jasen
Бичлэгийн тоо 4,494

Үхэр Монгол

Уншсан 3033 vote 0 2009.04.15 13:59:19

Үхэр монгол гэж ярьдаг л даа. Нэг тийм хэлц үг. Онигоо буюу явган шог дурьдваас:

Хүрээнд байх хятад пүүсийн хоолны газар орж ирсэн хоёр монгол эр захиалгаа өгөхдөө үйлчлэгч луухааныг түрэмгий гэгч нь дээрэлхүү өнгөөр дуудаад:

-Хүүе, луухаан! Хоёр таваг бууз! гэж захиалахад шаралхсан хөгшин луухаан ядам, дунд болон эрхий хуруугаа уулзуулан чигчий, долоовор хоёроо дотогш нь матийлган (Үхэр гэсэн дохио зангаа болно л) эвэр мэт гозойлгон :

-Хоёру тавагуу баа? хэмээн басамжилхад нөгөөх хоёр эр ер торсонгүй, хэлэлцсэн юм шиг чигчий, ядам болон эрхий хуруугаа уулзуулан долоовор болон дунд хуруугаа илжигний чих мэт солбиулан хөдөлгөж ( Илжигээ!... гэсэн дохио зангаа болно):

-Үгүй биш ээ, хоёр таваг бууз мэдэв үү! гэж айхтар мохоосон юм гэнэ билээ гээд муу аав минь ярьдагсан.

Үхэр шиг тэнэг, үхэр шиг лазан, хойрго гэсэн утгаар хэрэглэдэг нэг тийм хэлц үг байх. Гэхдээ би үхэр гээч адгуусыг тийм ч тэнэг, тийм ч лазан амьтан биш гэж бодох болсоор бас ч гэж багагүй хугацаа өнгөрчээ.

Яг одоо би телевизээр нэгэн нэвтрүүлэг, болсон явдлын бодит бичлэг үзээд сууж байна л даа. Тэнд африкт бололтой халуун оронд, нэгэн үхэр сүрэг рүү хэсэг арслан гэнэдүүлэн дайрч сүргээсээ захалж явсан нэгэн тугалыг ямартай ч сүргээс нь таслаадахсан ч голын усанд унагаачихаад, хоёул гурвуулаа уснаас гаргахаар ноцолдож байтал усан дотроос нэгэн матар нөгөө  тугалыг нь булаацалдаад, арслангууд арай гэж матраас холдуулан салгаж эрэг дээр гаргаад иртэл, харин нөгөө үхэр сүрэг бөөнөөрөө, сүргээрээ эргэн дайрч, салангад захдуу байсан ганц, хоёр арсланг мөргөн холдуулсандаа урамшив бололтой сүүлдээ улайран дайрсаар нөгөө тугалаа ямартай ч арслангуудаас салгаад авчихаж байх юм. Үхэр сүрэг хэдийвээр лазан, тэнэг боловч эвтэй бол хүчтэй гэдгийн үлгэр жишээг энд бодитоор үзүүлчихэв.<embed src="http://www.youtube.com/v/VGeN0wwC5To&color1=0xb1b1b1&color2=0xcfcfcf&hl=en&feature=player_embedded&fs=1" type="application/x-shockwave-flash" allowfullscreen="true" width="425" height="344"></embed>

 

