
МАХН-аас
Ерөнхийлөгчид дахин нэр дэвших эрхээ авангуут, 2009 оны 04 дүгээр сарын
4-ний үүрээр, тодруулбал 6 цаг 25 минутад Бээжингийн нислэгээр
Ерөнхийлөгч Н.Энхбаяр гэнэт урьд хөршийг чиглэн нисчээ. Харанхуй шөнөөр
хавь ойрынхноо манай Ерөнхийлөгч юуны учир ингэж сандаргав. Төрийн
тэргүүн гадаад улсыг зорьж хилийн дээс алхахыг байтугай аймаг сум,
байгууллагаар явахад хүртэл албан шийдвэр гардаг. Гадаад улс руу явах
бол Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл шийдвэр гаргаж зохих газрууд
бэлтгэлийг нь хангадаг хууль журам бас л байдгийг албаны хүмүүс нотолж
байна.
4 сарын 4-ний өдөр СЕХороонд 11.30 минутад очиж бүртгүүлэхээр цаг авсан Ерөнхийлөгч маань тэр чухал ажлаа ч өөрийн биеэр гүйцэтгээгүйг гайхсан хүн олон. Эрүүл мэндийн гэнэтийн шалтгаан гарсан гэж уг хууль бус үйдлээ халхавчлахыг PR-ынхандаа Энхбаяр сануулсан аж. Монгол улс чинь Ерөнхийлөгчдөө яаралтай тусламж үзүүлэх эмчтэй, эмнэлэгтэй орон биз дээ.
“Нэгдэх өдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ авч олонд өөрийгөө харуулж” оргосон үйлдлээ Ерөнхийлөгч маань цайруулахаар хилийн чанадаас утас цохисон л гэнэ.
Ерөнхийлөгчийн урьд хөрш рүү хууль журам, төрийн ёслол протокол бүгдийг зөрчин явсны учрыг албаны болон ойрынх нь хүмүүс ч олохгүй байгаа гэнэ. Мөн айлын авгай, харцуул хүртэл “Энэ Энхбаяр чинь Ерөнхийлөгч үү, оргодол уу? хэмээн гайхширцгаах болжээ. Тэр лав л сайн юм хийхээр яваагүй нь тодорхой гэх хүмүүс ч байна. Монголын Ерөнхийлөгч эх орноосоо оргоод 1 цаг, 2 цаг, … 20 цаг … 30 цаг, 35 цаг … гэж ард түмэн нь тоолсоор сууна. Түүхэнд ийм үйлдэл гарсан эсэхийг бас гайхсаар байна.