Бичлэгийн тоо 5,522
хувь тавилангийн үнэнээс айж
худалчийн дүрд хамтдаа тоглосон
нүд нүдний харцнаас зугтааж
нүглийн өргөөнд нуугдаж жаргасан
нуугаад нуугаад явдаг ч
өөрөөсөө нууж чаддаггүй
нууц хан учирдаг амраг минь
чамдаа би тэмүүлдэг ээ
гэргийн барьсан цайнд
дүр чинь үзэгдэхэд
гэмгүй хүн болж би нүдээ анидаг
анисан нүдэндээ чамайг эрхлүүлж
ааш ялдам инээж суудаг аа
ханиасаа үг нууж чамд хэлдэг
хайраасаа учирал нууж чамд бэлэглэдэг
үрээсээ чихэр нууж чамд хадгалдаг
үйлийн үрээс үнэнийг нууж чамд тэмүүлдэг ээ
санаандгүй байхад минь гэнэтхэн залгавал
сандарсандаа би чичэрч байдаг
улайсан нүүрээ эхнэрээсээ буруулж
утас андуурчээ гэж шивнэж хэлдэг ээ
хувь тавилангийн үнэнээс айж
худалчийн дүрд хамтдаа тоглосон
нүд нүдний харцнаас зугтааж
нүглийн өргөөнд нуугдаж жаргасан
нуугаад нуугаад явдаг ч
өөрөөсөө нууж чаддаггүй
нууцхан учирдаг амраг минь
чи миний нууцаа

Saihan shuleg baina shuu. Bayarmaa.Daraagiin shulegiig chini huleej baiy.