배너신청
배너신청
  • 🙂 Comm
    • SNS
    • Chat
    • ▲
  • Мэдээ
    • Манай зарлал
    • Элчингийн мэдээ
    • Mongolnews.mn
    • Монгол мэдээ
    • Гадаад мэдээ
    • Спортын мэдээ
    • Соёл, урлагийн мэдээ
    • ▲
  • Нээлттэй дэлгүүр
    • Нээлттэй дэлгүүр
    • MGL- ЛАВЛАХ
    • ▲
  • Дуу хөгжим
    • Монгол дуу
    • Интернэт радио
    • Гадаад видео
    • Монгол видео
    • ▲
  • Форум
    • Хайрын гал
    • Спорт, Соёл урлаг
    • Ажлын зар
    • Яруу найраг
    • Эрүүл мэнд
    • Аялал жуулчлал
    • Оюутан
    • Эрэл сурал
    • Санаа оноо
    • Танилцъя
    • Бүсгүйчүүд
    • Галлерей
    • Program
    • Computer
    • ▲
  • Чөлөөт цаг
    • Уран Зураг
    • Уран Зохиол
    • Дүрст Мэндчилгээ
    • Зурхай
    • ▲
  • Үйлчилгээ
    • Help
    • Sitemap
    • Зар Сурталчилгаа
    • Онгоцны билет
    • Утасны Карт
    • SMS
    • ▲
  • Сургалт
    • Solongos
    • UCC
    • ▲
  • Солонгос
    • Байршил
    • Соёл
    • Нийгэм
    • Боловсрол
    • ▲

Sign In

  • Sign Up
  • Find Account Info

MENU

  • Уран Зураг
  • Уран Зохиол
  • Дүрст Мэндчилгээ
  • Зурхай

Бичлэгийн тоо 497
  • Classic Style
  • Zine Style
  • Gallery Style

Таван жилийн дараа-1

Уншсан 10180 vote 0 2009.04.02 00:21:17
Маралгоо *.254.49.142 http://www.mglclub.com/freetime3/1516299
Hits smaller text tool icon medium text tool icon larger text tool icon
таван жилийн дарааӨнөөдөр Төгөлдөрийн хувьд аз гийсэн өдөр байлаа. Дүн өвлийн хүйтэн орой байсан хэдий ч дан цамцтай байшин тойрон гүймээр санагдлаа. Өнөөдөр Төгөлдөр тушаал дэвшин хэлтсийн даргаар томилогдон компанийн захирал түүнд багагүй үүрэг хариуцлага бас итгэл хүлээлгэн өгчээ. 10 гаруй хүнтэй алба толгойлох болсондоо Төгөлдөр өөрийн эрхгүй баяртай байлаа, саяхан л жирийн нэгэн инженер байсан биш үү. Одоо ажилдаа улам их өөрчлөлт шинэчлэлтүүдийг хийж, бодож байсан олон зүйлээ ажил болгоно доо. Төгөлдөр тэр даруй ажил тарахыг хүлээлгүй утсаа шүүрэн авч хэсэг нөхөдрүү залгаад сэтгэл хангалуун гарч товлосон зоогийн газарлуу зүглэн одлоо. . . Баасан гариг болоод ч тэрүү хөл хөөр ихтэй газар булангийн ширээнд тухлан суулаа. . .

Уянга ажлаа тараад ээжийнхээ гэрээр дайран охиноо авахаар явлаа. Хаалга нээгдэнгүүт инээд алдан дэвхэцсээр охин нь тосон ирлээ. Уянга цай ч уулгүй охиноо хувцаслан аваад харихаар яарлаа, эмээ баяртай хэмээгээд бяцхан охин нь дэвхрэн дэгдсээр Уянгад хөтлүүлэн гарлаа. Уянга охиноо хөтлөлцөн гэртээ хариад зурагтаа залгаж орхиод хоолоо хийж эхлэв. Одоо дөнгөж л 4 настай охинтойгоо цэцэрлэгийн сонин хачныг яриулан инээсээр суутал нэг цаг хартал 21 цаг өнгөрч байхаар нь утсаа авч Төгөлдөрлүү залгатал хэсэг дуудаж байгаад таг боллоо. Өнөөдөр бас л хэмээх бодол Уянгаагийн толгойд харван орж ирлээ. Сүүлийн жилүүдэд Төгөлдөрийн утсаа таслан алга болж шөнөдөө халамцуу ирэх нь эрс ихэссэнд Уянга битүүхэн түгших болсон билээ. Хаа очиж Төгөлдөр согтуу ирээд элдэв зан гаргана гэж үгүй, хичнээн ч согтуу байлаа гэсэн охиноо сэрээчихнэ гээд өлмий дээрээ сэм гэтсээр орж ирэх нь эхэндээ Уянгад их л инээдэмтэй санагддаг байсан сан. Тэгээд л охиноо заавал хэсэг өхөөрдөн харж байж орондоо ордог зуршилтай болсон. Ялангуяа байнга хамт уудаг хэдэн нөхөдтэй болсонд нь Уянга туйлын ихээр дургүйцэвч энэ тухай нь хэд хэд хэлээд сүүлдээ хэрүүл болж дууссан билээ.

Эхэндээ ганц 2 пиво уугаад гээд орж ирэхэд нь Уянга төдийлөн тоодоггүй байсан ч сүүлдээ уух нь олширч, хэд хэдэн удаа гуйвлан ирэхэд нь охиноо ээжийндээ өгч байгаад сүрхий зэмлэн анх удаа Төгөлдөр тэр 2 хоорондоо зад хэрэлдэж үзжээ. Уянга охиныхоо дэргэд муудалцахыг хүсдэггүй болохоор хагас сайн өдрийг хүлээж байгаад ёс юм шиг л хэрүүл өдөж уурлаж, уйлж уцаарлаж эхэлдэг болсон билээ. Энэ нь Төгөлдөрт харин ч гэртээ харих, тэр тусмаа хагас сайн өдөр охиноо өгч явуулаад Уянгатай хэрэлдэж өнжинө гэж бодохоор л өөрийн эрхгүй үстэй толгой өрвийж гэртээ харих ч хүсэлгүй болсоор удаж байгаа билээ. Харин хаа очиж Төгөлдөр шиг сайн аав байхгүй бөгөөд ганц амин сүнс нь бяцхан охин нь байлаа. Аавынхаа хацарт булцгар ягаан хацраа нааж байгаад Төгөлдөрөөр юу л хийлгэе гэнэ дураараа хийлгэдэг ганц хүн нь түүний бяцхан охин нь болсон билээ. Сүүлийн 1 жилийн турш иймэрхүү маргаантай амьдарсаар сүүлдээ Уянга ч өөрөө хэрүүлээс залхаж гүйцлээ. Хичнээн ч уурлаад Төгөлдөр өөрийгөө их ууж байна гэж зөвшөөрдөггүй бөгөөд ажлаа тараад ганц нэг пиво уугаад харихад буруу юу байна гэж баттай бодох болжээ. . .

Өнөөдөр бас л ууж байгаа биз шөнийн 2 цагийн үед нэг л их пиво ханхлуулсан хүн ирж хэрэгтэй юм шиг охиноо гөлөрч өнгийнө биз. Уянга өөрийн эрхгүй дургүйцэн ирэхээр нь тосч байгаад зад хэрэлдмээр санагдлаа, даанч хүүхдийн хүмүүжлийн тухай өөрийн онолтой болохоороо тэр хэзээ ч охиныхоо дэргэд бие биеэ хялайж хэрэлдэж байгаагүй билээ. Өдөржин цэцэрлэг дээрээ тоглож өнжсөн охиноо унтуулаад, аяга өтгөн кофе хийж аваад зурагтынхаа өмнө тухлан суугаад амьдрал нь яагаад ийм болсоныг эргэцүүлэн бодож өнгөрсөн амьдралаа нэгд нэгэнгүй эргэн санах гэж хичээлээ. Уянгад цаг хангалттай байлаа, Төгөлдөр тэртээ тэргүй шөнөөс нааш ирэхгүй . . .
I want to
profile
 Image

 

 

Эх орон гэдэг төрж өссөн нутаг ус
Эх орон гэдэг төрүүлж өсгөсөн эцэг эх
Эх орон гэдэг мөр зэрэгцсэн анд нөхөд
Эх орон гэдэг мөнгөөр үнэлшгүй хувь заяа

 
 
 

        


    

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1516299/21f/trackback
Жагсаалт

profile

chups

2009.04.05 12:43:49
*.158.102.72

emoticon
  • Хариу
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107664
217 Таван жилийн дараа-8 Маралгоо 2009-04-03 9940
216 ЖАМУХЫН ӨЧИЛ [3] chups 2009-04-02 9945
215 Зүүдний бичээс (unshval ih heregtei l yum bnlee) [1] chups 2009-04-02 9469
214 7-р бүлэг. Маралгоо 2009-04-02 9391
213 6 р бүлэг Маралгоо 2009-04-02 8619
212 5-р бүлэг. Маралгоо 2009-04-02 9088
211 4-р бүлэг. Маралгоо 2009-04-02 8748
210 Таван жилийн дараа. 3 [1] Маралгоо 2009-04-02 7452
209 Таван жилийн дараа-2 [1] Маралгоо 2009-04-02 8964
» Таван жилийн дараа-1 [1] Маралгоо 2009-04-02 10180
207 "Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл" 5-н жилийн дараа үргэлжилжээ [2] Маралгоо 2009-04-02 9719
206 Anhnii hair file [3] Jaly 2009-03-30 10348
205 Нүдийг минь нээмүй [3] chups 2009-03-25 10544
204 Эгшиглэнт хэмнэл нэгэнтээ ирвэл [1] chups 2009-03-25 9353
203 Дондог, Янжмаа хоёр [3] chups 2009-03-25 8324
202 Хүүхэд засварын газар [1] chups 2009-03-25 8691
201 Хоол идэж суухад өлссөн хүн харах шиг [2] chups 2009-03-25 9213
200 Ганцаараа амьдрахад [2] chups 2009-03-25 8260
199 Ээждээ зориулсан шүлэг chups 2009-03-25 9878
198 Б.Галсансүх : Хулгайчидтай нийлсэн ч [1] chups 2009-03-25 10446
Жагсаалт
Бичих
Эхний хуудас 10 11 12 13 14 15 16 17 18 19 Сүүлчийн хуудас
Board Search
  • Contributors
  • Tag List
배너신청
자생병원

배너신청