галав эрэнийг элээж оршисон ч                  
                   ганц хан нартай хорвоо юмаа
                   гараас чинь хөтөлсөн сайхан ханиа
                   ганцаардуулж болохгүй хорвоо юмаа
         уудам огторгуй ганц нараа
         уйдаж солиогүй хорвоо юмаа
        ухаарч эргэсэн сайхан ханиа
        уучилж амьдардаг хорвоо юмаа
                  алтанхан өнгөтөи гэж ганц нараа
                  алдаршуулан дуулдаг хорвоо юмаа
                  ааш зөрүүтэй ч сайхан ханиа
                  аргадаж ханилдаг хорвоо юмаа...

profile
Өөдгүй зантай хүний өөлсөн үгэнд  гомдовч
Өнгө мөнгө дутаж өөрчилж солимоор санагдавч
Өөдрөг эхэлсэн ажлаа үргэлжилүүлж заавал дуусга
Өөрөө өөрийхөө мөрөөдөлөөс урваж битгий амьдар