санаандгүй учирсан чамаасаа
салахдаа хорогдоод яах бэ
салгуу тавиланг аргадаж
хайр амлаад яах бэ
зөнгөөрөө ирсэн учиралыг
хүнд гайхуулаад яах бэ
зөрөг замын эхэнд
сэтгэлдээ дугтуйлаад үлдэе
чи минь
удаан ганцаардсан намайг
ундаалж шивэрсэн бороо байлаа
уруул сэтгэл хоёрт минь
удтал шингэсэн амт байлаа
ангаж цангасан хүслийг минь
асгаж тайлсан жаргал байлаа
анисага сормуус хоёрт минь
хавчуулагдаж үлдсэн гуниг байлаа
зуурдхан учирсан чамайгаа
зууралдаж зовоогоод яах бэ
зурвас захидал бичиж
хайр амлаад яах бэ
гуйж учирсан учирлаа
хүнд гайхуулаад яах бэ
гуниж явсан үеийнхээ
дурсгал болгон үлдээе
чи минь
харуусаж гомдсон намайг
уярааж шивэрсэн бороо байлаа
хамар сэтгэл хоёрт минь
удтал шингэсэн үнэр байлаа
хайрлаагүй удсан зүрхийг минь
догдолуулж ирсэн жаргал байлаа
хаяг утас хоёрийг чинь
хайж мэдэх учирал байлаа
profile
Өөдгүй зантай хүний өөлсөн үгэнд  гомдовч
Өнгө мөнгө дутаж өөрчилж солимоор санагдавч
Өөдрөг эхэлсэн ажлаа үргэлжилүүлж заавал дуусга
Өөрөө өөрийхөө мөрөөдөлөөс урваж битгий амьдар