jasen
Бичлэгийн тоо 4,494
Түүнийг дурсан санах нь бид ардчилалаас ухраагүй гэсэн үг болно

 Дөрөвдүгээр сарын 20-нд Монголын ардчилсан хувьсгалын удирдагч С.Зоригийн төрсөн өдөр тохиодог. Тэрээр харамсалтай богино амьдралдаа хамаг монголчуудад эерэг сэтгэгдэл үлдээн, тэдэндээ тэр богино амьдралаа зориулжээ.

Энэ жил 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын 20 жилийн ой болно. Монгол оронд ардчилсан, хүмүүнлэг нийгэм байгуулах зорилготой тэр хувьсгал тайван замаар хийгдсэнээрээ онцлогтой. Олон хувьсгалын адил эгзэгтэй мөчүүд учирч байсан ч удирдагчийнх нь хүлээцтэй, далайцтай шинж, түүний нэр төр тэр бүгдийг давах боломж өгч байлаа. 1989 оны арванхоёрдугаар сарын 10-ны Монголын ардчилсан холбооны анхны цуглаанаас хойш ардчилсан хувьсгалын үйл явдлууд шил дараалан үргэлжилж, ард түмний эрх чөлөө алхам алхмаар тэлэгдэж байлаа. Тэр цагт Ардчилсан хувьсгалын удирдагч С.Зориг олны хүлээн зөвшөөрөгдсөн лидер болж амжсан байв. Түүнийг мэдэхгүй хүн үгүй бөгөөд түүний төлөө хэн хүнгүй сэтгэл зовинож байв. Хэдхэн сарын дотор олны зөвшөөрөгдсөн удирдагч л 1990 оны дөрөвдүгээр сарын “цуст ням” гариг гарахаас аварсан билээ.

Хорин жилийн дараа ч тэр өдөр хаана цэрэг цагдаа цуглуулаад байснаа одоо ч “хумсаа нуусан муур” шиг нуун дарсаар байна. Сонгино дахь цэргийн анги, Улаан хуарангийн цэргийн ангиуд байлдаанд бэлэн байсан гэдгийг хэн ч хэлээгүй. Пионерийн ордон, Цагдаагийн төв байр, талбайн бунхан цэргээр дүүрээд байсныг дараад өнгөрнө гэж үү. Төрийн байгууллагуудад хамгаалалт нэрээр нэмэлт хүчин “нуусан” байжээ. Дарга нар тэгэхэд Богд уулын харшиндаа “нуугдсан” байв. Тэр эгзэгтэй мөчид талбайд гарах мөргөлдөөнөөс Зориг “Залуус аа! Бид өдөөн хатгалагт автаж болохгүй. Тайван замын тэмцэл бидний гол зорилго. Ард түмэн биднийг хэн болохыг ширтэн харж байна. Бидэнд, ардчилалд тэсвэр, тэвчээр хэрэгтэй” гэсэн үгээрээ олныг дагуулан бухимдлыг нь тайлж, тайвшруулж байсан юм.


 

Тэр цагийг дурсах мөчид хэрэв С.Зориг амьд сэрүүн байсан бол өнгөрсөн жилийн долдугаар сарын хэрэг явдал тэгж өнгөрөх байсан уу? гэх асуудал гарч ирдэг. Төрийн эрхийн төлөө өрсөлдөгч хоёр намын лидерүүд шиг олны бухимдлыг талбайн хоёр талаас өдөөн буцалгах байсан гэж үү? Таван хүний амиар, хэдэн зуун хүнийг хоригдол болгож байгаад зөвшилцөн эвлэлдэх байсан уу? Хэрэв тэр амьд байсан бол “… Тэр үед хамгийн гол зүйл бол “Бид улс орондоо аливаа өөрчлөлтийг тайван замаар хийх нь чухал” гэсэн бодол салдаггүй байлаа. Зөвхөн 1990 онд ч биш, түүнээс хойш өнөөдрийг хүртэл тэр бодол эрмэлзлэлээ оюун санаандаа өвөрлөж явна…” гэж 1998 оны есдүгээр сард хэлж байсан үгнээсээ хэзээ ч буцахгүй байсан нь тодорхой.

