Бичлэгийн тоо 2,391
Монголд хайртай хүн байдаг юм уу? Монгол гэдэг үг хоёрхон гол утгатай. Нэгдүгээрх нь ази тивийн зүрхэнд орших сая таван зуун мянган километр квадрат хэмжээтэй үзэсгэлэнт сайхан газар нутаг. Хоёрдугаарх нь цөөхөн хэдэн монгол хүн. Монгол гээд хэлэхээр эсвэл хүн бодогдоно, эсвэл газар нутаг бодогдоно. Энэ нийтлэлийн гарчиган дахь асуултанд би Монгол гэдэг үгийг хоёрдахь утгаар нь асууж байгаа юм. Монгол хүнд хайртай хүн байдаг юм уу? Хариулахаасаа өмнө сайн бодоорой. Би бол байдаггүй гээд хариулчих гээд байгаа юм. Бодъё л доо... Хятадууд Монголчуудад хайртай юу? Үгүй. Оросууд? Бас л үгүй. Солонгосууд? Бүр ч үгүй. Тэгвэл Монголчууд Монголчууддаа хайртай юу? Би лав эргэлзэж байна... Хүний нутагт яваа Монголчууд яагаад бие биенийгээ муухай харж явдаг юм бэ? Хайртай болоод тэр үү? Хайртай болохоороо Хятад, Солонгосуудын гар хөл болж элэг нэгт ахан дүүсээ эмийг нь янхан, эрийг нь донор болгож зарах уу? Хүний наймаа нь хайраа илэрхийлж байгаа байдал уу? Саяхан болсон нэг хэргийг сөхье. Хоёр гуйлгачин хүүг нэг хүүхэн хоолоор дайлж л дээ. Гоё ч хоол авч өгч. Тэгээд "энэ амтлагч байгаан" гээд нэг нунтаг юм хоолонд нь хийчихэж. Хоёр хүү хоолоо идчихээд унтаад өгчээ. Нэг нь өглөө сэртэл нөгөөхийнх нь гэдэс доторыг яраад элэг, бөөрийг нь авчихсан байж... Хүүгийн амь ердөө л нэг аяга хоолны үнэтэй байсан юм уу? Нөгөө хайр чинь тэгээд энэ үү? Намайг бага байхад, ердөө аравхан жилийн өмнө маш их гуйлгачин хүүхэд байдаг байсан. Гэрийн хажуугийн траншейнд л гэхэд өсвөр насны 20 хүүхэд байдаг байсан. Одоо гудамжны хүүхдийн тоо цөөрсөн ч юм шиг. Шалтгааныг нь юу гэж бодож байна? Арай асрамжийн газрууд сайн ажиллаж байгаа гэсэн гэнэн бодолтой явдаг юм биш биз дээ? Асрамжийн газрууд ажлаа сайн хийж байгаа. Гэхдээ тэд хөрөнгө мөнгөний гачаалалаас болоод бүх гудамжны хүүхдийг асрарч чадахгүй гэдгийг та мэдэх үү? Миний төрсөн өдөр 12-р сарын 31-нд болдог. 10-р анги хүртлээ гэрийнхэнтэйгээ, түүнээс хойш найзуудтайгаа эдгээр өдрүүдэд би баярлаж өнгөрөөдөг. Доод тал нь л 10 хоног би төрсөн өдрөө тэмдэглэдэг. Зарим хүмүүсийн хувьд үнэртэж ч байгаагүй амттаныг идсэн, сонсож ч байгаагүй дарсыг би хангалттай уусан. Тэглээ гээд ямар өөрчлөлт гарав? Би таргалчихсан уу? Үгүй. Туранхай хэвээрээ л байна. Магадгүй нэг гуйлгачин хүүгийн бүтэн жил хоол авч идэх мөнгөөр би 10-хан хоног тансаглаад л... Одоо бодохоос ичиж байна. Монголыг тойрсон Монголчууд гэж байдаг. Хойшоогоо Тува, Халимаг. Баруун тийшээ Хазара Монголчууд. Урагшаагаа бол Дээд Монголчууд, Өвөр Монголчууд гээд л... Тэд жаргалтай амьдарч байгаа гэж та бодож байна уу? Хятадад бизнес хийх гэхээр Өвөр Монголчуудад зээл олгодоггүйг та мэдэх үү? Хятад хүнд бол ямар ч барьцаагүй зээл олгоно. Өвөр Монгол хүнд бол барьцаатай байсан ч зээл олдохгүй. Монголоор ямар ч аялгагүй цэвэр ярьдаг Дээд Монголчууд яаж Хятадуудад хавчигдан зовж амьдарч байгааг та мэдэх үү? Халимагийн ард түмэн эх хэлээ мартсан гэвэл яах уу? Миний ойлгож байгаагаар тэдгээр Монголчууд биднийг сайхан амьдруулахын тулд өөрсдийгөө хилийн цаана үлдээгээд, нэг ёсондоо өөрсдийгөө золиослон байж МОНГОЛ улсыг тусгаар тогтнуулсан. Монгол улсын хоёр сая зургаан зуун мянган хүнийг сайхан амьдруулах гэж бидний ойрын хамаатанууд ямар их золиос гаргаа вэ? Биднийг сайхан амьдаруулах гэж. Тэгээд бидний сайхан амьдарч байгаа нь энэ үү? Дэргэдэх хүнээ донор эсвэл янхан болгочихоод өөрсдөө тансаглаад л байх уу? Энэ тэгээд сайхан амьдрал мөн үү? Саяхан телевизээр 2 траншейны хүүхэд гарч байна лээ. Олон хүн үзсэн байх. Өглөө сэрээд, пүнкерүүдээр хэсч байгаад, энд тэндээс гуйлга гуйгаад олсон мөнгөөрөө 2 бэлэн гоймон авч идээд л унтдаг гэж ярьсан. Өдрийн норм ердөө л 2 гоймон. Миний ажигласнаар тэр хоёр хүүгийн нэг нь лав мундаг цэгцтэй ярьдаг хүүхэд байна лээ. Магадгүй, тэр хүү яваандаа уран илтгэгч ч болж магадгүй. Гудамжинд гуйлга гуйгаад сууж байгаа хүүхдүүдийн дундаас дэлхийн хэмжээний эрдэмтэн төрвөл яах уу? Эсвэл мундаг тамирчин гараад ирэх ч юм бил үү? Ирээдүйн олимпийн аврага маань ганц аяга хоолоор элэг, бөөрөө сольчихож байгаа юм биш биз дээ? Айн? Гэтэл бид шинэ жил, төрсөн өдөр гэх мэт бусад өдөртэй яг адилхан өдөр өчнөөн тансаглаад л... Би ичиж байна. Ойрын хэдэн жилдээ лав төрсөн өдрөө тэмдэглэхгүй байхаар би шийдлээ. Ямар идэж, ууж үзээгүй биш дээ? Мөнгөө цуглуулж байгаад ирээдүйн сэхээтэнүүдийг спонсорлох минь... Жич: Сайхан сэтгэлт Монгол хүн таныг надтай санаа нийлээд эх орныхоо ирээдүй болсон хүүхэд багачуудад тусламжийн гараа сунгаарай гэж уриалж байна. Бас, хэрвээ хүсвэл миний энэ нийтлэлийг аль болох олон хүнд тараагаад өгөөрэй. гэнээ reply to all gd ywuulchixaarai genee
profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1607860/383/trackback

