Ягаан даашинзтай бүсгүйг харц дагаж гүйнэ
Явдал дунд нь хормойгоор нь салхи оролдож шохоорхоно
Салхинд атаархаж биед нь хүрмээр санагдана
Санаж л явах тавиландаа эвлэрч чадахгүй шаналж үлдэнэ
Харцны үзүүрт ягааан даашинзтай бүсгүй л харагдана
Харж л явах нь жаргал мэт бодогдоно
Ягаан даашинзтай бүсгүй л алхана
Ямагт инээмсэглэж явах нь улам сэтгэл татна

Хормойн алаг эмжээр нь салхитай ханьсаж дэрвэнэ
Хоргоож түүнийг сүүдэр нь дагаж гүйнэ
Сүүдэрт нь атаархаж гоо үзэсгэлэнг нь биширнэ
Сүүтийх манан дундаас тэнгэр хаяарах шиг сайхан санагдана
Харцаар гоёж ягаан даашинзтай бүсгүй алхана
Хажуугаар өнгөрөх нь ч хүртэл аз завшаан мэт бодогдоно
Ягаан даашинзтай бүсгүй л алхана
Ялдамхан инээмсэглэл нь зүрхэнд лугшаад л үлдэнэ

Эрх чөлөөтэй ганц улаан сарнай гунхана
Эргэж харалгүй зөрөх хүн ховор харагдана
Урдаас ирж байгаа нь нар мандах шиг туяарна
Уулзаад гар барьж байна гэж бодох нь үлгэр мэт санагдана
Үлэмж гоо сайхныг нь сэтгэл зүрх магтана
Үзэгдээд өнгөрөх солонготой адилтгаж шагшина
Ягаан даашизтай бүсгүй л алхана
Ямагт инээмсэглэж явах нь улам сэтгэл татна

Цэцгэн хээтэй ягаан даашинз нь гоё зохижээ
Цэл залуу насаараа улам их гоёжээ
Даашинз бүсгүй хоёр бие биедээ зохижээ
Дахин дахин хармаар үзэсгэлэнг бүрдүүлжээ
Гоо үзэсгэлэнг түүнд хорвоо харамгүй заяажээ
Гоолиг биенд нь ягаан даашинз үнэхээр гоё зохижээ
Ягаан даашнзтай бүсгүй л алхана
Ялдамхан инээмсэглэл нь зүрхэнд лугшаад л үлдэнэ

Өнгө загвар нь яг тааржээ
Өмссөн даашинз нь үнэхээр гоё зохижээ
Эмжээр хуниасанд нь өнгийн дэлбээ оруулжээ
Энгэр заамыг нь ондоо өнгөөр эмжжээ
Орчлон түүнд гоо сайхныг харамгүй бэлэглэжээ
Орь ганц биеийг нь олон харц өмчилжээ
Ягаан даашизтай бүсгүй л алхана
Ямагт инээмсэглэж явах нь улам сэтгэл татна

Ур ухаан шингээсэн даашинз нь гоё тааржээ
Улбар ягаан өнгө нь бүсгүйд тун гоёжээ
Залуу насаараа улам их гоёжээ
Загвар өнгө нь даашинзыг нь улам гоё чимжээ
Харц тогтохгүй байхын аргагүй үзэсгэлэн ажээ
Хаанаас нь ч харсан сэтгэлд дотно бүсгүй ажээ
Ягаан даашинзтай бүсгүй л алхана
Ялдамхан инээмсэглэл нь зүрхэнд лугшаад л үлдэнэ

profile

Биe биeнээ хvсэн мөрөөдөж санан дурласан хайр, хэзээ ч хувирдаггvй...