Санжаасүрэнгийн Зоригийн богинохон бөгөөд гэгээн амьдралыг бидний мэдэх хэд хэдэн үеэр онцолж болно. “Ардчилсан холбооны Зориг” гэж хүн бүрт дуудуулж, ардчилсан хувьсгалын удирдагч гэсэн албан ёсны бус олон түмний хүлээн зөвшөөрсөн тэр их хариуцлагыг үүрсэн 1990-ээд он.

Тэр үед Зоригийг хамгийн анхлан “Үнэн” сонинд өгч байсан ярилцлагаас сонирхуулъя:

…-Танай байгууллага буу зэвсэг худалдан авах, хутга мэс цуглуулах ажил хийж байгаа гэж сонсогдсон. Тэр зэвсэг, мэсийг хэний эсрэг хэрэглэх нь вэ? Тиймдээ хүрч байгаа бол Ардчилсан Холбоо биш алан хядах бүлэг болж хувирч байгаа юм биш үү?

      -Тэр бол худал цуурхал. Бид буу, зэвсэг авах нь байтугай тэр тухай бодож чадаагүй байна. Ер нь буу зэвсэг худалддаг газар ч байхгүй шүү дээ. Ийм янзын цуурхал их гарч байна. Улс төрийн арга бол бидний арга. Улс төрийн аргаар харилцан ярилцаж ойлголцох явдал бол бидний баримтлах гол зүйл мөн гэж үзэж байна!...гэхчилэн хариулжээ. Энэ нь Ардчилсан холбоо байгуулагдсаны дараахан өгсөн ярилцлага бөгөөд тэрээр улс төрийн амьдралд нэгэн үзүүрт сэтгэлээр хөл тавьсан үеийнхээ байр суурь,үзэл баримтлалыг ийнхүү тодорхойлж байжээ.

Дараагийн хэдэн жил нь С.Зоригийн хувьд улс төрийн тавцанд гарч ирэн, өөрийн бодолтой хандсан амжилттай ч ялагдал амссан жилүүд байлаа. Түүний гол зорилго нь улс төрийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх явдал байжээ. Шинэ Үндсэн хуулийг батлах, улс төрийн институцийн ардчилсан тогтолцоог бий болгоно гэдэг нь эсэргүүцэлтэй зөрчилдөөнтэй хэрэг. Шинээр гарч ирсэн лидерийн нэр хүндийг хугалах нь түүний өрсөлдөгч нарын гол зорилго байсан биз. Энэ үеэр тэр олон янзын гүтгэлэг амсч, түүнд бас л тайван хүлээцтэй хандаж явлаа. Зорилгодоо хүрнэ гэдэг тууштай байдал нь түүнийг ийм болгосон билээ. Харин тэр үед түүний нэр хүнд Монголоосоо илүүтэй гадаадад өндөр байв. Тэр үеийнхээ тухай Зориг “Залуучуудын үнэн” сонинд өгсөн ярилцлагадаа ингэж хэлж байжээ:

-“Идэвхтэй” байна гэдэг нь харьцангуй ойлголт. Харин би идэвхтэй ажиллаж байна. Надад цаг зав ерөөс байхаа больсон. Зарим хүмүүс радио, телевизээр байнга сонстож, харагдаж, хэвлэл сонинд байнга дуулиан тарьж байвал идэвхтэй байна гэж ойлгодог бололтой!” гэж ярьсан байдаг.

