배너신청
배너신청
  • 🙂 Comm
    • SNS
    • Chat
    • ▲
  • Мэдээ
    • Манай зарлал
    • Элчингийн мэдээ
    • Mongolnews.mn
    • Монгол мэдээ
    • Гадаад мэдээ
    • Спортын мэдээ
    • Соёл, урлагийн мэдээ
    • ▲
  • Нээлттэй дэлгүүр
    • Нээлттэй дэлгүүр
    • MGL- ЛАВЛАХ
    • ▲
  • Дуу хөгжим
    • Монгол дуу
    • Интернэт радио
    • Гадаад видео
    • Монгол видео
    • ▲
  • Форум
    • Хайрын гал
    • Спорт, Соёл урлаг
    • Ажлын зар
    • Яруу найраг
    • Эрүүл мэнд
    • Аялал жуулчлал
    • Оюутан
    • Эрэл сурал
    • Санаа оноо
    • Танилцъя
    • Бүсгүйчүүд
    • Галлерей
    • Program
    • Computer
    • ▲
  • Чөлөөт цаг
    • Уран Зураг
    • Уран Зохиол
    • Дүрст Мэндчилгээ
    • Зурхай
    • ▲
  • Үйлчилгээ
    • Help
    • Sitemap
    • Зар Сурталчилгаа
    • Онгоцны билет
    • Утасны Карт
    • SMS
    • ▲
  • Сургалт
    • Solongos
    • UCC
    • ▲
  • Солонгос
    • Байршил
    • Соёл
    • Нийгэм
    • Боловсрол
    • ▲

Sign In

  • Sign Up
  • Find Account Info

MENU

  • Уран Зураг
  • Уран Зохиол
  • Дүрст Мэндчилгээ
  • Зурхай

Бичлэгийн тоо 497
  • Classic Style
  • Zine Style
  • Gallery Style

Таван жилийн дараа. 3

Уншсан 7452 vote 0 2009.04.02 00:24:05
Маралгоо *.254.49.142 http://www.mglclub.com/freetime3/1516309
Hits smaller text tool icon medium text tool icon larger text tool icon
5-n jilТөгөлдөрийн мансуурсан царай тэр дороо хувхай цайн, духаар нь хүйтэн хөлс бурзайн гараад ирлээ. Саяхан л толгой нь даагдахаа болж байх шиг санагдаад мансуурлын цэнгэлд живэн одож байсан түүний тархи толгой, мөстэй хүйтэн усанд булхаад авсан мэт
бараг тэр дороо цоо эрүүл болж орхилоо. Соёлоо сайн уу хэмээн утгагүй зүйл өөрийн эрхгүй амандаа бувтнан Соёлоог нүд салгалгүй мэлрэнэ. Соёлоо ... Соёлоо энэ олон жил нэг хотод амьдрахдаа таараагүй байж, нэг баарны буланд согтуу архидаж байхдаа ингээд таарах ч гэж хэмээн Төгөлдөр бас бодож амжлаа. Сайн сайн 2лаа эндээс одоо гарья даа Төгөлдөрөө.

За гээд Төгөлдөр тэр дороо салгалан байж ханцуйгаа олоод гадуур хувцасаа өмсөөд ширээн дээрээс сугараад гараад ирэх нь тэр. Яг л 1-р ангийн хүүхэд байгшийнхаа үгэндл орж буй мэт байсанд Соёлоо өөрийн эрхгүй дотроо жуумалзаад түрүүнд нь орон хаалга зүглэлээ. Ширээнд байсан залуус гайхширсан зүйл болох нь тэр. Төгөлдөр түрүүний найз бүсгүйн хэлдэгээр төлбөр мөнгөө ч хийсэнгүй, нөгөө хэдийгээ баяртай ч гэсэнгүй ганц үг дуугараад л ум хумгүй хувцаслан Соёлоог дагаад гарч явлаа. Нилээн халамцуу нэг нөхөр нь хойноос нь алга ташиж харагдсанд Соёлоогийн инээд улам ч их хүрлээ. Зайлуул юу ойлгож дотроо юу бодсондоо алга ташиж байгаа юм бол доо хөөрхий. . .
Намрын сэрүүн үдшийн хүйтэн боловч цэнгэг агаараар тэр 2 цээж дүүрэн амьсгалаад гудамжаар зэрэгцэн алхлаа. Соёлоо уучлаарай жаахан эвгүй дайралдлаа, уул нь би чамтай энд тэнд ингэж тэгж дайралдаж байна гэж сэтгэлдээ нилээдгүй удаа бодсон юм, даанч санаснаар болохгүй юм даа гээд Төгөлдөр санаа алдаад Соёлоог ширтлээ. Үдшийн жиндүү салхи түүнийг бараг л цоо эрүүл болгожээ. Чи улам ч хөөрхөн болчихсон юм уу даа, би харин барзайгаад харлачихсан байна уу гээд Төгөлдөр муухан мушийн инээмсэглэлээ. Яалаа гэж дээ хэвээрээ байна, 2лаа тэнд жаахан сууж халуун кофе ууцгаах уу гээд гудамжны өнцөг дэх кафег заан Соёлоог өгүүлэхэд Төөгөө дуртай нь аргагүй толгой дохин Соёлоогийн гараас түшин зам гарцгаалаа.

Халуун кофе уунгаа тэр 2 элдэвийг хөөрөлдлөө, яагаад ч юм саяхан л уулзаж байсан мэт хэн хэнд нь дотно санагдсанаас ч тэр үү хэн хэн нь бишүүрхэлгүй ярилцлаа. Төгөлдөр охиныхоо тухай ярихдаа өөрийн мэдэлгүй бугуйн цагаа харсаныг нь Соёлоо чимээгүй ажиглан харсан ч анзаараагүй дүр эсгэв.. Ханболдыг хараад сандарсандаа хундагаа хагалсаныг нь Төөгөө ярихад яагаад ч юм одоо маш их инээдтэй санагдаж тэр 2 элгээ хөштөл инээв, ойрд ингэж инээгээгүй юм байна.. Соёлоо тэнд удалгүй гарахаар шийдлээ, Төөгөөг гэрт нь Уянгаа бас балчир охин нь хүлээж байгааг мэдсэнээс хойш хичнээн ч хөгжилтэй байлаа гээд түүнийг байлгаад байх зүрх хүрсэнгүй ээ. Төөгөө одоо 2лаа харья даа хэмээсэн ч бага зэрэг халамцуу Төөгөө дахиад 10хан минут хэмээн инээд алдан гуйв. Гэрэл гэгээтэй орчинд сайтар харахад Төөгөө хуучнаараа боловч нүүрний өнгө нь жаахан баргардуу харагдахад Соёлоогийн сэтгэл жаахан зовнилоо, түрүүний тамхи шингэсэн баарны байнгын үйлчлүүлэгч гэсэн нь санаанд нь орсоор л. . . Төөгөө түүнд түрүүний ууж сууснаа эвтэйхэн тайлбарлахыг оролдлоо. Найз нь дэвшиж хэлтсээ удирддаг болсон, тэгээд л найзуудтайгаа жаахан наргиж суусан нь тэр хэмээн Соёлоог итгүүлэхийг оролдлоо. Өө ямар сайхан юм бэ баяр хүргэе гээд гээд Соёлоо түүний гарыг бариад 2лаа одоо явья даа хэмээн хувцсаа өмслөө. Соёлоо такси бариад харья гэсэн боловч Төгөлдөр орой үдэш эмэгтэй хүн явах аюултай хэмээн ятгасаар байгаад хүргэж өгөхөөр тохиролцоод замын унаанд суусаар Соёлоогийн гэрийн гадаа ирчих нь тэр. . .

Соёлоогийн нөхөр байхгүй байгааг мэдсэн Төөгөө зөрсөөр байгаад орцонд нь орж Соёлоог үүдэнд нь хүргэж өгөөд гялс хийн Соёлоогийн хацар дээр зөөлөн үнсээд орхив. Соёлоогийн 2 хацар халуу шатан оргиж дуу ч гарахаа больсон боловч Төөгөө зальтай нь аргагүй сайн найзын ёсоор нэг үнсчихлээ хэмээгээд онгойлгосон хаалгыг нь дэлгэн Соёлоог оруулаад өөрөө босгоны цаана үлдсэн боловч толгойгоо хаалгаар нь аль хэдийн оруулж амьжсан байлаа. Соёлоо гар утсаа өгчих л дөө, найз нь хааяа хааяа ярьж мэнд мэдэж байя. . .

