Бичлэгийн тоо 5,522
сайн уу манайхаан юу байцгаана
саяхан танилцсан шүлэгч байна аа
ажил ойрдоо ямар байна даа
амарч байна уу яг одоо
уйдаж байна уу хийх юмгүй
утсаар ярих боломж байна уу
завтай байна уу яг одоо
залгаж болох нэгжтэй байна уу
ганц хан удаа л гуйж байна шүү
гар утас чинь цэнэгтэй байна уу
сандарч гайхалгүй утасаа нээдээ
санамжинд чинь дугаар байна уу
Э үсгэн дээр сайн хардаа
ЭЭЖ гэсэн бичиг байна уу
залгаж байна уу яг одоо
за баярлалаа дараа уулзая