 Өнөөдөр Монголын чөлөөт хэвлэлийн тухай ярихдаа Зоригийг мартагнах болсон нь харамсалтай. Тэр 1990 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа МоАХ хоёр сонин гаргана. “Шинэ толь”, “Ардчилал” гэсэн хоёр сонин байна гэж хэлж байлаа. Анх ажил үүргийнхээ дагуу тэр МоАХ-ны хэвлэлийг бий болгох ёстой байв. Тэгээд ч тэр сонингуудаа гаргасан билээ. Мөн л өөрийн зарчимд үнэнч байдгаа харуулан бие даасан анхны чөлөөт хэвлэлийг үүсгэх зорилгоор 1990 оны тавдугаар сар гэхэд МоАХ-ны ерөнхий зохицуулагчийнхаа хувьд “Шинэ толь” сониныг бие даасан хэвлэл болгон тусгаарласан байв. 1990 оны хоёрдугаар сард 1000 хувиар хэвлэгдэн гарч байсан “Шинэ толь” сонин Монголын хэвлэлийн түүхэн дэх хамгийн анхны чөлөөт хэвлэл юм. С.Зориг чөлөөт хэвлэлийг дэмжин хөхүүлэгчийн хувьд хэд хэдэн сониныг үүсгэн байгуулагч юм. Хамгийн анхны дагуул сонин гэгдэх хавсралтыг тэр анх удаа “Ардчилал” нэртэйгээр санаачлан гаргаж байв. Тухайн цагтаа Монголын хамгийн анхны олон хуудастай “Сайн байна уу” сониныг ч тэр бас санаачилсан. Түүний санаачлагаар ховор ноцтой мэдээний “Экспресс таймс” гэх сониныг долоо хоногт зургаан дугаар гарган захиалагч нарт хүргэж байсан ба тэр нь бас л шинэлэг зүйл байлаа. С.Зориг олон сониныг санаачилж байсан ч редакцийн ажилд нь оролцон хутгалддаггүй байв. Зөвхөн ганцхан удаа л Ардчилсан намын төв хэвлэл “Сайн байна уу” сонины эрхлэгчээр 1996 оны сонгуулийн сурталчилгааны хэдхэн сард ажиллажээ. Энд бас л түүний шинэлэг сэтгэлгээгээр “Ерөнхий эрхлэгчийн булан” гэсэн булан бий болж, тэр өөрийн бичлэгээ нийтэлж байв. 1990 оны “Ардчилал” сонины тавдугаар сарын нэгэн дугаарт “С.Зоригийн ээжтэй хийсэн ярилцлага” нийтлэгдэж байсныг санаж байна. Тэр ярилцлагадаа Монгол түмэнд орос эмчийн дүрээр алдаршсан С.Доржпалам гуай хүүгийнхээ тухай ингэж ярьсан байдаг: “-Зориг маань шулуун шударга, эвсэг нөхөрсөг, хийе бүтээе гэсэн юмнаас нь хэн ч хэзээ ч ухрааж чадахгүй. Жишээ нь орой болсон хойно юманд явахад нь,

-Одоо хэрэггүй дээ, маргааш болохгүй юу! гэхэд

-Одоо л явахгүй бол болохгүй. Чухал ажилтай! гээд л гараад явчихна. Нөгөө хоёр нь бол “За яахав” гээд зөөлрөөд болино. С.Зориг ном унших дуртай, найз нөхөд олонтой, тэд нар нь дандаа сайн залуус байдаг байлаа. Худал хэлэхийг маш их цээрлэдэг” гэсэн байсан нь С.Зоригийн тухай хамгийн сайхан тодотгол юм. Эх нь хүүгээ мэдэхгүй бол хэн мэдэх билээ!

С.Зоригийн тухай энэхүү дурсамжаа түүний үзэл санаа нэгт хамтран тэмцэгч Баабарын бичсэнээр дуусгая. “… Хүний сайныг өнгөрснийх нь дараа ухаардаг хойно, эргээд бодож байхад С.Зориг маань ховорхон авьяаслаг, ухаалаг улс төрч байжээ. Тэр хүрэх зорилгоо бүхнээс түрүүн гярхай олж ажиглаад түүнийхээ тухай тодорхой төсөөлөлтэй болчихно. Ингээд зорилгодоо хүрэх олон янзын аргыг нягт нямбай боловсруулж, хамгийн бага өртгөөр хамгийн хурдан хүрэх аргыг сонгож, болгоомжтой дөхдөг байлаа. Ж.Батмөнх агсны нэгэн үгийг хагас шоглосон өнгөөр байнга ишлэх дуртай нь “Хүлээцтэй, далайцтай, уужуу тайван монгол ухаанаар хандацгаая!” . “Монгол ухаан” гэдгийг нь “өөрийн арга барилаар” гэж  орчуулах  юм бол ерөнхийдөө энэ үгэнд улс төрч С.Зоригийн баримталдаг философи багтаж байлаа. Аугаа зорилго тавьсан бол түүндээ гагцхүү далайцтай сэтгэж, хүлээцтэй хандвал хүрч болно гэж тэрээр боддог байсан, түүнээс биш зарим нэгэн шиг тавьсан зорилгодоо хүрэх гэж яагаа ч үгүй адгаж бачимдаад байвал зорилгодоо хүрэхгүй, ямар ч сайхан зорилт байсныг нь хүн ухаарахгүй өнгөрнө гэдгийг тэр сайн мэддэг байжээ. Үүнийг нь олон жишээнээс ажиглаж болно, олон ч хүн батлах буй заа.

Зарим нэг нь орчлонг орхисноосоо хойш улам бүдгэрэн арилдаг бол зарим нь зүлгэх тусам өнгө орон гялалзах эрдэнийн чулуу лугаа адил тодрон, амьд сэрүүндээ хэлж, анхааруулж, хийж бүтээж явсан нь ялгаран товойж орой руу орох шиг болдог. Бар жилийн бар сард төрсөн тэрээр Монголын түүхийн хуудаснаа дөрвөн хүчтэний нэг бар лугаа далайцтай, сугандаа хавтас хавчуулчихаад, нүдний шилээ байнга засан инээвхийлэн зогсох цондойсон маажгар шар хүүгийн хүлээцтэй дүр төрхөөрөө үүрд үлдэх болно“ гэж эрхэм Баабар нөхрөө дурсан бичсэн байдаг юм.

Монголын ардчилал 20 нас хүрч байна. Түүний 11 жил нь Зориггүйгээр өнгөрчээ. Гэвч Ардчилал, С.Зориг хоёрыг салгах аргагүй! Түүнийг дурсан санах нь бид ардчилалын зорилтоосоо ухраагүй гэсэн үг болно. Тэр маргааш 46 нас хүрэх байлаа…

profile Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас бүү харамла
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул
Хэн нэгийгээ харанхуй нүхрүү бүү түлх