Itgelxvv

2009.04.24 09:44:02
*.25.23.158

asuultaa ooroosoo asuu

Itgelxvv

2009.04.24 09:44:13
*.25.23.158

asuultaa ooroosoo asuu
profile

Munkh-munkh

2009.04.24 16:11:23
*.185.30.241

www.tyvanet.com                 mongolchuudaa gej  

profile

Redhorse

2009.04.24 23:37:10
*.194.26.232

hi itgelxvv "Chinii ezguid" gedeg mgl kino oloood ogooch.
profile

Redhorse

2009.04.24 23:37:39
*.194.26.232

hi itgelxvv "Chinii ezguid" gedeg mgl kino oloood ogooch.
profile

chups

2009.04.26 03:11:54
*.158.65.113

ta hed chine odoo yagaad 1 commentiig yagaad zaaval 2 bicheed bgaaan?

profile

chups

2009.04.26 03:12:23
*.158.65.113

ta hed chine odoo yagaad 1 commentiig yagaad zaaval 2 bicheed bgaaan?

profile

chups

2009.04.26 03:12:56
*.158.65.113

ta hed chine odoo yagaad 1 commentiig yagaad zaaval 2 bicheed bgaaan?

profile

chups

2009.04.26 03:13:25
*.158.65.113

ta hed chine odoo yagaad 1 commentiig yagaad zaaval 2 bicheed bgaaan?

