jasen
Бичлэгийн тоо 4,494
Монгол туургатан бөхчүүд

Монголын үндэсний уламжлалт баяр хаврын тэргүүн сарын шинийн нэгний өмнөхөн Монголын үндэсний олон нийтийн телевизээр "Хөх сүлд соёл" сан, "Хөх сүлд" группээс ард түмэндээ хандаж мэндчилгээ дэвшүүлж байсан. Тухайн үедээ cap шинийн баяртаа бэлтгэсэн, тэсэн ядан хүлээсэн хүмүүс төдийлөн ач холбогдол өгөлгүй хараад л өнгөрч байсан гэхэд болно. Тэгвэл "Хөх сүлд соёл" сан, "Хөх сүлд" группээс нэгэн сонирхолтой арга хэмжээг дөрөвдүгээр сард Улаанбаатар хотноо "Аса" циркт зохион байгуулах гэж байна.

Дээрх газруудаас дэлхий даяар тархсан монгол туургатныг нэгтгэх тэдний соёл, ёс заншлыг сэргээх зорилгоор үндэсний бөхийн барилдаан зохион явуулахаар шийдэн, бэлтгэл ажилдаа оржээ. Анх удаа зохион байгуулагдах гэж буй монгол туургатны үндэсний бөхийн барилдаанд ОХУ-ын Тува, Буриад, Халимаг, БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны бөхчүүд оролцох ажээ. "Хөх сүлд соёл" сан, "Хөх сүлд" групп энэ удаагийн барилдааныг Монгол Улсын далай аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Д.Сумъяабазар тэргүүтэй энэ цагийн хүчит бөхчүүдийн хамт зохион байгуулах юм. Манай улс 128 хүчтэн оролцсон сонгон шалгаруулах барилдаан явуулж, шөвгийн 32-т шалгарсан улс, аймаг, цэргийн цолтон зодоглоно.

Одоогийн байдлаар ОХУ-ын Тувагаас аймгийн арслан Аяс Мангушаар ахлуулсан 32 бөх оролцохоор болсон тухай мэдээлэл байна. Тувачууд өөрсдийн гэсэн бөхийн барилдаантай. Баруун Монголын бух ноололдооны нэг хэлбэрийн барилдааны онцлогийг агуулсан Тувагийн бөхчүүд монгол туургатны үндэсний бөхийн анхны барилдаанд дээгүүр байрт хүч үзэх бүрэн боломжтой. Мөн Хятадын Өвөрмонголын бөхчүүд ч барилдааны урилгыг хүлээн аваад бэлтгэлдээ гарсан талаар зохион байгуулагчид нь өгүүлж байна. Өвөрмонголын бөхчүүд манай улсын хүчитнүүдтэй хэдийнээс хамтран ажиллаж, туршлага солилцох барилдаан зохион байгуулж ирсэн. Энэ оны нэгдүгээр сарын эхээр далай аварга Г.Өсөхбаяраар ахлуулсан Архангай аймгийн "Бөх Билэгт" дэвжээний хүчитнүүд Өвөрмонголын Шилийн гол аймагт зочилж, барилдаан зохион байгуулсан. Cap шинийн барилдааны дараахан Өвөрмонголын бөхчүүд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын бөхийн холбоотой хамтран үндэсний бөхийн барилдаан хийсэн юм. Эндээс харахад Тува, Өвөрмонголын бөхчүүд тэмцээний заллагыг хүлээн аваад бэлтгэлдээ хэдийнэ оржээ.

Монгол туургатны үндэсний бөхийн барилдаан Монгол үндэсний бөхийн дүрмийн дагуу явагдах юм. Барилдааныг зохион байгуулагчид сонирхолтой, үзүүштэй байлгах үүднээс өөр олон ажил явуулахаар төлөвлөжээ. Үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулагчид Монголын үндэсний бөхийн холбооны удирдлагатай одоогоор хамтран ажиллах ямар нэгэн санал хүргүүлээгүй байна. Бид энэ талаар Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны дэд тэргүүн, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Данзангаас зарим зүйлийг тодрууллаа.

Д.Данзан: МҮБХ ажиглагчийн байрнаас хандана
- "Хөх сүлд соёл" сан, "Хөх сүлд" группээс монгол туургатны үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулах гэж байна. Энэ ажилд Монголын үндэсний бөхийн холбоо яагаад оролцоогүй юм бэ?

-Дээрх байгууллагаас монгол туургатны үндэсний бөхийн барилдааныг явуулах гэж байгааг хэвлэл, мэдээллийн хэрэгслээс мэдээд зохион байгуулагчидтай нь уулзсан. Тэгээд энэ удаад Монголын үндэсний бөхийн холбоо ажиглагчаар оролцохоор шийдвэрлээд байна.

-Яагаад ажиглагчаар гэж. Хамтран зохион байгуулбал барилдааны хувьд нэр хүнд нь дээшлэх юм биш үү?    
  -Тийм ээ. Гэхдээ бид ямар ч байсан ийм шийдвэр гаргасан.        

-МҮБХ олон улсын чанартай гэж болох энэ ажилд хамтран оролцож болохгүй ямар нэг шалтгаан байна. Нөгөө л холбоог тойрсон хэл ам, хэрүүл тэмцлээс болоод байгаа юмуу?    

-"Хөх сүлд соёл" сан, "Хөх сүлд" групп энэ ажлыг санаачлан зохион байгуулж байгаа. Үүнийг нь хүндэтгэx ёстой. Тиймээс манай холбоо ажиглагчийн байрнаас хандахаар шийдвэр гаргасан.                                  

