Үлгэрийн зоригт хан хүү минь ээжийгээ битгий санаарай
Үзэсгэлэнт гүнж харж байгаа шүү ичээрэй
Үейин хүүхдүүд шоолж байсан ч битгий тоогоорой
Үүл ирээд шивнэчихвэл эжий нь  уйлна

Бамбай хуягтай баатар эр минь ээжийгээ битгий санаарай
Барс шиг хүчтэй эр хүн болж өсөөрэй
Цамц нимгэн даарч байсан ч битгий тоогоорой
Цас ирээд шивнэчихвэл эжий нь уйлна

Эр хонгор үрс минь ээжийгээ битгий санаарай
Эвшээсэн нумийн татлага шиг хат сууж өсөөрөи
Сар өдрүүдийг тоолон битгий хүлээгээрэй
Салхи ирээд шивнэчихвэл эжий нь уйлна

profile
Өөдгүй зантай хүний өөлсөн үгэнд  гомдовч
Өнгө мөнгө дутаж өөрчилж солимоор санагдавч
Өөдрөг эхэлсэн ажлаа үргэлжилүүлж заавал дуусга
Өөрөө өөрийхөө мөрөөдөлөөс урваж битгий амьдар