배너신청
배너신청
  • 🙂 Comm
    • SNS
    • Chat
    • ▲
  • Мэдээ
    • Манай зарлал
    • Элчингийн мэдээ
    • Mongolnews.mn
    • Монгол мэдээ
    • Гадаад мэдээ
    • Спортын мэдээ
    • Соёл, урлагийн мэдээ
    • ▲
  • Нээлттэй дэлгүүр
    • Нээлттэй дэлгүүр
    • MGL- ЛАВЛАХ
    • ▲
  • Дуу хөгжим
    • Монгол дуу
    • Интернэт радио
    • Гадаад видео
    • Монгол видео
    • ▲
  • Форум
    • Хайрын гал
    • Спорт, Соёл урлаг
    • Ажлын зар
    • Яруу найраг
    • Эрүүл мэнд
    • Аялал жуулчлал
    • Оюутан
    • Эрэл сурал
    • Санаа оноо
    • Танилцъя
    • Бүсгүйчүүд
    • Галлерей
    • Program
    • Computer
    • ▲
  • Чөлөөт цаг
    • Уран Зураг
    • Уран Зохиол
    • Дүрст Мэндчилгээ
    • Зурхай
    • ▲
  • Үйлчилгээ
    • Help
    • Sitemap
    • Зар Сурталчилгаа
    • Онгоцны билет
    • Утасны Карт
    • SMS
    • ▲
  • Сургалт
    • Solongos
    • UCC
    • ▲
  • Солонгос
    • Байршил
    • Соёл
    • Нийгэм
    • Боловсрол
    • ▲

Sign In

  • Sign Up
  • Find Account Info

MENU

  • Уран Зураг
  • Уран Зохиол
  • Дүрст Мэндчилгээ
  • Зурхай

Бичлэгийн тоо 497
  • Classic Style
  • Zine Style
  • Gallery Style

5-р бүлэг.

Уншсан 9088 vote 0 2009.04.02 00:26:05
Маралгоо *.254.49.142 http://www.mglclub.com/freetime3/1516322
.

Маргаан дэгдсэн тэр нэгэн өдрөөс хойш Ханболд Соёлоо хоёр бараг бүтэн долоо хоногийн турш бараг л хоорондоо үг солилцсонгүй. Ханболд ихэвчлэн уур уцаартай царайлсаар оройтон ирж, Соёлоогийн хийсэн хоолыг үг дуугүй идэж аваад зурагтын өмнө суваг солин суудаг болжээ. Заримдаа хоол ч идэхгүй бөгөөд Соёлоогийн дорой дуугаар хулчгардуухан асуусан хэдэн зүйлд нэг ч хариу өгөхгүй чихгүй толгой гарган суусаар буруу харан унтдаг заншил гэрт тогтов.

Харин Соёлоо гэмт хүн гилбэлзэнэ гэгчээр ажлаа таран эртлэн ирж гэрээ цэвэрлэн, Ханболдын идэх дуртай хэдэн хоолыг ээлжлэн хийгээд хаалга чагнан Ханболдыг хэзээ ирэхийг хүлээсээр сүүл сүүлдээ дургүй нь хүрч юу хийсэн гэж ингэж ааш гаргана вэ хэмээн гэмшил нь уцаараар солигдон дургүйцэж эхэллээ. Ханболдыг орж ирэхэд нь би ямар чамайг хуурч, бусдын адил араар чинь тавьсан биш хэмээн зад хэрэлдэхийг хүсэвч нөхрийн эзгүйд урдны дурлалт залуутай уулзан бааранд сууж, хүргүүлэн ирсэн буруугаа эрхгүй ухамсарлан хэлэх үгээ цааш залгин цонх харуулдан суусаар ажээ.

Ханболд оройхон үл ялиг халамцуу гэртээ харьж явлаа, сүүлийн хэдэн жилд анх удаагаа анд явахаас татгалзаад харьж яваа нь энэ юм. Анд явахаас татгалзах шалтгаан нь ойлгомжтой, Соёлоог дахин өнөөх залуутайгаа уулзчихвий хэмээсэн далд санаа зовсоор хамгийн дуртай цэнгэлээсээ сайн дураар татгалзан харьж яваа нь энэ. Тэрээр бас л Соёлоотой таг дуугүй хөндий хүйтэн харьцахаа больж хатуурхалгүй хуучин ая зандаа эргэн орохыг хүсэвч яг гэрийн хаалганд түлхүүр эргүүлэн орох мөчид өөрийн эрхгүй гэдэн нь хөдлөх гэгч болж, Соёлоог дорой дуугарч доошоо харахаар улам ч цухал нь хөдөлсөөр байгаа билээ. Өнөөдөр ан гөрөөндөө яваагүй болохоор бүүр ч муухай царайлсан нөхөр хаалгаа онгойлгон Соёлоогийн хийсэн хоолыг голж хэрүүл өдөж зовоох санаа өвөртлөн ирлээ. Энэ хэдэн хоногт би тэр өдрийн анд явалгүй үлдээгүй бол тэр 2 яах байсан бол хэмээх адын бодол тархинаас нь гаралгүй өөрийг зовоосоор тэр уураа Соёлоод элдвээр нялзаан гаргасаар байгааг Соёлоо дотроо гадарлавч гаднаа ноомой байсаар, цаг хугацаа өнгөрсөөр байгаа ажээ. . .

