Цуврал киноны гудамжаар алхана гэдэг сонин
Цуйвангаа ингэтлээ санадаг юм байж ээ.
Цас ерөөсөө Солонгост ордоггүй л гэж боддогсон
Цагаан сэтгэлийг энд ирээд мэддэг байж ээ.

Ээж, аавын сургаалыг санах цагаар
Эргээд буцмаар гуниглах юм даа
Эх орноо гэсэн мөртлөө гуниглах л юм,
Эр хүн зоригтой бол ч,...
"гэхдээ" л гэх.

Буцлаад гаргасан хоолны халуун ч мэдэгдэмгүй
Салхинд нь арьс хөрс болдог нутагт
Буцаад явахаа ч аль эрт мартчихсан юм шиг
Сахал тавих эрхгүй залуу монгол минь

Алтан дээр суусан гуйлгачингууд цаана чинь
Алтан дэлхийгээр тэнээд, суух завгүй болж
Аргаа барсан сайд нар нь бишүүрхээд л нэг биш ээ
Аавын минь нутгийн аялгуу өөр болоод байна уу даа.

Юун дээр сууж байснаа мэддэг болоод
Юугаар баян эх оронтойгоо мэддэг ч
Юугаа хайгаад явна даа хүү минь гэх шиг
ЮАНь гүрний усан флот уйлж байх шиг тэртээгээс ахин дахин.

Хурай хурай хурай
Эргээд аавдаа ир, ээждээ ир.
Өрмөө ид, сүүгээ уу

M-M

 

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn