн зүрхэнд оч хаяж
Харанхуйд тодорсон Америк
Өр зүрхийг эзэмшсэн
Өнгө мөнгөний Америк
Өгч авч чаддаг
Өвч хөгжлийн одоо
Далайд шөнөжин туссан
Сарны цагаан туяатай
Далайд дусал өргөсөн
Сайчуулыг нэгтгэсэн гүрээн
Үнэнд ойртсон
Үндсэн хуультай юм
Үхэлд дөт
Хурдны замтай юм
Он цагийн уртад
Оргилд тулсан гүрэн
Оюун ухааны талбарт
Оосор татаагүй их гэр ээ
Од саргүй
Орчлонгийн шөнө шиг
Орой үдэшгүй
Он цагуудыг туулахдаа
Өрөөлийн орны ядуучуудад
Аяга хоолыг нь зөөж
Өөрийн амьдралын ядууг
Өргөх гэж явнаа, би
Хүний нутгийн баячуулд
Хүссэн ххолыг нь зөөж
Худал үнэний хооронд
Диваажинд хүрэх гэж тэмүүлнэ би
Хаана байна тэр миний диваажин
Харийн энэ оронд байна уу
Аль эсвэл сэтгэлийн цэнгэл орших
Ард түмэн, эх оронд минь байна уу
Га. 2009 он ( <SCRIPT language=JavaScript type=text/javascript> \n </SCRIPT> humbaga_2005@yahoo.com <SCRIPT language=JavaScript type=text/javascript> </SCRIPT>

end bn kkkkkkkk