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1588824/87f/trackback

madahbadrah

2009.04.21 09:44:35
*.129.16.173

buhel buten hubisliig taiban zamaar hiij chadsan bhad 7sariin uimeeniig zohitsuulj chadahgui hunii ami hohirooj ochnoon hun horij bdag hir chadbarlag udirdagchid be
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102640
849 999999999 [1] __999999999___ 2009-04-29 1517
848 **** нүд баясаж, сэтгэл сэрнэ **** -цомог [1] soragsan 2009-04-29 2066
847 Bold МУГЖ болох уу MUZZ 2009-04-28 2414
846 Hero [1] anar_0305 2009-04-28 1694
845 ЗОРИГТ АНЧИН БҮСГҮЙ (Өгүүллэг) [1] soragsan 2009-04-27 3172
844 Монгол туургатны үндэсний бөхийн анхдугаар наадамд Цэргийн арслан Ч.Санжаадамба түрүүлж, улсын арслан Д.Ганхуяг үзүүрлэв :::БӨХ::: 2009-04-26 2658
843 ZURXAI [1] anaraa87 2009-04-26 1197
842 ********** ОНИГОО ********* [1] soragsan 2009-04-26 1957
841 Mike_Tyson [1] 나이키 2009-04-26 1285
840 Барса-Челси агуу тулааны өмнө [1] soragsan 2009-04-26 2836
839 ♣♣..**Үгүйлэн санана **..♣♣ Монголоо [2] daruuhan01 2009-04-25 2231
838 Бүсгүйчүүдийн нудрага зөрүүлэх клуб [3] chups 2009-04-25 4608
837 ~~~WAX- шилдэг 36 дуу~~~ file [3] .Sarnai. 2009-04-23 2862
836 ~~~WAX-오빠~~~ file [2] .Sarnai. 2009-04-23 2093
835 Magtaaliin Internet radio [1] wowccm 2009-04-23 2498
834 한여름날의 꿈 [1] anar_0305 2009-04-23 1373
833 Ихэл уйтгартай юмдаа [1] Хүмүүн 2009-04-22 1720
832 Х-Түц (Авилгал) [1] Itgelxvv 2009-04-22 11783
831 Хурган Ишгэн [ Шинэ Хошин Шог ] [1] Itgelxvv 2009-04-22 12752
830 BILGUUN HUUD AMIDRAL HAIRLAYA MGL-CHUUDAA [1] batsol061121 2009-04-21 2155
829 АЗИЙН ӨДӨРЛӨГТ УРИЖ БАЙНА(INCHEON ASIAN FESTIVAL2009 [1] 김혜린 2009-04-21 2342
828 ♫ ♫ ☆NIRVANA UNPLUGGED☆♫ ♫ [1] w0w0w 2009-04-21 1548
827 나 이젠 (v.o.s) [1] anar_0305 2009-04-20 1776
826 이승기 - 내여자라니까 [3] anar_0305 2009-04-20 1449
825 Челси ФА цомын шигшээд шалгарлаа [1] soragsan 2009-04-19 1712
824 kkkkk [1] ...999999999 ... 2009-04-19 1737
» Түүнийг дурсан санах нь бид ардчилалаас ухраагүй гэсэн үг болно [1] har baraan 2009-04-19 2798
822 이승기 - 내여자라니까 [3] daruuhan01 2009-04-19 1797
821 ene clipiig olj uguuch? [4] jecho 2009-04-19 1209
820 Onigoo [4] MUZZ 2009-04-18 1763
819 Baek Ji Young - Like Being Hit By A Bullet Romanized & Eng Sub [1] vlmedehmaA 2009-04-18 2252
818 Onigoo [3] MUZZ 2009-04-17 1602
817 Шийдвэр Гаргагчидаа Сонсоцгоо Баримтат Нэвтрүүлэг [1] daruuhan01 2009-04-17 1595
816 МОНГОЛ-МАКАО 3:1 ХОЖСОН Ч ДАРААГИЙН ШАТАНД ШАЛГАРЧ ЧАДСАНГҮЙ [1] soragsan 2009-04-16 1567
815 Эмэгтэй боксчид олимпт оролцох уу [2] soragsan 2009-04-16 1525
814 Спортын ертөнцөөр хамтдаа аялцгаая! [1] lhas 2009-04-16 1526
813 hodoogiin 3 hoshin shog [3] Itgelxvv 2009-04-16 13486
812 hoshin shog goy shvv [1] Snifeboy 2009-04-16 11927
811 hoshin shog zoogiin gazar [2] Snifeboy 2009-04-16 11343
810 Mongond durgui hen baihaw [2] Snifeboy 2009-04-16 11313
809 Axa Temtseen hoshin shogiihan [1] Snifeboy 2009-04-16 14316
808 hoshin shog oddyn erelt [1] Snifeboy 2009-04-16 11421
807 Shalguulsan ni goy shvv [1] Snifeboy 2009-04-16 11227
806 Bn uu hoshin shog [1] Snifeboy 2009-04-16 11546
805 Morin huur [1] Snifeboy 2009-04-16 14526
배너신청
자생병원

배너신청