Бичлэгийн тоо 5,522
Халхийн уудам тэнгэрт
Хаан наран эрхлэнэ
Xаш цагаан үүлтэй
Нуугдаж тоглож эрхлэнэ
Гүн цэнхэр тэнгэрт
Гүнж саран эрхлэнэ
Одой бяц хан ододтой
Ойртож холдож эрхлэнэ
Тааваараа жаргалтай эх нутагт минь
Танхил саран хээр хонож эрхлэнэ
Өлгий тэнүүн мандалд
Өрлөг уулс эрхлэнэ
Өдөн цагаан манантай
Өнжиж хонож эрхлэнэ
Цэв цэнгэг мандалд
Цэмцгэр манан эрхэлнэ
Тэргүүн өндөр уулсад
Титэм өмсгөж эрхлэнэ
Бүлээн жаргалтай эх нутагт минь
Бүсгүй манан уул тэвэрч эрхлэнэ
Монголийн уудам талд
Морин зэргэлээ эрхлэнэ
Хатир хатир салхитай
ханисаж тоглож эрхлэнэ
Номин ногоон талд
Ноён салхи эрхлэнэ
Илбэч зэргэлээнд дурлаж
Ижилсэж наадаж эрхлэнэ
Дураараа жаргалтай эх нутагт минь
Дурдан салхи газар үнсэж эрхлэнэ