Хэрэггүй дээ, харин чи өгчих би хааяа ярьж мэнд мэдэж байя гээд Соёлоо гар утсаа гарган дугаарыг нь тэмдэглэв. Төөгөө саяхан дэвшсэн хүн итгэл дааж ажиллах хэрэгтэй шүү, урд чинь зөндөө ажил байхад ахин дахин найзуудтайгаа тэмдэглэхгүй биз дээ, үнэндээ чамайг ууж суухыг харах надад эвгүй байлаа шүү за баяртай гээд Соёлоо түүнийг зөөлөн нүдээр эгцлэн харлаа. Төөгөө балмагдаад яалаа гэж дээ, би тийм ч их уудаггүй хааяа л нэг найз нөхөдтэйгээ гэж хэлэхдээ өөрийнх нь дух чийхарч байгааг мэдэрлээ. За одоо болгоомжтой харьдаа гээд Соёлоо хаалгаа зөөлөн хаахад Төөгөө шатны уруу аяархан гэгч нь бууж эхлэв. Энэ чинь зүүд үү юу вэ. Яагаад ч юм түүний гарч явааг Соёлоо цонхоороо хараасай гэсэн тэнэг ч гэмээр гэнэн ч гэмээр бодол толгойноос нь огт салахгүй эргэлдсээр байлаа. . .

I want to
profile
 Image

 

 

Эх орон гэдэг төрж өссөн нутаг ус
Эх орон гэдэг төрүүлж өсгөсөн эцэг эх
Эх орон гэдэг мөр зэрэгцсэн анд нөхөд
Эх орон гэдэг мөнгөөр үнэлшгүй хувь заяа

 
 
 

        


    

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1516309/407/trackback
Жагсаалт

알타이무역

2010.10.22 23:22:15
*.99.138.216

good

  • Хариу
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107664
217 Таван жилийн дараа-8 Маралгоо 2009-04-03 9940
216 ЖАМУХЫН ӨЧИЛ [3] chups 2009-04-02 9945
215 Зүүдний бичээс (unshval ih heregtei l yum bnlee) [1] chups 2009-04-02 9469
214 7-р бүлэг. Маралгоо 2009-04-02 9391
213 6 р бүлэг Маралгоо 2009-04-02 8619
212 5-р бүлэг. Маралгоо 2009-04-02 9088
211 4-р бүлэг. Маралгоо 2009-04-02 8748
» Таван жилийн дараа. 3 [1] Маралгоо 2009-04-02 7452
209 Таван жилийн дараа-2 [1] Маралгоо 2009-04-02 8964
208 Таван жилийн дараа-1 [1] Маралгоо 2009-04-02 10180
207 "Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл" 5-н жилийн дараа үргэлжилжээ [2] Маралгоо 2009-04-02 9719
206 Anhnii hair file [3] Jaly 2009-03-30 10348
205 Нүдийг минь нээмүй [3] chups 2009-03-25 10544
204 Эгшиглэнт хэмнэл нэгэнтээ ирвэл [1] chups 2009-03-25 9353
203 Дондог, Янжмаа хоёр [3] chups 2009-03-25 8324
202 Хүүхэд засварын газар [1] chups 2009-03-25 8691
201 Хоол идэж суухад өлссөн хүн харах шиг [2] chups 2009-03-25 9213
200 Ганцаараа амьдрахад [2] chups 2009-03-25 8260
199 Ээждээ зориулсан шүлэг chups 2009-03-25 9878
198 Б.Галсансүх : Хулгайчидтай нийлсэн ч [1] chups 2009-03-25 10446
Жагсаалт
Бичих
Эхний хуудас 10 11 12 13 14 15 16 17 18 19 Сүүлчийн хуудас
Board Search
  • Contributors
  • Tag List
배너신청
자생병원

배너신청