Тог тог торжигнон жингэнэх хонхны дуу улам ойртсоор. Гэнэт цээж сэрвэгэнэхэд ээж сэрчихэж. Хөх нь яг л хүүгээ хөхүүлдэг байсан үеийнх шиг чинэрэх шиг. Хүүгээ харвал амгалан сайхан нойрсох авч царай нь нэг зовиуртай. Өвчин хүүг нь дэндүү удаан шаналгажээ. Бяцхан амьтан яаж 12 цагийн тэр хүнд хагалгааг даасын болдоо. Тиймээ миний хүү чинь ээждээ ирэх гэж л ирсийн ийм амархан явчих учиргүй ээ. Ээж нь хүүгийнхээ төлөө бүхнийг хийнээ... 

Хүний орчлонд хамгийн агуу хайр , агуу жаргал бас хэзээ ч зовлон гэж санагддаггүй зовлон ээжийнх л байдаг . Бяцхан үрээ хэзээ мөдгүй хурдан сэрээд ээжийнхээ гараас хөтлөөд , сэргэлэн хөөрхөн инээдээр хорвоог чимж явах өдрийг ээж тэсэлгүй мөрөөдөн хүлээн  суугаа байхдаа. 

Хүмүүсээ жаргах үед жаргал шиг амархан зүйл үгүй , зовох үед зовлон шиг хүнд зүйл гэж үгүй шүү дээ. Бяцхан хүүд амьдрал бэлэглэе. 

Энэ сайхан ээжийн сэтгэлийг ганц минут л болов амраахсандаа 


Таны хорин минут алхаад хүрчих газар таксинд суух мөнгө , найз нөхөдтэйгээ наргиад суухад татаад дуусах тамхины мөнгө , жаргалдаа ташуураад уух ганц шил юмны мөнгө хэзээ ч багадахгүй ээ.  Танаас бид мөнгө нэхсэнгүй , та заавал өгөх ёстой гэхгүй урмын сайхан үг хайрлаач , дэмтэй сайхан сэтгэлээ нэмээч ....

Бид ирээдүйн тэргүүний сурагчыг , шилдэг оюутныг , оны шилдэг залууг, онц байлдагчийг , сайн ханийг , сансарын нисгэгчийг  хамгийн гол хамгийн сайн хүүг итгэл сэтгэлээрээ хөтлөх гэж байна. 

Энэ бяцхан хүүд хүч тэнхээ хайрлаач

Бидний харууссан гуниг , уйлсан нулимс , гуйсан хүсэл , тэмүүлсэн сэтгэл хүүд амьдрах эрч хүч, чадал тэнхээ хайрлах болнооо 

ХАМТДАА , ЦУГТАА , ОЛНООРОО , БҮГДЭЭРЭЭ ХҮҮД АМЬДРАЛ ХАЙРЛАЯ. 

Надтай нэгдээч би гуйж байна. 

Холбогдох линкүүд 

http://shineugluu.blog.banjig.net/

http://sarnaiha.blog.banjig.net/post.php?post_id=164150

http://www.boljmor.com/post.php?post_id=163717