
Бичсэн: Амартүвшин С | 611 үзсэн
April 3, 2009. 7:02 pm
Нэг үеэ бодвол хөлбөмбөг сонирхогчдын тоо эх оронд минь харьцангуй нэмэгджээ. 5 сарын сүүлээр хаашаа л харна аль клубын өмсгөл өмссөн хүүхэд залуус инээд хөөртэй алхлах… Кабелийн ТВ, интернэт нэвтэрснээр хаан спорт хүчээ авсан нь гарцаагүй нөлөөлж байгаа биз…
Дурын хүнээс очоод асуухад МанЮ, Челси, Арсенал, Ливерпуль, Бавари, Милан, Интер, Рома, Юве, Реал, …. багуудын ядаж нэгийг нь сонссон байгаа байх. Ажиглаад байхад дундаж түвшний багууд хүртэл Монголд фэнтэй болчиж. Гайхалтай хэрэг шүү. хэхэ.
Астон Вилла, Эвертон гээд л хөвөрнө шүү дээ цаашаа…
Хөлбөмбөг сонирхогч бидний ихэнх нь Английн Премьер лигийг үзэж, тэндээс тодрон гарах багуудыг хөгжөөн дэмждэг.Арга ч үгүй биз. Өнөөдөр Английн клубууд дэлхийд ноёрхож байгаа, ПЛ-ийн хуваарийн онцлогоос хамаарч, ажил, хичээлээ тараад оройн хоолоо амтархан идэж байх үед тоглолтууд явагдаж таараад байгаа юм чинь илүү мэдэлгүй ч яахав дээ.
Английн лигээс гадна Сери А, Бундес лигийн тоглолтууд үзэхэд тохиромжтой цагаар гардаг.
Харин Ла лиг маш орой, үнэндээ өглөө шахуу гардаг тул үзэхэд маш хүндрэлтэй байдаг. Гэхдээ л бид яаж ийгээд үзээд байдаг. Ядаргаанд орон байж шүү. (Ла лигийн фэнүүдээ магтахаас аргагүй)
Ингэж бодохлээр хөлбөмбөг бол салахын аргагүй амтат зүйл, дон гэмээр ч юм шиг.
Ла лигээс ямар багуудыг бид мэдэх вэ? Аугаа Реал Мадрид, Барселон, Валенси, Атлетико Мадрид, Вийяреал… за ингээд л дуусах шив.
Монголд хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид ямар үйл ажиллагаа явуулдаг вэ? Гэртээ ТВ, нэтээр тоглолт үзнэ. өдөр нь цайны цагаараа хуучилна. Интернэтийн вэбүүдээр хэснэ. Форумуудаар санал бодлоо солилцоно, хэрэлдэнэ, уралцана. Хааяа нэг голцуу Английн Премьер лигийн тоглолтуудыг цугтаа үзэж, пиво шимэн сууна. Ингээд л болох шив дээ.
Харин энэ байдал өнөөдөр бага ч атугай өөрчлөгдөж байна. Монгол дахь Барсагийн үнэнч күлэ, зүсээ ч хараагүй, эчнээ танил хэсэг нөхөд нэгдэн өөрсдийн хамгийн хайртай багийнхаа талаарх бүхий л мэдээ, мэдээллийг агуулсан, зөвхөн БАРСА-д зориулсан вэб сайт хийлээ.
Бид бүгдээрээ Спортньюсын хэлэлцүүлэг болох Спортын цонхын гишүүд. Барсагийн топикийн байнгын манаач нар. БАРСА-ын талаар ямар мэдээлэл хэрэгтэй байна түүнийгээ Спорт цонх форумд Барсагийн топикт бичиж болно. Хэрэв та бидэнтэй нэгдэхийг хүсвэл форумын гишүүн болоорой.
1899 оны 10 сарын 22. Магадгүй Монгол гэгч үндэстэн хаана байдгийг үл мэдэх нэгэн эрхэм өөрийн тоглох дуртай хөлмбөгийн клубыг нарлаг Пиренейн умард үзүүрт орших урлаг, соёлын томоохон төв Барселон хотноо нээжээ.
Энэ клубыг анх жижигхэн дунд сургууль ивээн тэтгэдэг байсан бол нэг л мэдэхнээ Каталан хэмээх үндэстний амин хайртай шүтээн нь болсон юм.Гал усны гашуун зовлон, тусгаар улс болохсон хэмээн цээжээ дэлдэх омгорхолын илэрхийлэл, Дэлхий дахинаа Каталан хэмээх үндэстэн байдаг юм шүү хэмээн зарлан тунхаглах нэгэн зүйл нь БАРСА. Энэ бол алтан амь, халуун цус, гашуун нулимс, жаргалтай инээд бүхнийг агуулах өнгөрсөн түүхийн мөхөшгүй илэрхийлэл.
“Клубээс ч эрхэм зүйл” ! Тиймээ энэ бол БАРСА ямар их хайр хүндэтгэл, үзэл санааны бэлэгдэл болохын тод жишээ. Өнөөдөр ч үнэ цэнээ алдаагүй ухагдахуун.
2008 оны 4 сарын 3. Барсад хайртай хэсэг залуусын хийсэн http: //www.barca.mn вэб сайт мэндэллээ. Зарим нэг алдаа байгаа ч түүнийг засварлаж байна. Та бүхэн тавтай морил.
Цаашид бидэнд олон төлөвлөгөө байна. Таны мэргэн санаа, ончтой шүүмж тань бидэнд алтнаас үнэтэй байх болно. /info@barca.mn/
Хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхийн төлөө хамтдаа зүтгэе.
WWW.BARCA.MN