Америк, Европ, Япон, Солонгос гарч ажилах юм сан
Боолын бодол хүсэлтэй бол яаж хүн шиг амьдрах вэ?
Америк, Европ, Япон, Солонгос гарч сурах юм сан
Бодол хүсэл нь ийм бол хэнээс тэгээд дутах вэ?
Хүсэл чинь боол шиг бол эрх чөлөөг амсахгүй нь дээ.

Америк, Европ, Япон, Солонгост сурчихаад,ажилаад ир
Айлд айлын хүн эзэн шиг хэзээ ч байдаггүй шүү дээ
Америк, Европ, Япон, Солонгост ажилж үзчихээд ир
Айл эзэнгүй гэж хэзээ ч байдаггүй шүү дээ
...энд нэг хүн!
Айлын хүн авдрыг чинь уудлаад байна шүү дээ

Америк, Европ, Япон, Солонгосоос сурах зүйлгүй бол
Зүтгээд тийшээ яах нь вэ?
Америк, Европ, Япон, Солонгосоос авах зүйлгүй бол
Зүгээр тэнд ажилаад яах вэ?
Монголд хүн нь цөөдөөд, ухаан нь дутаад байна шүү дээ

Америк, Европ, Япон, Солонгос Монголгүйгээр болно оо
Аав,ээж чинь ганц *муу хүү* чамгүйгээр хэцүүдлээ
Америк, Европ, Япон, Солонгост боол хэрэггүй болж ээ
Аав, ээж гээд *муу* хүүхэд чинь ганц хэцүүдлээ
...энд нэг хүн!
Амьдралаа амьдын там болгоод ЭЗЭН чи наанаа юу хийнэ вэ?

Хүсэл болгон чинь гэгээлэг байж,
Хүн болгон нь эзэн шиг байна, МОНГОЛд
Хар гэртээ ХААН
Бор гэртээ БОГД
Хэзээ юм бэ? ЗАЛУУ МОНГОЛ ЭЗЭД МИНь!

M-M 


 

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn