Бичлэгийн тоо 2,391

Үндэстний хувь заяа

Уншсан 2359 vote 0 2009.04.30 00:03:05

Энэ бол үндэстний мандалт, монголчууд 600 гаруйхан мянга болтлоо цөөрч Алтай Хянган, Орхон Туулын хөндий бараг эзгүйрсэн удаа бий. Тэр бол 19 дүгээр зуун, гэвч монголчууд дараах зуунд нь 6 дахин өсч өдгөө 2 сая 500 мянгуулаа болоод байна. Энэ бол үндэстний дахин сэргэлт. Гэвч мөнхөрөл биш. Мөнхрөхийн тулд эрүүлжих, соёлжих хэрэгтэй. Бид тэр зүгт явж байна. Гэвч үндэстэн болгон мөнхөрч байсангүй.
Үндэстэн мөхдөг, үндэстнийг мөхөөдөг хүчин зүйл бий. Үүнд:

Нэгд: Дайн. Дайн бол бусад үндэстнийг мөхөөдөг бас дайтагч өөрөө ч мөхдөг. Бид дайтаж яваад хүн ардаа хорвоогоор нэг цацсан. Цацагдсан тэднүүс маань харь хүн амын далайд живж ууссан.

Хоёрт: Өвчин тахал бол үндэстнийг хөнөөж чадна. Тахлаар Европ тивийнхэн өөрсдөө ч сүйрэхэд хүрч байсан.

Гуравт: Үргүйдэл нь үндэс угсааг таслах аюултай. Түүнээс болж үндэстэн мөхдөг нь цөөнгүй.

Дөрөвт: Хүнс тэжээл дутах, илүүдэх эсвэл өлсгөлөнгөөр үндэстэн мөхөж болно. Одоо Африкт өлсгөлөнгөөр, Америк Европд цатгалангаар хүн ам нь хорогдож байна.

Тавд: Бага үндэстэн бусдад, их үндэстэнд уусаж живээд мөхөж үгүй болдог. Манж үндэстнээс эхлээд харь хүн амын далайд живж ууссан хүн ард олон.

- Эдгээр гол шалтгааны дөрөв нь монголчууд бидэнд нүүрлээд байна. Хэрвээ сэрж сэхээрэхгүй суугаад байвал үндэстэний маань нас богиносорд байх болно.

Үндэстэн өөрийгөө мөхөөвөл хохь нь тэр гэдэг. Үндэстэн мөхөсдөж өрөөл бусдын гарт мөхвөл заяа нь хаяжээ гэдэг юм. Энэ хоёр хүчин зүйл хоюулаа манайд үйлчлэж байна.

Монгол улс одоогоор дэлхийд хамгийн олон хуваагдсан үндэстэний орон болоод байна. Хэрвээ Солонгос, Вьетнам, Герман улсыг хоёр хувааж өмнөд, хойт, баруун зүүн гэж зааглаж байсан бол одоо тэд нэгдсэнээр, элэг бүтэн болсоор байна. Харин Монгол улс тав хуваагдсан хэвээр л байна. Өвөрмонгол, буриад монгол, урианхай монгол, халимаг монгол, халх монгол гэж дээр үед аажмаар хуваагдчихсанаас хойш зуунаас доошгүй жил өнгөрсөн. Түүхэн улбаа хөөвөл өөрснөө л эв түнжин муудсанаас үүдсэн салалт шүү дээ.

Үндэстэн өөрийгөө мөхөөж болох гай барцадын хамгийн ноцтой нь өвчин өвчинтэй, тэдгээрийн олонхи нь охид, ирээдүйн эх болох хүмүүс байгаа нь үндэстэний үндэс тасрахын түгшүүр.

Нийт хүн амын маань тавны нэг нь хориос доош насныхан байгаа атал сүрье гэдэг мартагдсан өвчин сэргэж, одоо 20-24 насныханд энэ өвчин илүүтэй тархаж буй судалгаа гараад байна. (”Эрүүл монгол хүн” хөтөлбөрөөр) Мөн хориос доош насны охид нярайн эндэгдлээр илүүтэй их өртөж байна. Хойчийг залгамжлах тавиланд ийм “толбо” суух ёсгүй билээ.

