
Гэхдээ жингээ амжилттай хасъя л гэж байгаа бол доорхи хэдийг тархиндаа байнга сануулах ёстой гэнэ ээ.
1. Идэвхитэй болж эхэл, идэвхитэй хэвээрээ үлд!
Калорийг аль болох хурдан шатаахын тулд идэвхитэй хөдөлгөөнтэй байх ёстой.
2. Өглөөнийхээ цайг бүү алгас.

Өглөөний цайгаа сайн уувал өдрийн бусад хэсэгт илүү бага идэж, мөн төдий чинээ калорийг шатааж чадна.
3. Биеийнхээ жинг үнэн зөвөөр байнга шалга.
Жингээ байнга, үнэн зөвөөр шалгаснаар чи өөрийнхөө жинг хэдээр багасгах хэрэгтэй, хэр их жин хэдий хугацаанд яаж хасаад байна гэдгээ мэдэж чадна. Түүнчлэн 1 сарын дараа гэнэт 5 кг нэмэгдсэн байхаа мэдэхээс л дээр шүү дээ.
4. Идэх цагууд чинь тогтмол, нэг цагт байх хэрэгтэй.

Ажлын болон амралтын өдрүүдээрээ идэх цагийн хуваарь чинь нэг тогтсон цагтаа байх нь л жинхэнэ хоолны дэглэм шүү дээ.
5. Жаахаан ч жин нэмэхийг битгий зөвшөөр.
Нэгэнт жингээ хасчихсан л бол тэр жингээ барих нь хасахаасаа илүү хялбар байх байдаг. Тиймд битгий сэтгэлээр унаарай. Түүнчлэн эрүүл амьдарна гэдэг чинь таны амьдралын хэв маяг болж байх хэрэгтэй.
Тэгэхээр эдгээр зөвлөмжийг даган амжилттай жин хасагч болцгоогоорой