Борооноос намайг хамгаалж норчих вий гэж
Бодлоос намайг салгаж шаналах вий гэж
Ганцаардлаас намайг аварч бэтгэрчих вий гэж
Гунигаас намайг холдуулж гундах вий гэж
Үргэлж хамгаалж тэвэрч
Үргэлж дэргэд
Үргэлж л хамт байхгүй юм бол
Хааяа хааяа ирэх тэр нэг худал
Чиний энхрийлэл одоо хэрэггүй
Надад үүрдийнх л хэрэгтэй
Энэ сэтгэл тэгж ч хууртахгүй
daruuhan agaa ene buland ovoo ih yum oruulaad bh chine yu boloov