Үндэстнийг маань мөхөөх, үндэстэн өөрийгөө мөхөөх ноцтой нэг аюул бол “аборт” гэдэг харь үгээр нэвтэрч, хариас зээлдэж авсан үр хөндөлт юм. Хорьдугаар зууны сүүлчийн жилүүдэд эрх мэдэлт дөрвөн байгууллагын дарга нар гарын үсэг зурснаар эхэлсэн энэхүү нялхсын аллаганаас болж сүүлийн 15 жилд монгол улс хүн амаа 440 мянган хүнээр өсгөх боломжоо алдсан. Зөвхөн 1990-2005 онд 253 мянга 667 эх үр хөндүүлж, хэвлийдээ хүүхдээ алуулсан. Жилд доод зах нь (бүртгэгдсэнээр) 30-аас доошгүй мянган үрийг хөндүүлдэг болсон. 1960-1990 онд хүн амын дундаж өсөлт 2.5-2.9 хувь байсан бол 1990 оноос хойших жилүүдэд дундаж өсөлт 1.1 хүртлээ буурсан нь нөхөн төлжих боломж тэгэлсэн гэсэн үг.

Үндэстнийг маань мөхөөх, үндэстэн өөрийгөө мөхөөх нөгөө нэг аюул нь архидалтын хохирол юм. Архидан согтуурдагаас болж үргүй болох, үрээ зулбуулахаас гадаа иргэд амь насаа алдах нь ихсэж хүн амын “зүй бусын хорогдол” малынхаас давсан. Архичдыг архиар хангадаг том, жижиг үйлдвэрүүд л зах зээлийн харилцааны жилүүдэд манайд үсрэнгүй хөгжиж түүний үнэн болоод хуурамч бүтээгдэхүүнийг гүзээ мэдэн хөнтрөгчдийн тоо урьд үзэгдээгүй их өсч 100-200 мянган хүн улсын хэмжээгээр жил дутам “эрүүлжигддэг” болсон. Шинэ зуун эхлээд ганц жил ч болоогүй шахам хугацаа өнгөрөхөд 2002 онд 137 мянга найман зуун хүн “эрүүлжигдсэн” гэдэгт бүртгэгдсэн бол дараа жил нь 151499 болж өссөн энэ тоо буурахгүй байгаагаас гадна “эрүүлжигдэх” байр гэдэгт хамрагдаагүй архичид тоо алдсан. Тэд зөвхөн согтуураад зогсохгүй хавь ойрынхондоо аюул учруулж хүний амь бусниулах хүртлээ “хагас галзуу” болдгоос архичдын гарт жил бүр улам олон хүн амиа алдаж бас зэрэмдэг болж байгаа. 2000 оны эхний улиралд 544 хүнээр архичид бузар явдлаа “тахисан” бол 2006 онд 643, уржнан (2007) 745 хүний амийг согтуучууд бүрэлгэсэн. Жил тутам зүтгэлтнүүд гашуудах байтугай төрд сонгогдохоор улайрч байв.
Үндэстнийг маань мөхөөх, үндэстэн өөрийгөө мөхөөх бас нэг хөнөөл нь автын осол, амиа хорлох нүгэл юм.

Автын ослоор 1990 онд 792 хүн амь алдсан бол 1999 онд 1862 болж, 2003 онд 2880-д хүрсэн. Энэ нь 100 мянган хүнээс дунджаар үздэг хохирол болжээ. үүн дээр аж үйлдвэрийн ослыг нэмбэл улам л их тоо гарна.

Амьдралын бэрхшээл, гачаал, дарамт шахалт, хавчилт хяхалтаас болж хүмүүс амиа хорлох нь нэмэгдсээр байна. 2002 онд 253 хүн амиа хорлосон бол нэг жилийн дараа 322 болж өсөх жишээтэй болж мөн л тоо нь өссөөр 2006 онд 1143 хүн амь насаа өөрөө егүүтгэсэн байна. Бага насны хүүхэд хүртэл дарамт, хүчирхийллийг дийлэлгүй амиа хорлоход хүрчээ. Ийм төрлийн буюу, “автын”, “архины”, “амиа хорлох” зэрэг дан “А” үсгээр эхэлсэн нэрийн дор улс үндэстэн маань хүн амынхаа алтан амины нөхөшгүй их гарз хүлээсээр удлаа. Үүн дээр гэмт хэрэгтэнгүүдийн гарт амиа алдсан хүмүүсийг нэмбэл ухаан балартмаар тоо гарна.

Мөн үл мэдэгдэх шалтгаанаар олон хүн амиа алдаж байна. Тийм тохиолдолд “эзэнгүй цогцос” гэцгээдэг Уул нь тэр цогцос өөрөө эзэн нь биз дээ.

“Хэн нь үл мэдэгдэх” гэвэл арай оновчтой биз. Тийм цогцос 1997 онд 129, дараа жил нь 151, 1999 онд 106, 2000онд 131-ийг ирүүлсэн гэхчилэн тоо гарчээ. Илрүүлээгүй хичнээн байгааг бүү мэд!

Үндэстнийг маань мөхөөх үндэстэн өөрийгөө мөхөөх бас нэг аюул бол гэр бүлийн тогтворгүйдэлт, элдэв шалтгаанаар салж сарних явдал юм. 1997 онд 1027 гэр бүл, 2002 онд 688 гэр бүл, 2003 онд 636 хосууд салж хүүхээ болон бие биенээ өнчрүүлсэн. Одоо тавь гаран мянган эмэгтэйчүүд өрх толгойлж явна. Нийгмийн үндэс, үндэстний анхдагч эс болсон гэр бүлийн тогтворгүйдэл нь олон шалтгаантай (сайны ёр л лав биш) боловч эцсийн дүнд үр хүүхдээ хохироох, өөрснөө ч хүндрэлтэй тулгарахад хүрдэг сөрөг үр дагавартай зүйл юм.

Үндэстэнийг маань мөхөөх, үндэстэн өөрөө мөхөх бас нэг хөнөөл бол хүнсний аюултай байдал, хүнсний хараат байдал юм. Монголын нийгэм хүнсний гурилынхаа 70хувь, төмс хүнсний ногооны 50хувь, сүү цагаан идээнийхээ (40 гаруй сая малтай байж) гучин хувийг гадаадаас зөөж байна. Гол хүнсний зүйлийнхээ 30-45 хувийг гадаадаас онд 15899 хүн, 2003 онд 13359 хүн гэхчилэн өсөн нэмэгдэх журмаар манайд гадаадынхан ирж, суух нь сууж суурьших нь сууршсаар 2004 он гэхэд 305 мянга117 хүн орж ирэх хүртэл олширч одоо манай хүчний гэдэг салбарын бие бүрэлдэхүүнээс давсан олон хүн манайд “орж суулаа”

Уул нь цагаачлалын хуулиар хүн амын хоёр хүрэхгүй хувиар гадаадаас суух цагаачлалыг хязгаарласан байтал одоо 171 мянгаас 100 мянган хүнд нэг гадаад хүн ногдохоор болчихжээ. Түүний зэрэгцээгээр монголынхоо харьяатаас гарах, гадаадын бэр болох, хүүхдээ үрчлүүлэх, хүүхнээ худалдах зэргээр “хүн амын сугачаа” хорогдол тооцоолохуйяа хүнд болсоор байна. Одоо дээр нь эм тариагаа гаднаас зөөх бас нэг аюул нэрмээслэж эхлэв.

Хүн амгүй бол газар нутаг эзэнгүй. Газар нутаг эзэнгүй бол тусгаар тогтоол эзэнгүй болно. Үндэстний маань элэг бүтэн эрүүл саруул байх нөхцлийг бүрдүүлэх, уусах, живэх, үгүйрэх, үргүйдэх аюулаас сэргийлэх талаар “Дал” сонинд сүүлийн 13 жилийн турш олон нийтлэл бичсэн боловч эрх баригч түшмэдүүд “Дал” сонинг уншдаггүй, харин урдах “Д” үсгийг нь аваад хаячихсан нэртэй сонин байвал ухасхийн шүүрэх янзтай байдаг нь бас л нэг хачин ёр юмдаа.