Аргын тооллын нэгэн мянга есөн зуун наян долоон оны хавар цагт, яг л өдийд юм даа. Хавар болгон л гарч байдаг ой, хээрийн түймэрт манай ангийн тусгай салбарын цэргүүд дайчлагддаг юм. Нөгөөх л зүүн гурван аймагт, Дорнодод шүү дээ. Эхний гурав хоног үнэхээр унтраачих санаатай гартаа барьсан хүрз, шуудайхнаар зэвсэглэн ёстой л нэг мах болтлоо түймэртэй зодолдсон ч сайндаа л цурманд нь оруулж л дөнгөж байлаа. Хүний хүч хүрэхгүй юм гэж байгалийн энэ нэгэн гамшиг яах аргагүй мөн ажгуу. Ганц хоноод л өөр хоорондоо хэн нь, хэн бэ гэдгийг ярьж байж л дуугаар нь таньдаг болсонсон. Хувцас хунар, царай зүс тас хар хөө, тортог, ерөөсөө л гялайхаас нүд, шүд хоёр. Хүссэн ч, эс хүссэн ч сүүлдээ дарга, цэрэггүй хоол эргүүлэхээс хэтрэхгүй болдог юм билээ. Онгоцны дуу гарахаар л хаагуур хоол хаях нь вэ гээд харуулдаад, АН-2 онгоцоор нам доогуур нисч, дээрээс унагаасан дөчийн бидонтой будаатай хуурга, цуйванг олж авахаараа нөгөө унтраах ёстой түймрийн галаа бараадан тойрч сууж байгаад нэг сайн гэдэс гарч авцгаагаад, котёлондоо нэг сайн дүүргэж авч, бүсэндээ зүүгээд ээлж, ээлжээр амран нэг хэсэг нь галаа цурамнаас нь алдчихгүй санаатай манаанд гарна. Үнэндээ долоо хоноход биеэ ч даахаа байдаг юм билээ. Бас сонирхолтой нь түймрийн зурваснаасаа холдож болохгүй, тийм арга ч байхгүй. Нэгдэж ирэхэд цэвэр агаарт гарлаа л бол угаартах нигууртай, хоёрдож ирэхэд түймрийн зурваснаас гарлаа л бол хавар цагийн тал хээрийн задгай хүйтэн салхинд осгочих магадлалтай.

Тэр үед энд, тэндгүй л хиншүү хярвас, шарагдсан махны түлэнхий үнэр үнэртүүлээд үхсэн хонь, ямаа хаа нэг адуу болон тэмээний түлэнхий сэг тааралдах.

Харин ганц ч ширхэг үхрийн сэг байгаагүй гээд бод доо. Тэр нутаг үхэргүй нутаг биш, үхэртэй. Харин үхэр гээч амьтан түймэр гарахад бусад мал шиг салхиа уруудан зугтааж, араасаа гүйцэгдэн шарагдаж шатаж үхдэггүй, шууд л салхиа сөрөн, түймрийн өөдөөс сөрж дайраад жаахан л үс нь хуйхлагдан, хярваслагдаад амьд гараад явчихдаг амьтан юм билээ. Үнэхээр тэгэхэд л би үхэр гээч амьтан хичнээн ухаалаг, зоригтой адгуус болохыг мэдэж, үнэнээсээ гайхсан шүү.

Үхрийг их лазан хойрго гэдэг ч ямартай ч шөнө үүрээр сүргээр нь хулгайлаад туувраар нь хөөгөөд алга болоход, араас нь бага үдийн үед аль сайн гэсэн морио унасан эрлийнхэн мордоод хоёр хоног цайлаад, буугаад мордсон утаатай буурин дээр нь бууж давхисаар барьж чадалгүй хүрээ рүү оруулаад алдчихсан түүх байдаг. Тэгэхээр үхэр гээч амьтан бас ч гэж тийм ч лазан, удаан амьтан биш ажгуу. Бас их амь нэгтэй гэж байгаа. Өвөл арван нэгэн сар гараад идэш хийгээд ирэх үеэр юу болдогийг малч удамтай монголчууд маань мэдэхгүй байна л гэж үгүй. Гаргаж, төхөөрсөн үхрийнхээ сэвсийг энд, тэнд асгачихаар сүргээрээ ирэн мөөрөн гашуудаж байхыг хараад сэтгэл нь өвддөггүй монгол хүн гэж лав үгүй. Харин бид нар хүмүүн мөртлөө маш их мартамхай зантай. Үзэл бодолоо, сонголтоо луйвардуулчихаад түүнийгээ илэрхийлэн жагсаж очоод буруу хүмүүсийн хатгаасаар үймээн болон хувирч, тавын таван эрдэнэт хүнийхээ амийг хөнөөлгөчихөөд одоо, жил ч болоогүй байхад таг мартчихаад л сууж байх жишээтэй.

Ингээд бодохоор Энэтхэгчүүд үхрийг дэмий ч нэг бурхан болгон тахиж шүтэж ирээгүй л байлгүй.

