Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Эмэгтэй хvний сvv, янз бvрийн малын сvvг шинжлэн vзэхэд эмэгтэй хvний сvvнд єєх-тос, сvvний чихэр их, уураг, давсны зvйлvvд нилээд бага байдаг юм. Тоо хэмжээнээс гадна бас чанарын талаар ялгавартай байдаг. Yvнд: vхрийн сvvнд казеин уураг ихтэй, эмэгтэй хvний сvvнд альбумин уураг илvv байдаг. Ерєєс чанар муутай хєхний сvv гэж байдаггvй бєгєєд хvvхдэд эхийн сvvнээс сайн чанартай хоол байхгvй.
Хvvхэд тєрvvлсэн эх бvгд хvvхдээ хєхєєр тэжээж чадах бєгєєд тэжээх ч ёстой юм. Дахин жирэмслэх явдал хєхнєєс гаргах шалтгаан болж чадахгvйн гадна олонхи эмэгтэйчvvд жирэмснийхээ 6 сар хvртэл хvvхдээ хєхvvлэх ёстой.
Хєхvvлдэг эхчvvд єєрийн дуртай хоолыг идвэл зохино. Харин охьтой ундаанууд пиво, архи, тамхийг хориглоно. Жирэмсний vед, тєрєх газар байхдаа цаашдаа ч хєхvvлж байх vедээ vргэлж жимс, ногоо идэж, аскорбины хvчил (єдєрт 0.3-0.5) уухад ашигтай байдаг. Эх хvн хоногт 3 цагаас доошгvй унтаж байх ёстой. Хєхний сvvг хангалттай байлгахын тулд эх хvн єдєрт 2 л орчим шингэнийг (сvv, шєл, цай, ус) ууж хєхнийхєє сvvг бvрэн дуустал хєхvvлэхийг анхаарах ёстой.
Нярай хvvхдийг 3 цагаар хоногт 7 удаа хєхvvлнэ. Шєнийн 12 цагаас єглєєний 6 цаг хvртэл ходоодыг амруулах зорилгоор хєхvvлэхгvй завсарладаг юм. Хvvхдийг хатуу тогтоосон цагууд (6, 9, 12, 15, 18, 21, 24)-д хєхvvлэх хэрэгтэй. Цагийн зєрvv 10-15 минутаас илvvгvй байх ёстой. Хэрэв хvvхэд хєхvvлэх цагт унтаж байвал болгоомжтой задалж, хуурайлаад, хєхvvлэх хэрэгтэй. Дундыг баримтлан 20-30 минут хєхvvлнэ. Харин сул биетэй хvvхэд дєнгєж хагас цагт цаддаг, тамир тэнхээ сайнтай хvvхэд 5-10 минутад цаддагийг тус тус анхаарах хэрэгтэй. Хvvхдийг хєхvvлж байхдаа унтуулалгvй бєгсийг зєєлєн адгадасхийн сэрээж цадтал хєхvvлэх хэрэгтэй.
Хvvхдийг хєхvvлсний дараа гулигуулахгvйн тулд гартаа тэвэрч сэгсчихгvйгээр болгоомжтойхон оронд нь хэвтvvлнэ. Хvvхдийг 2-3 сартай болоход хоногт 6 удаа, 5 сартайгаас 5 удаа буюу 6, 10, 14, 18, 20 цагуудад хєхvvлнэ.
Эмэгтэй хvн дунджаар єдєрт 1-2 литр сvv єгч чадах юм. Хvvхэд хєхvvлэх бvрийд адилхан хэмжээний сvv хєхєж чаддаггvй, єглєєгvvр их, єдєр тийшээ бага хєхдєгийг анхаарвал зохино.
Эмэгтэй хvний 1 л сvv нь 700 илчлэгийг агуулна.
Хvvхдийг хєхvvлэх бvрдээ хєхєє дан дангаар нь ээлжлэн хєхvvлэх ёстой. Хvvхдийг хєхvvлэхээс ємнє сvvг саахгvйгээр харин хєхvvлсний дараа, хэрэв хvvхэд сул биетэй бvрэн гvйцэд хєхєж чадахгvй бол vлдсэн сvvг буцалсан усаар угаасан аяганд сааж хvvхдэд халбагаар єгнє. Хэрэв эх нь бага сvvтэй байвал нэг хєхvvлэхдээ хєхєє хоёуланг нь єгч болох юм. Тэхдээ урьдаар хєхнєєс vлдсэн сvvг бvрэн сааж авсны дараа хоёр дахь хєхєє єгнє. Ингэж хоёр хєхний vлдэгдэл сvvг бvрэн сааж аваад хvvхдэд халбагаар уулгана. Хэрэв хєхvvлэх бvрийд vлдсэн сvvг бvрэн гvйцэд сааж байхгvй бол цаашдаа сvvний хэмжээ улам их татрах болно.
Хєхний сvv нь эхний 6 сарын турш гvйцэд чанарын тэжээл болж чадна. Хєхний сvv хангалттай байхад 3-4 сартай юм уу тvvнээс ч ємнєх насны хvvхдэд нэмэгдэл хоолыг цагаас ємнє єгєх явдал ямар ч vр vндэсгvй болно.
Хэрэв хєхний сvv бага байвал эхний 5-6 сард ердийн сvvний холимгуудыг нєхєн єгч болно. Хvvхдэд 3 сартайгаас нь жимс буюу ногоо (vхрийн нvд, улаан лооль, шар лууван, интоор)-ны шvvс єгнє. Тэхдээ шvvсээ шахаж авахаас ємнє жимс ногоогоо буцалгасан халуун усаар угаах хэрэгтэй. Шvvсийг эхний хагас жилд цайны халбагаар єдєрт 3 удаа, 2-р хагас жилд хоолны халбагаар 3 удаа уулгана. Шvvсийг чихрийн уусмалаар амтална. Суулгаж эхлэхийн хамт шvvс єгєхийг болиулна.
Хvvхдэд 5 сартайгаас эхлэн хєхvvлэхийн ємнє киселийг єдєрт 2 удаа 1 цайны халбагаас эхлэн аажим нэмсээр хоолны халбагаар 6 хvртэл єгч болно.
saihan medee ugsund bayarlalaa