Туслаач гэж хэн нэгнээс би гуйгаагvй
Тусална гэж хэнээс ч горьдоогvй
Би амьдралаа болгож л байна
Амьдрал ч намайг болгож л байна
Бид хоёр бие биенээ болгож л байна

Yvнээс илvvг би хvсээгvй
Єнєєдєртєє би сэтгэл хангалуун байна
Сая тєгрєгний vнэ цэнэ єнєєдєртєє vнэтэй байж болноо
Салхинд хийссэн хойно нь vvнийг цаас байсан гэдгийг л ойлгоно
Yнэ цэнэ гэдгийг би єєрєєр ойлгодог
Yнэндээ хvмvvс vvнийг эд хєрєнгє гэж ойлгодог байх

Баян байж болно
Бас ядуу ч байж болно
Он цагийн мєчлєг урт шvv дээ
Олсон хураасан хязгаартай шvv дээ
Онож алдах тавилантай хорвоо шvv дээ
Цаг тєр эргэж болноо
Цагийн зvv ч зогсож болно

Єнєєдрийн сая тєгрєг амины vнэтэй байж болно
Єгсєн ч авахгvй гэх хvн маргааш олон байж болноо
Баян ядуу хоёрын байр солигдох цаг ирэхийг vгvйсгэхгvй
Балгасан дарсаа ууж амжаагvй байхад цаг тєр хэд ч хувирч болноо
Yнэ цэнэ гэдгийг би амьдрал гэж ойлгодог
Yнэндээ хvнд амь наснаас илvv vнэ цэнэтэй зvйл гэж юу байнаа