Тал нутгийн тэнгэр нь том байх юм аа
Сайн хүний ухаан их уужуу байх юм аа
Том тэнгэртэй талд салхи нь уран гоо
Уужуу ухаантай сайн хүнд сэтгэл нь уран гоо...

               ...            ...
Тэнгэр багандсан байшинтай гудамжинд
Тээр тэнд Tэнгэр нь даанч хол байх юм
Надад хүртэх гүй нь мэдэгдэхгүй тэнгэрийн тэр өөдөс
Намайг тэгээд олж хараад байгаа байх даа.

Кимчитэй шоколад байна л гээд боддоо, зүгээр
Кимийн нутагт гашуун шорвогт дасна шүү, зүгээр л
Хан гүг нутаг юугаа ч харамлаагүй шүү, зүгээр л
Халх монголдоо авч очихоо л бодох минь, зүгээр.

Азийн өөр улсаар яваад үзхээр Монгол хүнд
Аргагүй л  бодогдох юм аа Хангүг хүнийг
Аз гэдэг юм одоо чиний хажууд бий шүү
Ангайж удаан бодолгүй аваад хурдан ирээрэй

Маргааш, дараа гэж Солонгост байдаггүй шиг
Монголдоо тийм болгох юмсан даа, яадаг бол
Маргааш, дараа гэдэг Монголын минь таних тэмдэг юм бол
Солонгосдоо тэгээд үлдэх гэж үү, яадаг бол
ТА...?!?!

M-M


 

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn