Оруулсан bataka



“Ажилдаа явна гэхээс толгойтой үс арзайх юм. Чухал бичиг баримт дээр асгарсан цайнаас эхлээд хамт ажилладаг бүх хүн, дарга маань хүртэл миний эсрэг боссон мэт санагддаг. Юу болоод байгааг ойлгохгүй юм.”

Ийм асуудал олон хүнд тулгардаг. Хамт олны шахалт буюу мобинг /англи хэлний mob-олон хүн/-той тулгарна гэдэн тун хүнд сорилт. Ялангуяа оффист хамт олон гэнцхан хүний эсрэг байж, хүрээллээсээ шахан гаргхыг оролдох нь ховор биш үзэгдэл юм. Статикаас авч үзвэл таван хамт олны нэг нь эрт, орой хэзээ нэгэн цагт “золиосны хурга”-ыг сонгож, бүх хүчээрээ түүнийг гомдоох, доромжлохыг эрмэлздэг байна.
Өдрийн сонин Мобингийн шалтгаан нь юу ч байж болно. Чи бусдаасаа илүү сайн ажиллаж, илүү цалин авдаг, хүүхнүүдээсээ илүү сайхан харагддаг нь байж болно. Хэн нэгний амбиц, төлөвлөгөөнд цчирсан саад нь чи болсон байж ч магад. Эсвэл хэн нэгнийг санаандгүй гомдоочихоод түүнийгээ огт гадарлахгүй явж байж магад. Эцсийн дүнд бүх хүн чиний эсрэг болсныг чи анзаарна. Гомдсон этгээд ганцаараа байсан ч элдвийг бодож олоод чадах айхтар дайсан чинь болно. Хэрэв тэр чиний дарга бол бүх зүйл жирийн, чамайг ажлаас халаад л гүйцээ. Ийм тохиолдолд нөхцөл байдалтай эвлэрээд өөр ажил хайсан нь дээр. Хэрэв хамт олон чиний эсрэг босвол түүнээс ч долоон дор. Тэд элдэв хов жив, цуу яриа, гүтгэлэг, доромжлолоор зэвсэглэн чамайг хэн ч биш болгохоор давшилж эхэлнэ. Ийм бойкот үүссэн нөхцөлд “амьд үлдэх” аргаа яаж олох вэ? Харамсалтай нь хувилбар ердөө хоёрхон. Дайснуудад бууж өгөөд зай тавих, эсвэл тэмцэх. Хэрэв чи танкны өөдөөс явахад бэлэн биш гэдгээ мэдэрч байвал, энэ байгууллага чиний мөрөөдлийн хязгаар биш бол толгой гэдгэр бардам явж од. Харин зорилго нь /энэ газарт үлдэх/ аргаа /цаг хугацаа, мэдрэл шаардах далд байлдаан/ зөвтгөж байвал тэмцэх хэрэгтэй. Гэхдээ хориглон хамгаалах арга үр дүнд хүрэхгүй. Давшилтанд орох нь зөв. Үүний тулд эхлээд “өвчний түүх”-ийг гарга. Хэн хэн чиний гол дайсан болчихоод байгаа, яагаад чамд дайсагнах болсон, тэд хамт олны дунд хэр нөлөөтэйг үнэлж, цэгнэ. Үүний дүнд чи “дайсан” хаанаас гараад ирснийг ойлгох болно. -Хямралын гол шалтгааныг ил болгохыг оролд. Хэрэгтэй гэж үзсэн хүмүүстэй илэн далангүй ярилц. -Тэд чамайг хувь хүний чинь хувьд дайран доромжилж байна уу. Ингэхэд тэд тэнгэрээс буучихсан бурхад биш шүү дээ. Яаж ч доромжилж байсан болно гэсэн бодлыг чи өөрөө төрүүлсэн юм биш биз. Хүн дайснаа өөрөө л бэлтгэдэг гэж сэтгэл зүйчид үздэг. Тиймээс юуны түрүүнд өөрийгөө хүндэтгэж, халдашгүй бай. -“Бүх цохыг нэг шилэнд цуглуул.” Даргатайгаа нүүр тулан ярилц. Та нар өчүүхэн зүйлээс үл ойлголчсон байж болно шүү дээ. Хамт олны уур амьсгал ямар болчихоод байгааг тэр мэдэхгүй байгаа ч юм билүү. Шударга бус байдлын золиос болж байгаагаа шууд хэлэхээс нэрэлхэх хэрэггүй. “Дайснууд”-ын дунд чамайг ойлгож дэмждэг ч түүнийгээ ил гаргаагүй хүмүүс байж л байгаа. Өмнө нь чам шиг байдалд орж байсан хүн байвал тэр ч чамайг дэмжиж тус болно. -Ажлаа сайн хий Чиний мэргэжлийн ур чадварт хэн ч эргэлзэх ёсгүй. Ажлаа л сайн хийгээд байвал тэд аяндаа бууж өгнө. Хэнээр ч орлуулшгүй ажилтан бай. -Эцэст нь хэлэхэд хүн доромжлоход хуультай байдаг шүү дээ. Чи үйлдвэрчний эвлэл юм уу шүүхэд хандах эрхтэй гэдгээ битгий мартаарай.

profile

Биe биeнээ хvсэн мөрөөдөж санан дурласан хайр, хэзээ ч хувирдаггvй...