Бичлэгийн тоо 5,522
Дэлхий ертөнц бөөрөнхий
Дээр нь байгаа бүгд бөөрөнхий
Дахин төрөх үгүйн хариу бөөрөнхий
Онол бүгд нь зөрөөд
Орчлонгийн олон шашинд
Олон монголчууд ороод
Нартай гээд өдөр болгон дулаахан үгүй
Наргүй гээд шөнө болгон хүйтэн үгүй
Насны залуу, хөгшинөөр сайн мууг мэдэхгүй
Худал хэлж болдоггүй хууль цаасан дээр бий
Худал, үнэн алиныг хэзээ, хэрхэн мэдэх хэцүү
Хууль цаазаар нь ч яваад олдохгүй байх нь бий
Тус хүргэх сэтгэлээр, тоогүй зүйлсд орооцолдоод
Тийм ч гэж чадахгүй гүй ч гэж чадахгүй
Тийм түүх хорвоогоор бялхам дүүрээд
Энэ бүгдийн учрыг мэдсэн хүн олонгүй
Ээж, аавын ачыг хариулсан хүн олонгүй
Энэ ертөнцийн учрыг олсон ухаантан олонгүй
Ухаантан нэгэн алдвал адгийн тэнэг гэгдэх
Унхайгүй тэнэг нэгэн оновол ОД гээч болох
Ухаант, тэнэг нь мэдэгдэхгүй ертөнц Дэлхий бөөрөнхий.
M-M

tiim shuu chi eniig ooroo zohiodog yum u?