
Монгол туургатны үндэсний бөхийн анхдугаар наадамд Цэргийн арслан Ч.Санжаадамба түрүүлж, улсын арслан Д.Ганхуяг үзүүрлэв
Уншсан 2658 vote 0 2009.04.26 23:42:13Дэлхийн монгол туургатны соёл, зан заншлыг түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд зохион байгуулсан Монгол туургатны үндэсний бөхийн анхдугаар наадам өнөөдөр өндөрлөлөө. Бөхийн хүрээний эрдэм шинжилгээний бага хурал, Монгол, Халимаг, Өвөрмонгол, Тува, Буриадын бөхчүүдийн барилдаан гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдсэн анхдугаар наадмын үндэсний бөхийн шилдэг 128 бөхийн барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, цэргийн арслан Ч.Санжаадамба түрүүлж, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, улсын арслан Доржпаламын Ганхуяг үзүүрлэлээ. Энэ барилдааны шөвгийн дөрөвт улсын арслан Д.Азжаргал, улсын начин Ш.Уламбаяр нар үлдэв. Монгол Улсад анх удаа зохион байгуулсан Дэлхийн монгол туургатны үндэсний бөхийн их наадмын түрүү бөхийг 20 сая төгрөг, үзүүрт үлдсэн бөхийг найман сая төгрөгөөр байлсан бол их шөвөгт үлдсэн бөхчүүдийг 2,5 сая төгрөгөөр тус тус шагнасан нь манайд өмнө нь болж байгаагүй өндөр бай шагналтай барилдаан байв.