Бичлэгийн тоо 5,522
амь амьдралаа багтаасан зорилгооо биелүүлээд би
алс холын аянаас хүлгийн жолоо татнаа
сэмэртэл санасан сэтгэл минь цас болон будрах
сэмжин цагаан өвлөөр нутагаа би зориноо
жавартай хүйтэнч өөрийн нутагтаа
жаргал дагуулаад удахгүй очиноо
өрөвдүүлж ганцхан таньдаа л ярих
үгээ өвөртөлөөд ээждээ очиноо
ирээдүйн жаргалыг багтаасан мөрөөдөлөө биелүүлээд би
энэ холын аянаас хүлгийн жолоо татнаа
санаж бэтгэрсэн сэтгэл минь салхи болон исгэрэх
сайхан цэнхэр хавраар нутагаа би зориноо
хамгийн анхны цэцгийг дагуулаад
хариж би нутагтаа очиноо
хадгалаж ганцхан танидаа л зориулах
хайраа өвөртөлөөд ээждээ очиноо
уужуу алсыг багтаасан хүслээ биелүүлээд би
урт холын аянаас хүлгийн жолоо татнаа
уярч санасан сэтгэл минь бороо болон шаагих
улиралын сайхан зунаар нутагаа би зориноо
учирал баярын солонго дагуулаад
удахгуй би нутагтаа очиноо
уйлж хайрлаж танийгаа санасан
ухааралаа өвөртөлөөд ээждээ очиноо
үр хүүхэдээ багтаасан мөрөөдөлөө биелүүлээд би
үргэлжилэх холын аянаас хүлгийн жолоо татнаа
өмөртөл санасан сэтгэл минь навч болон хийсэх
өрмөн шаргал намраар нутгаан би зориноо
гийх алтан нарыг дагуулаад
гэртээ би удахгүй очиноо
гэгэлзүүлж хүлээлгэж танийгаа зовоосон
гэмшилээ өвөртөлөөд ээждээ очиноо
