ЗҮРХ УЙЛНА
Чамайг
Хайрлахын учир
Хүндлэхийн учир
Алдахгүйн учир
Аргадахын учир

Чамаас
Дөлөхгүйн учир
Бэргэхгүйн учир
гуйхгүйн учир
Урвахгүйн учир

Чамгүй
Ганцаардахын учир
Гаслахын учир
Амьдрахгүйн учир
Уйлахын учир

Чамруу
Тэмүүлэхийн учир
Зориглохын учир
Зүтгэхийн учир
Явахын учир

Чамаар
Дурлуулахын учир
Гайхуулахын учир
Бишрүүлэхийн учир
Үнэлүүлэхийн учир

Чамд
Талархахын учир
Омогшихын учир
Баярлахын учир
Гомдохын учир "ЗҮРХ УЙЛНА"
profile

 Дууртлаа  ширтэх  тэр  зүгийн  тэнгэрт   
Дууны  цагаан  үүл  ургаад  өгдөггүй ч  байгаа   даа  
Тэвчээрийн  шидээс ханзартал  эгшиг  аялгуу  зайдлан 
Тэрний  минь  бүлээхэн  амьсгаа  хүрээд  ирдэг ч үгүй  байгаа  даа   
Сул  асгарах  нулимсанд  зэрэглээтсэн  уулсын  цаанаас 
Шувуудын  өнцөгeт  цуваа  ганганаад  ирдэггүй  ч  байгаа  даа 
Сууж  жаргаагүй  ч  санаж явах  чиний  минь 
Сүүдрийн   нь  сэмэрхийг  зуугаад ч  ирдэг ч  үгүй  байгаа  даа.