Нутгийн нэгэн эхнэр гурван охин төрүүлсэн боловч тэдгээр нь биед хүрсэн хойноо аль нь ч айлын бэр болох нь тодорхойгүй байв.
Авгай охиддоо хандан:
-За ер нь махны мууг гуриланд ороож далд оруулдаг юм. Хүүхний мууг торгонд боож далд оруулдаг гэсэн үг бий гээд гурван охиндоо торгон дээл хийж өмсгөв.
Тэгээд
-За та нарын хэн нэгэн нь айлын бэр болж магадгүй азтай үе тохиож байна. Бэр гуйхаар хүмүүс ирж явна. Та нар хэл муутай шүү. Хүмүүсийг ирэхэд нэг ч үг битгий дуугар. Нэгэнт бэр буулгаж ёсолсноос хойш бэрийг буцааж ёс алдана гэж үгүй биз гэж хичээнгүйлэн захив. Хүмүүс ирж торгон дээлтэй охидуудыг үзэж овоо нааштай юм болж байтал гийчдийг ахалж яваа хүний хормой доогуур тулганаас хорголын цог өнхрөн орохыг нэг охин нь хараад,
-Хүүе яана аа, холмой доогуул чинь холголын тог гэв. Тэгтэл бас нэг охин нь:
-Тамайг хэн дуугал гэсэн юм гэхэд гурав дахь нь
-Би л дуугалаагүй дэг гээд бүгд хэл муутай болохоо мэдэгдээд орхижээ. 
profile
             
                                                      rainbows-2.gif i love many image by impriss00