jasen
Бичлэгийн тоо 4,494

/1993 онд Монголоос Америк хүртэл явган аялсан "Бадарчин-93" аялалаасаа сэдэвлэн бичлээ/
Тайгын бороо олон хоног үргэлжлэн орж бид гурвыг ёстой л шалба норгов. Олон хоног хүйтэн бороонд хоол ундгүй явсан тул ядарч туйлдан голдоо ортлоо даарцгаасан байлаа. Тайгын бяцхан зөргөөр чадан ядан хөлөө зөөж, урагш алхана. Удалгүй тайгын түнэр харанхуй орчныг бүчин авлаа. Бид хоноглох нөмөр газар хайн жаал цааш явтал тэртээ тэнд түүдгийн гал үзэгдэв. Түүдгийн зүг яаравчлан алхалсаар дөхөж очиход томоо нэвсгэр хуш модны доор урц байх агаад үүдэнд түүдэг дүрэлзэн асч, дэргэд нь нэгэн өвгөн суух нь харагдав. Бид ойртож өвгөнтэй мэндэлвэл орсоор муруй хазгай хариу мэндлэв. Хэсэг хугацааны дараа гутал хувцсаа хатааж, дуу шуу орцгоон дуугарахтайгаа болцгоосон байлаа. Энэ өвгөн бол цаа буга хариулж амьдардаг Кеанги гэдэг эвенк үндэстэн аж. Удалгүй модны гишүү, мөчир тас няс хугарч, түүдгийн гэрэлд олон амьтны нүд гялалзан харагдсан нь өвгөний цаа буганууд бэлчээрээс ирж байгаа бөгөөд урцаа тойрон хэвтэх нь хэвтэж, хотолж эхлэв. Гэтэл түүдгийн гэрэлд цаа буга унасан хүн ойртон ойртсоор урцанд дөхөж ирлээ. Бид гурвын хэн нь ч нүдэндээ итгэсэнгүй. Энэ бөглүү тайгад байж болшгүй зүйл байлаа. Хэрэмний арьсан малгай, цаа бугын арьсаар хийсэн хүрэм, унти-гутал өмсч, ангийн буу үүрсэн 18 орчим насны үзэсгэлэнт бүсгүй зогсож байв. Түүнд бурхан гоо сайхныг харамгүй өгсөн нь илтээ. Бүсгүй биднийг болгоомжилсон янзаар харахад өвгөн эвенкээрээ хэдэн үг хэлэхэд түүний болгоомжлол сая арилж буу, хүрэм хоёроо урьцанд оруулж тавьчихад цай чанаж, хоол хийв. Түүдгийн гэрэлд түүний гоолиг биеийн уян хөдөлгөөнүүд бид хэдийг илбэдсэн юм шиг алмайруулан байлаа. Түүний нэрийг Масуни гэнэ. Масуни урцны мухраас ганц шил юм гарган өвгөнд өгөв. Бид лонхны ёроолыг хартал түүдгийн дэргэд хорвоогийн элдэв сонин хачныг хүүрнэлдсээр унтацгаав. Маргааш нь Кеанги өвгөний хэлсэнээр тэндээ үлдэж гурав дөрөв хоног амарч аваад өвгөнөөр Сунтари мөрөн хүртэл газарчлуулахаар тохирцгоов. Эхний өдөр ухаангүй унтацгаав. Дараагийн өдөр ойролцоох эвенк тосгонд цаа буга тоолох баяр болж Кеанги өвгөн манай хоёрыг дагуулаад явав. Миний гутал урагдсан тул түүнийгээ оёхоор үлдлээ. Улаанбаатараас гараад 6 сар Сибирийн тайгаар явж байгаа хойно гутал ч урагдах нь аргагүй бизээ. Масуныг мөн тэр баярт явсан л юм бодов. Гэтэл Масуни хэдэн сав ачсан хоёр цаа буга хөтлөн дэргэд минь ирж "Та усанд хамт явах уу. Замд ан байвал буудна" гээд буугаа заахад нь угийн анд хорхойтойг ч хэлэх үү год үсрэн бослоо. Хөлд хөвд ороолдож, ард цаа буга тургина. Түүний өмссөн цааны годоор хийсэн гутал өөрт нь зохисон гэдэг нь жигтэйхэн бөгөөд нэг л гоё хээнцэр санагдаж билээ. Гэтэл модон дээр сууж буй хэрмийг зааж буугаа надад өгөв. Би хараалж эхлэв. Гохоо дарлаа. Байдаггүй, алдчихав. Хэрэм хэсэг дэгдсэнээ өөр модон дээр суув. Ахин хараалав. Хажуугаас ийм гоё нүд намайг харж байхад одоо ч яаж алдхав. Хэрэм ч үсрэн унав. Би ч цаашаа их л додигор явлаа. Масуни баярасан ч үгүй, гайхсан ч үгүй. Бид цааш нилээд явтал модноос модонд дамжин харайж яваа хэрмийг хараад Масуни буугаа мөрнөөсөө авангуут хараалахгүйгээр буудахад хэрэм ч буун дуутай хамт үсрэн унав. Би ч ичих шиг болов. Удалгүй бид булагийн эхэнд очиж, бүх саваа усаар дүүргэн буцлаа. Гэтэл Чукоткийн азарган бороо шаагиж эхлэв. Бид нэвсгэр том хуш модны доогуур орж борооноос хорогдов. Масунийн тас хар үс нь задран мөрийг нь бүрхсэн бөгөөд түүнээс нь гоё үнэр ханхална. Үнэртэн, танартан хэрэглээгүй нь лав, гэхдээ Христиан Диороос ч дутахгүй юм шиг санагдсан. Бид хоёр юу ч ярьсангүй, дуугүй суусаар л, Бороо шаагин орсоор л... Би түүнээс чи сургуульд сурсан уу? гэвэл Масуни би сураагүй, гэхдээ энэ олон цаа буганаас хэд нь төрж, хэд нь үхэж байгааг сайн мэлнэ ээ гэв. Тэгснээ түүний нүд нь гялалзаж баяртай нь аргагүй би түрүү жил Хар хавцалаас нэг том баавгай хориод алхамаас буудсан гээд инээмсэглэв. Удалгүй бороо ч намдаж бид отогтоо буцлаа. Хэдэн өдөр амарч, хөгжилтэй өнгөрөв. Масуни надад цаа буга унах болон эвенкээр хэдэн үг заасныг нь би хазгай муруй хэлж бөөн инээдэм болно. Энд хэд хоног амарсаны дараа Сунтари мөрнийг хүртэл өвгөн, охин хоёроор газарчлуулахаар хөдөлцгөөв. Хамгийн сүүлийн цаанд үүргэвчээ ачаад Масуни бид хоёр зэрэгцэн алхана. Хүүхэд шиг сонин сонин юм асууна. Хот гэдэг газарт чинь олон цаа буга байдаг уу? хэдэн тайгын цаана байдаг вэ? гэхчилэн... Хот орж үзээгүй хүнтэй юу ч ярихав дээ. Аль хэдийнэ газраас хэдэн жимс авч өнөөх хөөрхөн гар дээрэ тавиад надад өгнө. Ийн явсаар Сунтари мөрний эрэг дээр ирэв. Кеанги өвгөн, чукча завчинтай ярьж тохирон биднийг маргааш өглөө мөрний гармаар гаргах болов. Удалгүй орой болж дүнсгэр том саран тайгын дээрээс уйтайхан ёлтойв. Бид түүдэг тойрон хоол ундаа идэцгээн нэлээд шуугилдаж байгаад унтацгаав. Оройноос хойш Масуни бодлогошронгуй, дуу цөөтэй болсоныг би анзаарсан юм. Бүгд майхандаа орж хурхирах нь хурхирч, дуг нойрондоо шумбацгаав. Миний нойр яагаад ч юм хүрэхгүй байлаа. Гэтэл