Өдрийн нар өнгөт орчлонг гийгүүлнэ
Өөдөсхөн үр минь өндөр болохыг мөрөөднө
Эрхэлж тунирхан, хөөрөн нялхамсдаг
Эгдүүтэй эргэлдсэн алаг нүдэн минь
Орчлон хорвоогийн нууцад нэвтэрэхсэн гэж
Одоо л ингээд том болохыг хүсэх юм
Удахгүй дээ, үр минь нэг л мэдэхэд
Уулыг өргөх чадал, усыг гатлах ухаан сууна
Учрах саадыг даваад л гарна гэж
Уужуухан сэтгэдэг томоо эр болсон байна
Миний ээжээ гэж дуудах эрх бяцхан үр минь
Миний ааваа гэж сонсох сургааль үгсүүд
Чамайг өдөр өдрөөр өсгөж
Чимээ өгч мэдрэгдэлгүй нэг л мэдэхэд
Ээждээ тонгойж үнсүүлдэг
Эр баргил хоолой той
Ханхар өргөн мөртэй
Эрэлхэг зоригтой
Эрдэм ухаантай томоос том эр хүн болсон байна"


profile

Биe биeнээ хvсэн мөрөөдөж санан дурласан хайр, хэзээ ч хувирдаггvй...