Бичлэгийн тоо 5,522
Шатрын хөлөг шиг алаг энэ хорвоо
Жаргал зовлон ээлжилдэг учир
Сар шиний тавгаа жаргал зовлон жаргал гээд
Сондгой тоогоор өрдөг юм гэсэн, ээж хэлсэн
Алаг энэ хөлөг дээр шатар ч ганцхан тоглодоггүй юм байна
Алаг энэ хорвоо дээр ганцхан өөрийн төлөө ч амьдрадаггуй юм байна
Алаг хөлөг дээр гуйж гувшаад нуудэл буцаж болдог бол
Алаг эрээн энэ хорвоод ахиж буцах нь бүү хэл, бодолтгүй
Ноёныг нь шалж, дулж, цодолж, мадлаад идэлгүй хождог бол
Нартын энэ хорвоод бол идэж идүүлээд бүгд адил үхдэг юм шүү
Өрөг дөнгөж дундаа орж байна
Хожил хоёр тийшээ...
M-M