Уул нь өнгөрдөг зууны эхээр өрнөдийнхөн Монголчуудыг 15 жил, 50 жил, 500 жилийн дараа мөхөж үгүй болохыг зөгнөж байсан. Гэвч тэр нь биелсэнгүй. Гэхдээ 500 жил гэж Монголч эрдэмтэн Лев Гумилевын хэлсэн нь өнөө үеийн манай байдлыг харахад үнэмшигдэх янзтай байгаа нь ямарваа үндэсний хамтлагийн мандан бадрах нас 1500 жилийн давтамжтай байдаг гэдэг баримжаагаараа харицуулж хэлсэн л байх болтугай гэж залбирмаар!

Үндэстнээ аврах хүмүүс өөр хэн ч биш бид өөрснөө гэдгийг ухамсарлаж дотроо бодолтой, дороо суурьтай ажиллаж амьдрахыг л цаг үе бидний Монголчуудаас шаардаж байна даа!

Үүний тулд “Хүн амын хууль”, “Талийгаачийн эрхийн тухай хууль”, “Угшил зүйн цощ хууль”, “Үе хоорондын өмчлөлийн хууль”, хэрэгтэй байна. Мөн Корио банк байгуулж америкийн туршлагаар ажиллах нь чухал юм.
Л.Түдэв

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1630366/119/trackback

aetdhg

2009.05.01 08:58:28
*.173.184.63

bayarllaa cnamd ..........gariin taban huruu shig mongol tuuragtanguud bgaa odoo bid nar ert deer ueiin humuus shig dain tulaanaar buulgah bol ulger met bgaa gebch naidlaga bgaa gej uzdeg ...uund ; bidnii mongol tuuragtanguud bie bienee sain oilgoltsoh neg /gantshan/ bichig usegtei bolj odoogiin ene mash hurdan hogjij bgaa internet delgen tabij chadbal ter gariin taban huruu shig mongol chuud bid negdej negen bodol sanaatai bolon gedegt bi itgeltei bna

aetdhg

2009.05.01 09:08:17
*.173.184.63

uls oron ard tumendee eleg emterch setgel zurhee neej ybaa hun buhend bayarllaa
profile