profile

sarmisxan555

2009.04.26 14:48:04
*.158.70.52

medrel  yumnuud
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
771 Солонгост худалдагдсан Монгол бүсгүйн үнэн байдал [13] daruuhan01 2009-04-28 3929
770 Есөн орны 32 иргэнийг албадан гаргажээ [1] oron_zai 2009-04-28 1667
769 ОРОЛДЛОГО САЙТ ОРОЙД НЬ ГАРНА [1] Мичидмаа 2009-04-27 1984
768 ЭХ ОРНОО ХАЙРЛАХ СЭТГЭЛ МИНЬ СЭРЭГТҮН [1] Munkh-munkh 2009-04-27 2030
767 Нийслэлээ Хархорумд нүүлгэе Munkh-munkh 2009-04-27 1602
766 ХҮНИЙ НУТАГТ СУУГАА МОНГОЛ АХАН ДҮҮСТЭЭ Munkh-munkh 2009-04-26 1951
765 АМЕРИКИЙН МОНГОЛЧУУДААС МОНГОЛ АХАН ДҮҮСТЭЭ Munkh-munkh 2009-04-26 2349
764 ENE KHEREGTEI SHUU Munkh-munkh 2009-04-26 1621
763 ТЭНГЭР ШИГ БАЙ [7] Мичидмаа 2009-04-24 2452
762 ADMIN-D [6] bujinhen08 2009-04-24 1783
761 ErunhiiLugch shudraga baisanuu ? [1] omogshlol 2009-04-24 1735
760 Таны зүг урсах ард түмний мөр балрахгүй [3] Itgelxvv 2009-04-24 20892
» Монголд хайртай хүн байдаг юм уу? [10] Redhorse 2009-04-23 2696
758 Хятадууд 1,5 тэрбум ам.долларын хариуд биднээс юу нэхэх бол? [3] oron_zai 2009-04-23 2755
757 BILGUUN HUUD TUSALTSGAAYA MGL-CHUUDAA batsol061121 2009-04-21 1442
756 АЗИЙН ӨДӨРЛӨГТ УРИЖ БАЙНА [1] 김혜린 2009-04-21 1958
755 hujaa naruudiig uu!!!!! [8] MUZZ 2009-04-20 2890
754 ЭРҮҮЛ БАЙХ НЬ ТАНААС ШАЛТГААЛНА [1] Мичидмаа 2009-04-20 1989
753 Таны зүг урсах ард түмний мөр балрахгүй [1] daruuhan01 2009-04-20 2060
752 Tuslaach [4] bujigchin 2009-04-19 2791
751 С.Эрдэнэ удахгүй “наранд” гарахаар боллоо [1] jion 2009-04-19 2298
750 50 сая ам.долларын төлөө Оюутолгойг барьцаанд тавьжээ [1] jion 2009-04-19 2629
749 Элэг нь муудаж, эмчийн хяналтанд байгаа УГЖ С.Жавхлан гадаадад эмчлүүлэхээр зэхэж байна [1] jion 2009-04-19 2571
748 Vi_sagui naash tsaash yavahad tusalna [1] surguuli_d 2009-04-18 1737
747 баривчилгаа [3] Sarah3 2009-04-18 2918
746 YADAG BOLOO??? [9] mongolchuudbid 2009-04-16 2374
745 Гэгээрсэн Их Багш Чин Хайн "Гэрт тань хүргэж өгөхөөр би ирлээ" номноос [1] sergeg suns 2009-04-15 3347
744 so. ertei suusan gadaad busguichuud [1] haar 2009-04-14 2494
743 dansandaa hamgiin ih mungutei gishuud [2] haar 2009-04-14 2275
742 Эх орноо хайрлая [1] Redhorse 2009-04-13 2482
741 Богд уул дархан цаазат газар мөн үү [1] daruuhan01 2009-04-11 2741
740 Ардчилсан намд шургалсан албан тушаалын наймаачдыг шахан зайлуулъя [2] daruuhan01 2009-04-11 2321
739 ♣♣..**Дэлхийн түүхийн суут 100 хүн**..♣♣ [4] daruuhan01 2009-04-11 4654
738 ajiL-n zar -g guitsed baiLgamaar bna omogshlol 2009-04-11 2034
737 mongoloo haisan mongol [1] huld 2009-04-11 3884
736 BOLGOOMJIL BARIVCHILGAA IX BAINSHVV [25] center 2009-04-10 3973
735 B.Baabar-n unuudriin sonind ugsun yariltsLagiin heseghenees .. omogshlol 2009-04-10 1408
734 **З.Бат-Отгон докторын товч намтар** [8] daruuhan01 2009-04-09 8333
733 С.Энхболд: Солонгосын талаас 100 орчим хүний ажлын санал ирсэн [3] Smaro 2009-04-09 2317
732 Бэкхам эхнэрээ араар нь тавьсан уу [2] Smaro 2009-04-09 1798
731 Монгол Улсын “ТОР-100 аж ахуйн нэгж”-ийг найм дахь удаагаа шалгарууллаа [3] Smaro 2009-04-09 4249
730 Монголд өглөөний 07.00 цагийн байдлаар улсын хэмжээнд долоон газарт түймэр асч байна [1] Smaro 2009-04-09 2814
729 songuuLid songogdoh yostoi hunch garna, bas songogdoh yosgui huniig ch songochihdog omogshlol 2009-04-08 1328
728 АРХИНЫ ҮНЭЛЭМЖИЙГ.......... [2] Мичидмаа 2009-04-08 2113
727 БНХАУ-ын бүх төрлийн мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглолоо [1] daruuhan01 2009-04-08 1868
배너신청
자생병원

배너신청