Бичлэгийн тоо 5,522
Надад битгий саад бол
Би уйлж байна. . .. .
Нүднээсээ
Нүглийг гаргаж асгаж байна
Надад битгий саад бол
Би инээж байна. . . .
Инээдээрээ
Өвсний судсаар урссан газрын нулимсыг арчиж байна
Надад битгий саад бол
Би зураг зурж байна. . . .
Сувай шаргачин шиг охидын гэзэгний үзүүрээр
Сарны хацар дээр, нарыг зурж байна
Надад битгий саад бол
Би өвсний гунигаар дуулж байна. . . .
Богино сур шиг, богинохон амьдрахаа зөнгөөрөө мэдрээд
Боролзгоны шар цэцгийг тасартал дуулж байна
Тоглож байгаа хүүхдэд битгий саад бол
Тоглож л байг дээ хөөрхий дахиад ямар
хүүхэд болох биш
Том болсон хойноо тоглож чадаагүй
гэж харамсах ч юм бил үү
Ургах гэж байгаа цэцгэнд битгий саад бол
Ургаг л дээ хөөрхий, унаад дахиж ургах биш
Ургалаа ч үндэснээс өөр л цэцэг ургана шүү
Өвс үүрч яваа шоргоолжинд битгий саад бол
Үр амьтан шүү тэр чинь
Улаан нялзрай хэдэн ч амьтан цаана нь
хүлээж байгаа юм билээ
Өөрт чинь гэмгүй юм болгонд битгий саад бол
Саад бол гэдэг сайн юмны шинж биш. . . . .