Сургуульд байхдаа би сурлага
муутай Сул дүнтэй муу хүүхэд байлаа Төгсөлтийн хурлаас ээж минь урамгүй ирээд Түгшүүртэй нүдээр намайг зэмлэн харахад нь Эрдэм сурч чадаагүй тэнэг хүүгээ уучилаарай Ээжийгээ би заавал жаргаанаа Сайхан ажил хийж хүү нь танийгаа тэжээнэ Сар болгон цалингаасаа цэцэг авч бэлэглэнэ Ээждээ би ингэж амласан юм Итгэж байна гэж ээж минь хэлсэн юм Хатуу хөтүү гэж шантарч ухралгүй Хар бор гэж голж
шилэлгүй Цаг наргүй хичнээн зүтгэсэн ч Цалин мөнгө маань даанч бага Тийм ийм татвар хураамж Тэрнээс энэнээс зээлсэн өр Автобус унаа хувцас хунар Ангийн хүүхдийн төрсөн өдөр Ингэж явсаар хоёр жил өнгөрч Ээждээ цэцэг бэлэглэж чадсангүй ээ Өрөлхөж ээж минь хэзээч дурсаагүй ч Өөрөө би мартаж чадсангүй ээ Хайртай ээждээ амласан аа биелүүлэхээр Харийн орныг зорин
нислээ
Миний хийдэг ажил хаа ч адилхан хүнд ч Миний авдаг цалин даанч дэндүү өөр Цамцаа нэвтэртэл хөлөрч Хүчээ шавхан ажилдагч Цалингаа аваад би ээждээ явуулах сайхаан Сайхан ээж минь хүссэнээ аваарай Сарнай цэцэг сүү аваарай Ээдээ хүү нь юугаар ч дутаахгүй гэж Эр хүн шиг хэлэх сайхаан
Цэцэг тэвэрсэн ээжий минь зураг инээмсгэлэсэн дүртэй ч Цээжин цаанаа бэтгэрсэн гунигтайхан
нүдтэй Цэл залуухан миний зураг омог бардам ч Цэнгэл баяр дутсан уйтайхан харцтай Өнгөрч байгаа өдөр хоногуудийн Өнгө нь нэг л саарал дүртэй Санаагаа нуусан ХАН үндэстэн бөхөлзөх дуртай Сараа нуусан ХАНГҮГийн тэнгэр саарал үүлтэй Сайханаа нуусан ХАН мөрөн саарал устай Санасанаа нуусан миний яриа саарал үгтэй Ингэж амьдарсаар харийн нутагт Идэр насаа илээж явнаа Буцлах халуун цустай
мянга мянган залуус Бусдийн нутагт ингэж яг л над шиг байдаг Буцааад харих хүсэл өдөр бүхэн төрөв ч Бууралхан ээждээ бэлэглэх цэцэгний мөнгөтэй л амьдармаар.....
|
|
|
|
|
|
Өөдгүй зантай хүний өөлсөн үгэнд гомдовч
Өнгө мөнгө дутаж өөрчилж солимоор санагдавч
Өөдрөг эхэлсэн ажлаа үргэлжилүүлж заавал дуусга
Өөрөө өөрийхөө мөрөөдөлөөс урваж битгий амьдар