Бичлэгийн тоо 5,522
Оруулсан bataka
Цасан ширхэг эргэлдэн бүжсээр
Цээжний гүнээс догдлол айсуй
Чамайг сансан сэтгэлийн алсад
Чамд дуулсан дуу эгшиглэнэ
Харцаараа учраад сэтгэлд тэмүүлсэн
Хайрын болзоонд цаснаар ирээд
Шинэ жилийн үнсэлт шиг
Чамайг хөглөсөн миний аялгуу
Өвөлөөр ургасан улаан сарнай
Цаснаар цоморлогоо дэлгээд энхрийхэн
Холын тэртээд одод гэрэлтээд
Хайрын бүжигэнд чамайг дагана
Цагаахан гантиг гэрлийн гялбаа
Цайран харагдах цасан өнгө
Хайрт чинийхээ гараас хөтлөөд
Хүний хорвоогийн харгуйгаар алхана.
