British Medical Journal" сэтгүүл саяхан нэгэн нийтлэл гаргасан нь олныг багагүй цочирдуулжээ. Уг нийтлэлд тогтмол халуун цай уух нь улаан хоолойны хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг талаар мэдээлсэн байна. Английн судлаачид Ираны Голестан муж хүртэл явсан бөгөөд халуун цай ихээр хэрэглэдэг ард түмний дунд улаан хоолойн хорт хавдраар өвдөх нь элбэг байсан аж.

"Бид Иранчууд яагаад улаан хоолойн хорт хавдраар өвчлөх нь элбэг байдгийг судлахаар зорьж энэхүү өвчин чухам юунаас үүдэлтэй болохыг мэдэхийг хүссэн" хэмээн хүмүүс хамгийн ихээр өвчилдөг түгээмэл өвчин судлалын үндэсний төвийн профессор Реза Мэлекзадех тайлбарласан байна. 65 градусаас их халуун цай уудаг хүмүүс хоолойн хорт хавдраар өвчлөх нь хоёр дахин байсан аж. Ингээд мэргэжилтнүүд цайгаа аль болох хөргөж уухыг зөвлөсөн байна.