гадаа түүдэгт хэн нэг нь гишүү тас няс хугалж хийх нь сонсогдов. Майхны үүд сөхөн харвал түүдгийн дэргэд Масуни сууж харагдав. Би босож дэргэд нь очиж суув. Түүний нүд их л гунигтай харагдана. Хэсэг дуугүй сууснаа тэр Америк гэдэг газар чинь хэр хол вэ? гэхэд би их холоо гэвэл Масуни би та нартай хамт явьяа. Замдаа ан хийж та нарт хоол залгуулж чадна шүү гээд надруу харав. Болохгүй улсын хил давна, чамд паспорт, виз байхгүй шүү дээ гэхэд тэр дуугүй болов. Үүнээс хойш бид хоёр юм ярьсангүй, түүдгийн галыг ширтэн суусаар л... Удалгүй үүр цайж, ойн шувууд сэргэн жиргэцгээхэд Кеанги өвгөн бүгшүүлэн ханиасаар босч ирэн галын дэргэд сууж тамхиа нэрэн чимээгүйхэн суув. Удтал дуугүй суусны эцэст өвгөн хүү минь манай нутгаар ахиж ирэх үү? гэхэд Масунигийн нүд сортос гээд над руу харлаа. Би үгүй гэж үнэндээ хэлж зүрхэлсэнгүй. Би ирнэ ээ, ирэх жил яг өдийд ирнэ гэхэд Масунигийн сормос дээг нисэх мэт дэрвэсхийн тэгвэл бид хоёр яг энэ тайгадаа цаагаа хариулаад л байж байна гээд инээмсэглэв. Удалгүй нар мөрний дээгүүр аажуухан мандав. Цай, ундаа ууцгааны дараа мөрний эрэг дээр ирцгээв. Кеанги өвгөн манай хоёртой салах ёс гүйцэтгэн завины дэргэд харагдана. Масуни бид хоёр эрэг дээр зогсов. Тэр хүзүүндээ зүүсэн баавгайн хумсыг надад зүүж өгөөд "Заавал ирээрэй" гээд нүдэнд нь нулимс харагдав.Завь Масунигаас намайг хурдан холдуулах гэсэн шиг мөрний усыг хагалан нөгөө эргийг тэмүүлнэ. Эрэг дээр хоёр дүрс бүрэлзэн бүдгэрэн харагдах нь нэг нь миний сэтгэлд мөнхөд үлдсэн Зоригт анчин бүсгүй байлаа. Үүнээс хойш хоёр жилийн дараа Улаанбаатараас онгоцонд сууж дамжсаар Чукоткын Анадырь хотод бууж хөлсний тэргээр 7 хоног тайгын энхэл донхол замаар явсаар Чуранга тосгонд хүрэв. Тэр шөнө, тосгоны холбооны ажилтан орос бүсгүй Олягынд нөхөртэй нь энэ тэрийг ярилцан ганц шил юм хоосолж хоносон юм. Тэдний ярьсанаар бүтэн жил илүү Масуни тайгаас хөтөлгөө цаа бугатай ирж хотоос автобус ирдэг өдөрт хэн нэгнийг хүлээж байгаад орой нь цаагаа хөтлөөд буцдаг байжээ. Тосгоныхон хэнийг ингэж хүлээж буйг зөвхөн таамаглан ярьцгаадаг байв. Энэ хүлээлт бүтэн жил үргэлжилсэн бөгөөд намайг очихоос сарын өмнө Кеанги өвгөн, Масуни хоёр хэдэн цаагаа туугаад Хар тайга руу нүүн оджээ. Энэ нүүдэл хэдэн жилээр ч үргэлжилдэг гэцгээнэ. Би өвгөн, охин хоёрт авчирсан бэлгээ тэдэнд үлдээгээд маргааш өглөө нь буцлаа. Бороо зүсрэн орж, тэнгэр уйлагнана. Машины цонхоор нүүгэлтсэн их ой үргэлжилнэ. Хязгааргүй хөхрөн харагдах энэ их тайгын хаана нь яваа болдоо Масуни...