Баярлаж хөөрсөн Уянгаа охиноо хөтлөсөөр Төгөлдөрийн ажил тарахаас арай эртлэн хүрч ирэв. Уянга ажил дээр нь ирэх нь туйлын ховор үзэгдэл учраас Төгөлдөр гайхан яав ийв хэмээсээр угтахад гэртээ очиж байж хэлнэ гээд Уянга түүнийг чирэх шахам ажлаас нь авч гарлаа. Бүгдээрээ гэртээ сайхан хоол хийж идье, би чамд ёстой гоё мэдээ дуулганаа гэж Уянга хэлээд гэртээ орсон даруйдаа хоол хийхээр шамдаж гарав. Тэрхүү таатай мэдээг олоод сонсчих санаатай Төгөлдөр хэд хэд асуусан боловч хоол идэж байхдаа хэлнэ гээд зүтгээд байх тул нэгэнт Уянгын занг мэдэх тул хоол хийлцэхэд нь яаравчлан тусаллаа. Гэр бүлээрээ чи энд би энд сууна гэж жаал сахилгагүйтэж байгаад арайхийн Уянга баярт мэдээгээ дэлгэв. Би 7 хоног гадаадад сургалтанд явахаар болсон гэж нүдээ гялалзуулан баярлан өгүүлэх Уянгыг хараад Төгөлдөр өөрийн эрхгүй өөрөө явах гэж байгаа мэт баярлаж орхилоо. Хэзээ хаашаа явах, хэнтэй явах ямар сургалтанд суух гээд л баясал дүүрэн ар араас нь залган өгүүлэх түүнийг миний эхнэр, миний хань гэх дотнохон ч гэх үү дулаахан ч гэхүү тийм л мэдрэмж Төгөлдөрийг өөрийн эрхгүй бүрхэн авч охиноо тэврээд одоо хоёулаа 7 хоног ээжгүй яанаа хэмээн уруулаа цорвойн өгүүлэхэд Уянга өөрийн эрхгүй тэсгэл алдан тас тас инээлээ. . . Хэзээ нэгэн цагт бие биенээ хайрлаж явсан залуусын гэр бүлийн амьдрал тус тусдаа өөр өөрөөр 5 жилийн дараа ийнхүү өрнөж эхэллээ. . .
I want to
profile
 Image

 

 

Эх орон гэдэг төрж өссөн нутаг ус
Эх орон гэдэг төрүүлж өсгөсөн эцэг эх
Эх орон гэдэг мөр зэрэгцсэн анд нөхөд
Эх орон гэдэг мөнгөөр үнэлшгүй хувь заяа

 
 
 

        


    

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1516322/463/trackback
Жагсаалт
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107666
217 Таван жилийн дараа-8 Маралгоо 2009-04-03 9940
216 ЖАМУХЫН ӨЧИЛ [3] chups 2009-04-02 9945
215 Зүүдний бичээс (unshval ih heregtei l yum bnlee) [1] chups 2009-04-02 9469
214 7-р бүлэг. Маралгоо 2009-04-02 9391
213 6 р бүлэг Маралгоо 2009-04-02 8619
» 5-р бүлэг. Маралгоо 2009-04-02 9088
211 4-р бүлэг. Маралгоо 2009-04-02 8748
210 Таван жилийн дараа. 3 [1] Маралгоо 2009-04-02 7452
209 Таван жилийн дараа-2 [1] Маралгоо 2009-04-02 8964
208 Таван жилийн дараа-1 [1] Маралгоо 2009-04-02 10180
207 "Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл" 5-н жилийн дараа үргэлжилжээ [2] Маралгоо 2009-04-02 9719
206 Anhnii hair file [3] Jaly 2009-03-30 10348
205 Нүдийг минь нээмүй [3] chups 2009-03-25 10544
204 Эгшиглэнт хэмнэл нэгэнтээ ирвэл [1] chups 2009-03-25 9353
203 Дондог, Янжмаа хоёр [3] chups 2009-03-25 8324
202 Хүүхэд засварын газар [1] chups 2009-03-25 8691
201 Хоол идэж суухад өлссөн хүн харах шиг [2] chups 2009-03-25 9213
200 Ганцаараа амьдрахад [2] chups 2009-03-25 8260
199 Ээждээ зориулсан шүлэг chups 2009-03-25 9878
198 Б.Галсансүх : Хулгайчидтай нийлсэн ч [1] chups 2009-03-25 10446
Жагсаалт
Бичих
Эхний хуудас 10 11 12 13 14 15 16 17 18 19 Сүүлчийн хуудас
Board Search
  • Contributors
  • Tag List
배너신청
자생병원

배너신청