сургуульд байхдаа би сул дүнтэй
сурлага муутай муу хүүхэд байлаа
төгсөлтийн хурлаас ээж минь урамгүй ирээд
түгшүүртэйхэн нүдээр намайг зэмлэн харахад нь
эрдэм сурч чадаагүй тэнэг хүүгээ уучил
ээжийгээ би заавал жаргаанаа
сайхан ажил хийж хүү нь таныгаа тэжээнээ
сар болгон цалингаасаа цэцэг авч бэлэгэлнээ
ингэж би ээждээ амласан юм
итгэж байна гэж ээж минь хэлсэн юм
хатуу хөтүү гэж шантарч ухаралгүй
хар бор гэж голж шилэлгүй
цаг наргүй хичнээн ажиллавч
цалин мөнгө минь даанч бага

тийм ийм татвар хураамж
тэрнээс энэнээс зээл өр
автобус унаа хоол унд
ангийн хүүхдийн төрсөн өдөр
ингэж явсаар хоёр жил өнгөрч
ээждээ цэцэг бэлэглэж чадсангүй ээ
өрөлхөж ээж минь хэзээч дурсаагүй ч
өөрөө би мартаж чадаагүй
хайртай ээждээ амласанаа биелүүлэхээр
харийн ороныг зорин нислээ
миний хийдэг ажил хаа ч адилхан хүнд
миний авдаг цалин даан ч дэндүү өөр
цамцаа нэвтэртэл хөлөрч хүчээ шавхан ажилладаг ч
цалингаа аваад би ээждээ явуулах сайхан
сайхан ээж минь хүссэнээ аваарай
сарнай цэцэг худалдан аваарай
ингэж хэлэхдээ би жаргалтай
ээждээ цэцэг бэлэглэх дуртай
цэцэг тэвэрсэн ээжий минь зураг инээмсэглэсэн дүртэй ч
цээжин цаанаа бэтгэрсэн гунигтайхан нүдтэй
цэл залуухан миний зураг омог бардам ч
цэнгэл баяр дутсан уйтайхан харцтай
өнгөрч байгаа өдөр хоногуудын
өнгө нь нэг л саарал дүртэй
санаагаа нуусан XАН үндэстэн бөхөлзүүр зантай
сараа нуусан ХАНГҮГийн тэнгэр саарал үүлтэй
сайханаа нуусан ХАН мөрөн саарал устай
сансанаа нуусан миний яриа саарал үгтэй
ингэж амьдарсаар хоёр жил өнгөрч
ээждээ цэцэг бэлгэлсээр байлаа
буцлах халуун цустай мянга мянган залуус
бусдын нутагт ингэж яг л над шиг амьдардаг
буцаад харих хүсэл өдөр бүхэн төрөвч
бууралхан ээждээ бэлэглэх цэцэгний мөнгөтэй амьдармаар...
profile

Биe биeнээ хvсэн мөрөөдөж санан дурласан хайр, хэзээ ч хувирдаггvй...