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1621403/5bf/trackback

profile

эди хугда

2012.11.16 13:07:20
*.199.161.214

  Эгэл жирийн төрхөнд чинь би татагдсан
Энгийн хэрнээ ухаалаг үгэнд чинь би уярсан
Эр хүний намбатай хүнлэг сэтгэлд чинь би дурласан 
  Эгцлээд ширтэхээр тулгарчихдаг харцанд чинь би хайлсан 
Энэ бүхний цогц болохоор ганцхан чамайг л би хайрласан 
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102640
849 999999999 [1] __999999999___ 2009-04-29 1517
848 **** нүд баясаж, сэтгэл сэрнэ **** -цомог [1] soragsan 2009-04-29 2066
847 Bold МУГЖ болох уу MUZZ 2009-04-28 2414
846 Hero [1] anar_0305 2009-04-28 1694
» ЗОРИГТ АНЧИН БҮСГҮЙ (Өгүүллэг) [1] soragsan 2009-04-27 3172
844 Монгол туургатны үндэсний бөхийн анхдугаар наадамд Цэргийн арслан Ч.Санжаадамба түрүүлж, улсын арслан Д.Ганхуяг үзүүрлэв :::БӨХ::: 2009-04-26 2658
843 ZURXAI [1] anaraa87 2009-04-26 1197
842 ********** ОНИГОО ********* [1] soragsan 2009-04-26 1957
841 Mike_Tyson [1] 나이키 2009-04-26 1285
840 Барса-Челси агуу тулааны өмнө [1] soragsan 2009-04-26 2836
839 ♣♣..**Үгүйлэн санана **..♣♣ Монголоо [2] daruuhan01 2009-04-25 2231
838 Бүсгүйчүүдийн нудрага зөрүүлэх клуб [3] chups 2009-04-25 4608
837 ~~~WAX- шилдэг 36 дуу~~~ file [3] .Sarnai. 2009-04-23 2862
836 ~~~WAX-오빠~~~ file [2] .Sarnai. 2009-04-23 2093
835 Magtaaliin Internet radio [1] wowccm 2009-04-23 2498
834 한여름날의 꿈 [1] anar_0305 2009-04-23 1373
833 Ихэл уйтгартай юмдаа [1] Хүмүүн 2009-04-22 1720
832 Х-Түц (Авилгал) [1] Itgelxvv 2009-04-22 11783
831 Хурган Ишгэн [ Шинэ Хошин Шог ] [1] Itgelxvv 2009-04-22 12752
830 BILGUUN HUUD AMIDRAL HAIRLAYA MGL-CHUUDAA [1] batsol061121 2009-04-21 2155
829 АЗИЙН ӨДӨРЛӨГТ УРИЖ БАЙНА(INCHEON ASIAN FESTIVAL2009 [1] 김혜린 2009-04-21 2342
828 ♫ ♫ ☆NIRVANA UNPLUGGED☆♫ ♫ [1] w0w0w 2009-04-21 1548
827 나 이젠 (v.o.s) [1] anar_0305 2009-04-20 1776
826 이승기 - 내여자라니까 [3] anar_0305 2009-04-20 1449
825 Челси ФА цомын шигшээд шалгарлаа [1] soragsan 2009-04-19 1712
824 kkkkk [1] ...999999999 ... 2009-04-19 1737
823 Түүнийг дурсан санах нь бид ардчилалаас ухраагүй гэсэн үг болно [1] har baraan 2009-04-19 2798
822 이승기 - 내여자라니까 [3] daruuhan01 2009-04-19 1797
821 ene clipiig olj uguuch? [4] jecho 2009-04-19 1209
820 Onigoo [4] MUZZ 2009-04-18 1763
819 Baek Ji Young - Like Being Hit By A Bullet Romanized & Eng Sub [1] vlmedehmaA 2009-04-18 2252
818 Onigoo [3] MUZZ 2009-04-17 1602
817 Шийдвэр Гаргагчидаа Сонсоцгоо Баримтат Нэвтрүүлэг [1] daruuhan01 2009-04-17 1595
816 МОНГОЛ-МАКАО 3:1 ХОЖСОН Ч ДАРААГИЙН ШАТАНД ШАЛГАРЧ ЧАДСАНГҮЙ [1] soragsan 2009-04-16 1567
815 Эмэгтэй боксчид олимпт оролцох уу [2] soragsan 2009-04-16 1525
814 Спортын ертөнцөөр хамтдаа аялцгаая! [1] lhas 2009-04-16 1526
813 hodoogiin 3 hoshin shog [3] Itgelxvv 2009-04-16 13486
812 hoshin shog goy shvv [1] Snifeboy 2009-04-16 11927
811 hoshin shog zoogiin gazar [2] Snifeboy 2009-04-16 11343
810 Mongond durgui hen baihaw [2] Snifeboy 2009-04-16 11313
809 Axa Temtseen hoshin shogiihan [1] Snifeboy 2009-04-16 14316
808 hoshin shog oddyn erelt [1] Snifeboy 2009-04-16 11421
807 Shalguulsan ni goy shvv [1] Snifeboy 2009-04-16 11227
806 Bn uu hoshin shog [1] Snifeboy 2009-04-16 11546
805 Morin huur [1] Snifeboy 2009-04-16 14526
배너신청
자생병원

배너신청