-Барилдаан "АСА" циркт болох нь ээ. Бөхийн өргөөнд явуулбал арай олон үзэгч сонирхоно. Бөхийн өргөөнд барилдааныг явуулах нөхцөл бүрдүүлэх бололцоо бий юу?

-Зохион байгуулагчдаас нь л асуу. "Хүн хэлээрээ, мал хөлөөрөө" гэдэг биз дээ. Бидэнд хандвал"үгүй" гээд буруу хараад суухгүй л болов уу. Гэхдээ энэ чинь зохион байгуулагчдынх нь мэдлийн асуудал.

Н.Мөнхтөр

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1509629/fa1/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102646
804 Үхэр Монгол [2] bsdl88 2009-04-15 3033
803 Mongol [2] CaakBoy 2009-04-14 1300
802 Mongolia [2] CaakBoy 2009-04-14 1238
801 MONGOLCHUUD YU YUM BE EE????? [4] CaakBoy 2009-04-14 1577
800 Дэлхийн 15 шилдэг лого [2] Munkh-munkh 2009-04-14 5952
799 ИНТЭРНЭТ РАДИО СОНСООРОЙ~~~~~ [3] wowccm 2009-04-13 1873
798 Уухад хүртэл урлаг,,хахаха [3] w0w0w 2009-04-12 2099
797 ♣♣..**tugsgul**..♣♣ уран сайханы кино [2] daruuhan01 2009-04-12 1679
796 Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаа нар цаазаар авах ял сонслоо [2] har baraan 2009-04-10 2646
795 Гишүүдийн дунд булан болгоноороо уралдаан гарган дүгнэх... [2] Munkh-munkh 2009-04-10 1558
794 УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ: Монгол ухаанаар амьдарцгаая file [2] :::БӨХ::: 2009-04-10 6788
793 Хөл бөмбөг Аваргуудын лиг [1] soragsan 2009-04-09 5676
792 HUULI ZUIN TUSLALTSAA UZUULENE [2] saba 2009-04-09 1839
791 ~~*~~Дуу дараад үзээрэй~~*~~ [3] hongoroo_naiz 2009-04-08 2181
790 ~~*~~Summer Fashion~~*~~ [2] hongoroo_naiz 2009-04-08 1908
789 ~~*~~Торт хийгээд vзээрэй.~~*~~ [2] hongoroo_naiz 2009-04-08 1794
788 ~~*~~Food memory Game~~*~~ [1] hongoroo_naiz 2009-04-08 1356
787 Домог_Х Тvц -SPS студио [2] vlmedehmaA 2009-04-06 1974
786 DIE JAGO ZUM MAGISCHEN BERG file [1] bobo0606 2009-04-06 1743
785 Интэрнэт радиог сонсоорой~~~ [2] wowccm 2009-04-06 1635
784 Н.Энхбаяр оргодол уу, ерөнхийлөгч үү? [4] har baraan 2009-04-05 2782
783 “Каталаны нэр төр” Монголд … [1] soragsan 2009-04-05 2599
782 ТАЛ ДЭЭЛТ ХОШИН ШОГ [2] soragsan 2009-04-05 2427
781 хамгаас хоорхон хайртай дүү намуунаадаа ............ file [2] har baraan 2009-04-05 1837
780 Япон дахь монголчуудын шинэ жилийн цэнгvvн 2009 [2] soragsan 2009-04-04 2109
779 Хаалганы цаана_хошин шог [1] vlmedehmaA 2009-04-04 1973
778 Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тодорхой боллоо [2] har baraan 2009-04-03 1976
777 Whitney & Enrique [2] Xарису* 2009-04-03 1351
776 Emotion хамтлаг нэрээ өөрчлөн, өөрийн вэбсайтаа гаргажээ [2] Маралгоо 2009-04-02 2114
775 ♣♣..**Дашхvv& Жанчивдорж**..♣♣ onigoo [2] daruuhan01 2009-04-02 1548
774 ♣♣..**Дашхvv& Жанчивдорж**..♣♣ [1] daruuhan01 2009-04-02 1780
773 hoshin shog lya lya lya lyaaa lyaaa lyaaaaaa [1] soragsan 2009-04-01 2128
772 extreme funny 2 [1] soragsan 2009-04-01 1270
771 АЛДАР ХҮНДИЙН ОРГИЛД [1] soragsan 2009-04-01 1587
770 Инээдмийн өдөр, инээхүү [4] soragsan 2009-04-01 3082
769 ийм юм болоо юу........ яанаа........ [2] har baraan 2009-04-01 1867
768 Галт сум солонгос кино [2] w0w0w 2009-03-31 2112
767 sunstei ailaas ohiniig n ehneree bolgoson jolooch [1] huld 2009-03-31 2206
766 비욘세 [2] chonsaa 2009-03-31 1297
» Монгол туургатан бөхчүүд "Аса" циркт зодоглоно soragsan 2009-03-31 2397
764 Teyana Teylar [1] MUZZ 2009-03-30 1333
763 ХӨЛ БӨМБӨГИЙН ДАШТ- ЫН УРЬДЧИЛСАН ШАТНЫ ТОГЛОЛТУУД soragsan 2009-03-30 2089
762 ИЛҮҮ ИЛҮҮ,ҮЙТҮМЭН [3] soragsan 2009-03-30 1464
761 TA ENE ZURAGRUU HARAAD YU HARJ BAINA VE? [9] Маралгоо 2009-03-30 2063
760 Оцон шувуу ба монгол (эссэ) [2] soragsan 2009-03-30 3647
배너신청
자생병원

배너신청