Одоо харин Монголчууд бидэнд маш хариуцлагатай цаг үе ирээд байна. Сүргээсээ захалсан тугалаа арсланд алдах уу, аль эсвэл матарт өгөх үү? гэдэг тийм л цаг үе өмнө минь ирээд байна даа. Бид эвтэй байхдаа хүчтэй гэж ярисаар ч ирсэн, тэр нь ч үнэн. Тийм болохоор эвтэй байж байгаад захалсан тугалаа (сонголтоо) өөрсөддөө авч үлдэцгээе!

Хорин жил бид ардчилсан нэртэй ч нидэр дээрээ коммунистуудыг орой дээрээ залсаар ирлээ. Одоо бол сонголт маань хоёргүй ганц, шинэ ардчилсан ерөнхийлөгчтэй болцгооё! Уг нь Үүл байсан бол ч гарцаагүй хуртай тэнгэр байх байлаа, гэвч...

 

С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2009-04-14

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1572906/f3f/trackback

profile

Munkh-munkh

2009.04.15 14:32:27
*.185.30.183

Үгэн дотор үг, үхэр дотор гиваа
Үүнийг мэддэг хүн байдаггүй ээ
Үүнийг хэлсэнээрээ би гэдэг чинь
Үхэр Монгол биш болчихдог юм даа

Үхэр Монгол гэж хэлүүлэх дургүй л байх монгол...
Үхэр монгол биш чи гэж хэлүүлэх эвгүй юм аа
Үхэр монголоо батлаад үгүй би монгол гээд
Үхэр монголчуудын өөдөөс үхэр шиг зүтгэх дэмий

Үхэр Монгол улсад чинь үхэр дүүрэн байна шүү
Үхэр Монгол гэдгээ үхэр шиг баталдаг юм байна
Үхэр Монгол нь замын голоор бэлчдэг юм шүү
Үхэр Монголчууд чинь хуулиа хэвчдэг юм байна

Үхэр монголд сая саяар мал өсж идэх мах олддохгүй
Үхэр монголын ирээдүйг далан зургаан ямаа мэдэхгүй
Үхэр монголд үхэр бэлчих газар олдохгүй
Үхэр монголд үхэрчин хүү ховордоод олдохгүй

Ямаа овогт хэдэн улсаас үхэрчин бэлдэх юм гэнэ
Ямаа ямаандаа хайртай гэж үг бий билүү дээ
Хонь шиг номхон байж байгаад үхэрчин хүү үхэх бий дээ
Тэмээний нутгийн цаанаас хэн ч ирсэн адилхан даа

Морь унасан хүн нь адуучин заавал байдаг бол
Ямаа унасан хүн нь ямаачин завал байдаг бол
Тэмээ унасан хүн нь тэмээчин заавал байдаг бол
Үхэр унасан хүн нь үхэрчин заавал байдаг бол

Хүн унасан хүнийг тэгээд юу гэх вэ?
Хачин юм аа тийм зүйл байдаг юм уу?
Хуучин түүхээ сөхөө, өвөг нь тийм байсан юм
Хуучин хүрээнд байсан юм, үлдсэн л байхдаа зарим нь

Үг олдож үхэр холдлоо
Үүнийг эрх биш сонсоо байлгүй дээ, ямаа монголоо
Үхэр монгол гэдэг Үхэр гэсэн үг бишээ
Үхэр шиг занг хэлжээ
Омог бардам хийМорьлог ямаа омогт үхэрчин хүү минь

