Бичлэгийн тоо 5,522
Архинд амь байдаг
Ад чөтгөрийн сүнс оршдог
Авхаалжтай төрсөн хүний үрийг
Адлагдахийг харах гэж бүтээсэн байдаг
Архинд бие байдаг
Ангуучилж зогсох газар байдаг
Жаргал хийгээд зовлонгийн хаалган дээр
Жагсаалийн цэрэг шиг эгнэж байдаг
Архинд ааш байдаг
Аргадаж хуурах заль байдаг
Сод ухаантай хүний үрийг
Солиорохийг харах гэж нөхөрлөсөн байдаг
Архинд хүсэл байдаг
Амтандаа дасгах шид байдаг
Гайхуулж амьдрах хүний үрийг
Ганцаардуулж үхүүлэх зорилго байдаг
Архинд гар байдаг
Агсам тавь гэж ятгаж байдаг
Алиахан төрсөн хүний үрийг
Адгууслаг болоход туслаж байдаг
Сархадийн энэ чөтгөрлөг биеийг
Сармагчин хүртэл танидаг байхад
Саваагүй зантай хүний үр л
Сайрхаж уугаад хорлогдож байдаг аа