Маралгоо

2009.05.01 17:30:21
*.254.51.176

hekune

2009.05.02 17:30:51
*.235.6.14

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24457
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 27980
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115738
816 Эрчүүд найз охинийхоо... [2] seda 2009-05-09 1597
815 Purevsuren [2] MUZZ 2009-05-09 12434
814 Монголдоо очмоор байна, гэхдээ... [3] daruuhan01 2009-05-09 1747
813 шоунд очиж азтан болооорой [2] 20092009 2009-05-09 1142
812 GMOBBIL [1] dream5454 2009-05-09 1147
811 НӨХРӨӨ ХАРЖ БИЕЭ ЗАС [5] Мичидмаа 2009-05-08 2090
810 Боловсролгvй хэдий ч хамгийн баян чинээлэг хvмvvс [1] finepix 2009-05-08 1566
809 Та бүхэнд Мөрийн хөтөлбөрөө толилуулж байна. [1] Munkh-munkh 2009-05-08 1627
808 АНУ дахь нууц цагаачдыг өршөөх зорилготой үйл /Барак Обама/ Munkh-munkh 2009-05-07 1375
807 ПАСПОРТ [8] Munkh-munkh 2009-05-07 3904
806 Дургүйд хүчгүй гэж! [2] Munkh-munkh 2009-05-06 1928
805 Тэр шударгыг чинь оройлж тогтоох хэн нэг хүн хэрэгтэй /BAABAR/ Munkh-munkh 2009-05-06 1247
804 “Эмэгтэй хүний жинхэнэ амьдрал гучин насанд эхэлдэг” [4] i wanna 2009-05-06 1829
803 санаа [3] sarang 2009-05-06 1585
802 Шинэ мөнгөн тэмдэгтийн нэр АМАН Munkh-munkh 2009-05-06 1378
801 таны амьдралыг өгүүлсэн зурхай [4] finepix 2009-05-05 1899
800 uchil [2] azjargal789 2009-05-05 1185
799 нийт Монголчууддаа хандаж гаргасан уриалга (гадаадад суралцагч монгол оюутнууд Munkh-munkh 2009-05-04 1339
798 elgemsuud [16] 1220 2009-05-04 1702
797 Менежментийн ухааныг 5 минутад сурцгаа! [2] finepix 2009-05-03 1512
796 Оюутолгойн хєрєнгє оруулагчид ''сvй''-гээ цуцалж мэдэх нь [2] jion 2009-05-03 1464
795 14. БИ БАГАБАНДИТАЙ ХЭЗЭЭ Ч ЭВЛЭРЭХГҮЙ: [1] Munkh-munkh 2009-05-03 1364
794 13. Н.ЭНХБАЯРЫГ ШҮҮМЖИЛСЭН ХҮМҮҮС АЛГА БОЛДОГ [1] Munkh-munkh 2009-05-03 1855
793 12. Тагнуулыг гартаа авсан нь [1] Munkh-munkh 2009-05-03 1541
792 11. Н.Энхбаярын дарангуйллын эхэн [1] Munkh-munkh 2009-05-03 1843
791 10. Бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлэхийн төлөө [1] Munkh-munkh 2009-05-03 1550
790 9. Үндсэн хуулийн хуйвалдаан буюу ордны эргэлт [1] Munkh-munkh 2009-05-03 1659
789 8. Р.Гончигдорж, Н.Энхбаяр хоёрын нүүдэл [1] Munkh-munkh 2009-05-03 1586
788 7. Орчуулагчаас ерөнхийлөгч хүр...Засгийн газрын эрлэг [1] Munkh-munkh 2009-05-03 1226
787 6. Орчуулагчаас ерөнхийлөгч хүртэл. (УИХ-ын гишүүн болов) [1] Munkh-munkh 2009-05-03 1333
786 5. Орчуулагчаас ерөнхийлөгч хүртэл (Намын даргын төлөө.) [1] Munkh-munkh 2009-05-03 1506
785 4.Хоёрдугаар бүлэг: Н.Энхбаярын эрх мэдэлд хүрсэн түүх Munkh-munkh 2009-05-03 2257
784 3.Орчуулагчаас ерөнхийлөгч хүртэл (б.Сиамын ихрүүд) Munkh-munkh 2009-05-03 1748
783 2.Орчуулагчаас ерөнхийлөгч хүртэл. (А.Говь-Алтайн мафи) [1] Munkh-munkh 2009-05-03 1663
782 1.Нэгдүгээр бүлэг: Орчуулагчаас ерөнхийлөгч хүртэл [1] Munkh-munkh 2009-05-03 1528
781 У.Хvрэлсvх...Н.Энхбаяр хугацаанаасаа ємнє ....??? [3] Monte_kristo 2009-05-02 1872
780 Mongoldoo ochmoor baina gebch... [1] Ариунаа 2009-05-01 1346
779 Amidrald murduh zarchim [1] azjargal789 2009-05-01 2143
778 zaraa todorhoi bichij baiyaa zaluusaa [2] hekune 2009-04-30 1547
777 Amerikchuud mongol duu duulj baina [1] jjeen 2009-04-30 1804
» Үндэстний хувь заяа [4] jooyo 2009-04-30 2359
775 Х.Тэмvvжин Паркинсоны хууль болон монгол парадокс [3] nikes 2009-04-29 5179
774 Хүний нутагт суугаа Монгол ахан дүүсээс тань [1] Ногоон 2009-04-29 2009
773 Хятад ресторан (видео) [3] Levi`s 2009-04-29 2208
772 Дeнвер хотод ( USA) Улаанбаатар Хотын Парк Munkh-munkh 2009-04-29 2220
배너신청
자생병원

배너신청