profile

chonsaa

2009.04.15 17:41:58
*.176.121.160

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102646
» Үхэр Монгол [2] bsdl88 2009-04-15 3033
803 Mongol [2] CaakBoy 2009-04-14 1300
802 Mongolia [2] CaakBoy 2009-04-14 1238
801 MONGOLCHUUD YU YUM BE EE????? [4] CaakBoy 2009-04-14 1577
800 Дэлхийн 15 шилдэг лого [2] Munkh-munkh 2009-04-14 5952
799 ИНТЭРНЭТ РАДИО СОНСООРОЙ~~~~~ [3] wowccm 2009-04-13 1873
798 Уухад хүртэл урлаг,,хахаха [3] w0w0w 2009-04-12 2099
797 ♣♣..**tugsgul**..♣♣ уран сайханы кино [2] daruuhan01 2009-04-12 1679
796 Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаа нар цаазаар авах ял сонслоо [2] har baraan 2009-04-10 2646
795 Гишүүдийн дунд булан болгоноороо уралдаан гарган дүгнэх... [2] Munkh-munkh 2009-04-10 1558
794 УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ: Монгол ухаанаар амьдарцгаая file [2] :::БӨХ::: 2009-04-10 6788
793 Хөл бөмбөг Аваргуудын лиг [1] soragsan 2009-04-09 5676
792 HUULI ZUIN TUSLALTSAA UZUULENE [2] saba 2009-04-09 1839
791 ~~*~~Дуу дараад үзээрэй~~*~~ [3] hongoroo_naiz 2009-04-08 2181
790 ~~*~~Summer Fashion~~*~~ [2] hongoroo_naiz 2009-04-08 1908
789 ~~*~~Торт хийгээд vзээрэй.~~*~~ [2] hongoroo_naiz 2009-04-08 1794
788 ~~*~~Food memory Game~~*~~ [1] hongoroo_naiz 2009-04-08 1356
787 Домог_Х Тvц -SPS студио [2] vlmedehmaA 2009-04-06 1974
786 DIE JAGO ZUM MAGISCHEN BERG file [1] bobo0606 2009-04-06 1743
785 Интэрнэт радиог сонсоорой~~~ [2] wowccm 2009-04-06 1635
784 Н.Энхбаяр оргодол уу, ерөнхийлөгч үү? [4] har baraan 2009-04-05 2782
783 “Каталаны нэр төр” Монголд … [1] soragsan 2009-04-05 2599
782 ТАЛ ДЭЭЛТ ХОШИН ШОГ [2] soragsan 2009-04-05 2427
781 хамгаас хоорхон хайртай дүү намуунаадаа ............ file [2] har baraan 2009-04-05 1837
780 Япон дахь монголчуудын шинэ жилийн цэнгvvн 2009 [2] soragsan 2009-04-04 2109
779 Хаалганы цаана_хошин шог [1] vlmedehmaA 2009-04-04 1973
778 Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тодорхой боллоо [2] har baraan 2009-04-03 1976
777 Whitney & Enrique [2] Xарису* 2009-04-03 1351
776 Emotion хамтлаг нэрээ өөрчлөн, өөрийн вэбсайтаа гаргажээ [2] Маралгоо 2009-04-02 2114
775 ♣♣..**Дашхvv& Жанчивдорж**..♣♣ onigoo [2] daruuhan01 2009-04-02 1548
774 ♣♣..**Дашхvv& Жанчивдорж**..♣♣ [1] daruuhan01 2009-04-02 1780
773 hoshin shog lya lya lya lyaaa lyaaa lyaaaaaa [1] soragsan 2009-04-01 2128
772 extreme funny 2 [1] soragsan 2009-04-01 1270
771 АЛДАР ХҮНДИЙН ОРГИЛД [1] soragsan 2009-04-01 1587
770 Инээдмийн өдөр, инээхүү [4] soragsan 2009-04-01 3082
769 ийм юм болоо юу........ яанаа........ [2] har baraan 2009-04-01 1867
768 Галт сум солонгос кино [2] w0w0w 2009-03-31 2112
767 sunstei ailaas ohiniig n ehneree bolgoson jolooch [1] huld 2009-03-31 2206
766 비욘세 [2] chonsaa 2009-03-31 1297
765 Монгол туургатан бөхчүүд "Аса" циркт зодоглоно soragsan 2009-03-31 2397
764 Teyana Teylar [1] MUZZ 2009-03-30 1333
763 ХӨЛ БӨМБӨГИЙН ДАШТ- ЫН УРЬДЧИЛСАН ШАТНЫ ТОГЛОЛТУУД soragsan 2009-03-30 2089
762 ИЛҮҮ ИЛҮҮ,ҮЙТҮМЭН [3] soragsan 2009-03-30 1464
761 TA ENE ZURAGRUU HARAAD YU HARJ BAINA VE? [9] Маралгоо 2009-03-30 2063
760 Оцон шувуу ба монгол (эссэ) [2] soragsan 2009-03-30 3647
배너신청
자생병원

배너신청