jasen
Бичлэгийн тоо 4,494

sunstei ailaas ohiniig n ehneree bolgoson jolooch

Уншсан 2206 vote 0 2009.03.31 20:52:12
Сvнстэй айлаас охиныг нь эхнэрээ болгосон жолооч
 

Аливаа мэргэжлийн хvмvvс дотроос хамгийн их адал явдалтай учирсан нь жолооч нар байдаг. Тэд vлгэр домог мэт зvйл ярих боловч бvгд л бодитой байдаг нь сонирхол татдаг юм.Тээврийн баазад жолооч болоод удаагvй байсан Шагдарсvрэн анхныхаа холын тээврийг Завхан аймаг руу авсан байна.


 Замын зочид мундахгvй болохоор Шагдарсvрэн хотоос гарахдаа Архангай аймаг орох замын зочин аваад алсыг зорин хєдєлжээ. Анх явж байгаа болохоор замд єнгєрєх сум нэгдэл, аймаг, vзэсгэлэнт байгаль гээд бvгд л сонихон. Шинэ жолооч, шинэ машин хоёр ч яах ийхийн зуургvй Архангай аймаг яваад орчихож. Цааш ханьгvй нь дээр зам сайн мэдэхгvй Шагдарсvрэн аймгийн тээврийн товчоо хавиар дайгдахаар дэл сул хvн харж явтал нэг бvсгvй дагуулсан тарган авгай даллан айсуй харагджээ. Тvvний ирэхийг хvлээгээд уулзвал, тарган авгай Завхан явах уу гэж асуухад нь ханьтай болсондоо олзуурахсан эр, суу гэхэд нєгєє авгай "Би биш ээ. Энэ бvсгvйг аваад явж тус болооч. Манайд ирж унаагvй тvгжигдээд сvйд болж байгаа юм гэжээ. Vеийн бvсгvй дэргэдээ суулгасан Шагдарсvрэн их л додигор явсан байна. Залуу улс юм болохоор зам зуураа сайн ч танилцаж.

Уранчимэг Шагдарсvрэнг бодвол зам сайн мэддэг байсан болохоор энэ зам, тэр зам гэж хєгжилдсєєр явах зуураа Завхан ороод цааш яаж унаа олноо гэж цєхрєнгvй дуугаар єгvvлэхэд Уранчимэгт хайр зарлах нь холгvй явсан Шагдарсvрэн,
- Заяа тvшвэл зам олдох байлгvй. Би Завханы тєвєєс танай сум руу ачаа байвал ачъя. Чиний л аз мэдэг гэхэд бvсгvй "Ачаа олдоосой билээ" гэж хvvхэд шиг баярлаж хєєрч явсаар аймгийн тєв орсон байна. Шагдарсvрэн бvсгvйг танилын руу нь явуулалгvй зочид буудалд авч хоножээ. Холын замд бие биедээ дассан хоёр маргааш нь тєвєггvйхэн сум руу ачаа олж ачаад цааш хєдєлжээ. Тvдэвтэй ороход хоёр зуун тавь гаруй км. Энэ хооронд тэр хоёр юу эсийг ярих билээ.

Шагдарсvрэн ч бvсгvйг єєрийнхєє гэргий болохыг vнэн сэтгэлээсээ хvсч.
Харин Уранчимэг болохоор "Жолооч нарт итгэхэд бэрх. Нэг гэрт орсон хойноо л юу юм бэ гэхээс биш" хэмээн vнэнээ єчихєд Шагдарсvрэн энэ сайхан амьтныг эхнэрээ болгохгvй бол эр хvн гэж яваад яана гэж бодох бvр, тvvнийг зєвшєєрvvлэх гэж ятгасаар яваад очих газраа хvрсэн байна.

Шагдарсvрэнг буудалд хонох гэхэд бvсгvй гэртээ хонохыг санал болгож. Энэ зєвшєєрсний тэмдэг гэж ойлгосон эр гэрт нь очиход аав, ээж, дєрвєн дvv нь байжээ. Амрахаар болоход Уранчимэг єєрийнхєє орыг жолоочид засч єгєєд єєрєє дєрвєн дvvгийнхээ голоор ороод унтчихаж. Шагдарсvрэн холын замд ядарсан болохоор єглєєний арван цаг єнгєртєл унтаж орхисон байжээ. Уранчимэгийг эрт сэрээхгvй яагаав гэжээ.

- Би уг нь хойшоо хараад л унтсан юм. Гэтэл энэ нарийн орон дээр уруугаа хараад унтчихсан байна. Сонин юмаа, амьдралдаа анх удаа ингэж vзэж байна. Уранчимэг,
- Манайд хоносон хvн тэгдэг юм. Шєнє босоогvй юм байгаа биз дээ?
- Босоогvй. Тэр байтугай нэг ч зvvд зvvдлээгvй юм. За, за энэ ч яахав. Эртхэн ачаагаа буулгая. Чи миний араас очих уу?
- Хvмvvс харчихвал энэ жаахан газар бєєн яриа болно. Би хоол хийчихээд байж байя. Буцахдаа сайн хооллож аваад яваарай. Бvсгvйг єєртєє талтай байгааг ойлгосон жолооч эр яаж ийж байгаад аваад явчих юмсан гэж дотроо бодсоор ачаагаа буулгахаар хєдєлжээ. Улсын ачаа буулгах эзэнтэй болохоор дорхноо буулгаж.

Шагдарсvрэнг машиныхаа кабинд тамхилж суух зуур ачаа буулгалцаж байсан залуу орж ирэнгээ тамхилаач гэж. Жолоочийг тамхи єгсєний дараа нєгєє залуу,
- Та Баадай хєгшнийд хоноо юу? Єглєє тэндээс хєдлєж байсан харагдсан.
- Охин нь хамт ирсэн юм. Тэгээд л хонолоо. Нутгийн хvн байна. Уранчимэг нь нєхєртэй юу? Ийм сайхан бvсгvй нєхєргvй баймгvй санагдаад л асуучихлаа.
- Урнаа эгч нєхєргvй. Тvvнээс хvмvvс зугтаад байх шиг санагддаг юм.
- Яагаад?
- Мэдэхгvй. Харин єєрийг чинь тэднийд хоноход ямар нэгэн юм мэдэгдээгvй юу?
- Юу ч мэдэгдээгvй.
- Хvмvvс ярихаараа Баадай хєгшнийх чєтгєртэй гэдэг юм билээ. Тэднийд хоносон хvмvvс єглєє босоход дандаа уруугаа хараад хэвтчихсэн байдаг гэж.
- Vнэн юм. Би нарийн орон дээр унтсан хэрнээ газар ч уналгvй буруу тийшээ хараад унтчихсан байсан. Єєрсдєє яагаад буруу хардаггvй юм бол?
- Мэдэхгvй. Баадай хєгшний аав нь сvрхий лам байсан юм гэнэ лээ. Тэр хєгшний л сvнс хоргодсон байх гэж хvмvvс ярихыг сонссон юм. Тэрнээс нь болоод хvн ч тэднийд хонодоггvй. Харин єдєр бол зvгээр.
Ямар ч байсан чєтгєртэй айлд хоноод муу юм болсон тухай ер сонсоогvй. Хvмvvсийн ярианаас болоод л Урнаа эгчтэй хvн суудаггvй байх. Сайхан эгч дээ. Ийм яриа дэлгэсэн залууг машины кабинаас буусны дараа Шагдарсvрэн хэсэг бодолд автан, "Ороод гарах уу? Гэнэт яваад єгєхєєр яах бол. Замдаа эхнэрээ болооч гэж баахан гуйсан. Хоол идэхээр очиход надтай хамт явахаар болчихсон байвал яана. Тэр сvрхий ламынх нь сvнс Уранчимэгт хоргодсон байвал сvйд болох нь тэр". Энэ мэтчилэн бодолд автан хєдєлсєн жолооч нэг л мэдэхэд Уранчимэгийн гадаа очоод зогсчихсон байжээ. Тvvнийг очмогц Уранчимэг гарч ирэнгээ,

- Яасан удаав? Хоол чинь хєрєх нь байна гэсээр угтжээ. Шагдарсvрэн гэрт орж хєлсєє гартал хооллож аваад явах болоход Уранчимэг хамт явахаар болсон байв. Аав, ээж нь ч тvvнийг Архангайгаас ирэхээр хот явуулна гээд тєлєвлєчихсєн байсан аж. Сумаас гармагцаа л тэр чєтгєр нь энэ хvvхэнд шvгэлчихсэн байх вий гэсэн бодол санааг нь зовоож явсан байна. Энэ бvхнийг гадарласан бvсгvй,
- Чи яагаад дуугаа хураачихсан юм бэ? Хvмvvсээс манайхыг чєтгєртэй гэж сонсоо юу?
- Нэг залуу тиймэрхvv юм яриад. Би бvр гайхаж орхиод явна.
- Айх юм байхгvй дээ. Манай євєєгийн сvнс гэртээ хоргодсон юм билээ. Сvнсийг нь хєєлгєе гэхээр аав гэртээ хоргодсон сvнс байж л байг. Би vхэхээр аваад явах юм гэж зєрvvдлээд байдаг юм. Бидэнд юу ч мэдэгддэггvй юм. Хvн манайд хонохоороо уруугаа харчихсан байдаг юм билээ. Чи арай намайг чєтгєр гэж ойлгоод байгаа юм биш биз?
- Хаанаас даа. Чамайг яаж эхнэрээ болгохов л гэж бодож явна. Дахин Завханд ирсэн Шагдарсvрэн зориуд буруу харж унтахад, єглєє нь зєв хараад унтчихсан байжээ. Уранчимэгт євєєгийнх нь сvнс ямар ч хамаагvйг биеэрээ vзсэн эр гурван сарын дараа чєтгєртэй айлын охиныг хотод дагуулж ирэн албан ёсныхоо эхнэрийг болгож авсан байна.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1511336/5f4/trackback

Sarah3

2009.04.07 23:46:31
*.111.176.148

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102646
804 Үхэр Монгол [2] bsdl88 2009-04-15 3033
803 Mongol [2] CaakBoy 2009-04-14 1300
802 Mongolia [2] CaakBoy 2009-04-14 1238
801 MONGOLCHUUD YU YUM BE EE????? [4] CaakBoy 2009-04-14 1577
800 Дэлхийн 15 шилдэг лого [2] Munkh-munkh 2009-04-14 5952
799 ИНТЭРНЭТ РАДИО СОНСООРОЙ~~~~~ [3] wowccm 2009-04-13 1873
798 Уухад хүртэл урлаг,,хахаха [3] w0w0w 2009-04-12 2099
797 ♣♣..**tugsgul**..♣♣ уран сайханы кино [2] daruuhan01 2009-04-12 1679
796 Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаа нар цаазаар авах ял сонслоо [2] har baraan 2009-04-10 2646
795 Гишүүдийн дунд булан болгоноороо уралдаан гарган дүгнэх... [2] Munkh-munkh 2009-04-10 1558
794 УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ: Монгол ухаанаар амьдарцгаая file [2] :::БӨХ::: 2009-04-10 6788
793 Хөл бөмбөг Аваргуудын лиг [1] soragsan 2009-04-09 5676
792 HUULI ZUIN TUSLALTSAA UZUULENE [2] saba 2009-04-09 1839
791 ~~*~~Дуу дараад үзээрэй~~*~~ [3] hongoroo_naiz 2009-04-08 2181
790 ~~*~~Summer Fashion~~*~~ [2] hongoroo_naiz 2009-04-08 1908
789 ~~*~~Торт хийгээд vзээрэй.~~*~~ [2] hongoroo_naiz 2009-04-08 1794
788 ~~*~~Food memory Game~~*~~ [1] hongoroo_naiz 2009-04-08 1356
787 Домог_Х Тvц -SPS студио [2] vlmedehmaA 2009-04-06 1974
786 DIE JAGO ZUM MAGISCHEN BERG file [1] bobo0606 2009-04-06 1743
785 Интэрнэт радиог сонсоорой~~~ [2] wowccm 2009-04-06 1635
784 Н.Энхбаяр оргодол уу, ерөнхийлөгч үү? [4] har baraan 2009-04-05 2782
783 “Каталаны нэр төр” Монголд … [1] soragsan 2009-04-05 2599
782 ТАЛ ДЭЭЛТ ХОШИН ШОГ [2] soragsan 2009-04-05 2427
781 хамгаас хоорхон хайртай дүү намуунаадаа ............ file [2] har baraan 2009-04-05 1837
780 Япон дахь монголчуудын шинэ жилийн цэнгvvн 2009 [2] soragsan 2009-04-04 2109
779 Хаалганы цаана_хошин шог [1] vlmedehmaA 2009-04-04 1973
778 Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тодорхой боллоо [2] har baraan 2009-04-03 1976
777 Whitney & Enrique [2] Xарису* 2009-04-03 1351
776 Emotion хамтлаг нэрээ өөрчлөн, өөрийн вэбсайтаа гаргажээ [2] Маралгоо 2009-04-02 2114
775 ♣♣..**Дашхvv& Жанчивдорж**..♣♣ onigoo [2] daruuhan01 2009-04-02 1548
774 ♣♣..**Дашхvv& Жанчивдорж**..♣♣ [1] daruuhan01 2009-04-02 1780
773 hoshin shog lya lya lya lyaaa lyaaa lyaaaaaa [1] soragsan 2009-04-01 2128
772 extreme funny 2 [1] soragsan 2009-04-01 1270
771 АЛДАР ХҮНДИЙН ОРГИЛД [1] soragsan 2009-04-01 1587
770 Инээдмийн өдөр, инээхүү [4] soragsan 2009-04-01 3082
769 ийм юм болоо юу........ яанаа........ [2] har baraan 2009-04-01 1867
768 Галт сум солонгос кино [2] w0w0w 2009-03-31 2112
» sunstei ailaas ohiniig n ehneree bolgoson jolooch [1] huld 2009-03-31 2206
766 비욘세 [2] chonsaa 2009-03-31 1297
765 Монгол туургатан бөхчүүд "Аса" циркт зодоглоно soragsan 2009-03-31 2397
764 Teyana Teylar [1] MUZZ 2009-03-30 1333
763 ХӨЛ БӨМБӨГИЙН ДАШТ- ЫН УРЬДЧИЛСАН ШАТНЫ ТОГЛОЛТУУД soragsan 2009-03-30 2089
762 ИЛҮҮ ИЛҮҮ,ҮЙТҮМЭН [3] soragsan 2009-03-30 1464
761 TA ENE ZURAGRUU HARAAD YU HARJ BAINA VE? [9] Маралгоо 2009-03-30 2063
760 Оцон шувуу ба монгол (эссэ) [2] soragsan 2009-03-30 3647
배너신청
자생병원

배너신청