

Дөнгөж саяхан зохиолын дууны дуучид болох С.Жавхлан, Т.Баясгалан, Ч.Бат-Эрдэнэ нар гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаасан билээ. Тавхан жилийн дотор таван дуу дуулаад гавьяат хэмээх нэр хүндтэй шагналыг авчихлаа. Эд битгий хэл насаараа урлагт зүтгэсэн алдартнууд энэ эрхэм цолыг аваагүй байна гэсэн бөөн хэл ам дагуулсан билээ. Үүнтэй зэрэгцэн рок попынхон ялангуяа тэдний үнэнч фенүүд нь ихэд бухимдаж өөрсдийн хайртай дуучдаа гавьяат болгох талаар санаа тавьж эхэлжээ. Дуучин Д.Болдын фенүүд “юун Жавхлан, Баясгалан бэ, манай Болд бол дор хаяж л 15 жилийн өмнөөс л уран бүтээлээ туурвиж эхэлсэн. Ямар их хөлс, хүч хөдөлмөр зарцуулсан бэ гэдгийг хэн ч үнэлэхгүй байна “ гэж бухимдацгаажээ. Эцэст нь фенүүд нь нэгэн гарц олсон нь хайртай дуучнаа гавьяат болгохын тулд дэмжсэн хүмүүсийн гарын үсгийг цуглуулж холбогдох байгууллагад нь өгөхөөр болсон аж.