Бичлэгийн тоо 5,522
Оруулсан bataka
Урьд хайрласан бүсгүй намайг тоогоогүй шиг
Учралдаа шатсан хэн нэгэн хайрын тухай дуулах шиг
Уяралын аялгуу зүрхэнд эгшиглүүлж хожуу цагийн босгон дээр
Урдийн бүсгүй сэтгэлийг минь ирэх шиг
Би буцаж хайрлахгүй
Дурсамжиндаа хадгална түүнийг...
Гунигийн бороо зүсэрсэн үдшийн тухай
Гэнэн сэтгэлээр бодсон тэнэглэлийн тухай
Эцэгтэй ширүүн үг чулуудаж гомдооно гэж бодоогүй
Эцсийн сургаалийг нь сонсоогүй тухай
Би хожим халаглаж бичнэ
Дахиж надад олдохгүй учраас нандигнана
Уйлж ирэхдээ тасал болсон өлгийгөө эх орон гээд
Ухаан орж хорвоо чам дээр алхсанаа нөхөрлөл гээд
Амьдралын хатууд алдаж индэхийг санаагүй
Амин зүрхэндээ бардам явах гээд буруу гишгэсэн
Би суралцаж ухаан сууна
Тэгээд хэн нэгнийг хэтэрхий их хайрлана
Энэ ертөнц дээр байгаа миний бүхнийг
Жаргаж төгсөх үлгэр гээд
Эргээд л насаа тоолж буцна
Жаргал байхгүйд үлдэх хий хоосон
Тэнд л ганцаардал цэнгэж
Тэнэгүүд ухаантан болж
Ухаантан нь тэнэгийн дүрд тоглоод
Учрын олохгүй ухаан төөрнө
Ийм хорвоо дээр архи,хүүхэн хоёртой ханьсаж
Хэнд ч хэрэггүй шүлэг бичээд уйдлаа
Бас л бичиж сууна
Би хэнд таалагдах ёстой гэж...
